Ө.Энхтүвшин: Н.К.Рерих Монгол орны түүх, байгалийн дүрслэлийг бүтээлийнхээ нэгэн чухал сэдэв болгодог

Ө.Энхтүвшин: Н.К.Рерих Монгол орны түүх, байгалийн дүрслэлийг бүтээлийнхээ нэгэн чухал сэдэв болгодог

"Рерих нар ба Монгол” Олон улсын эрдэм шинжилгээний II их хурал Улаанбаатар хотноо Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн Монгол Зургийн танхимд өнөөдөр эхэллээ.  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тус хуралд оролцож, нээж үг хэлэв. Энэхүү эрдэм шинжилгээний их хурал энэ сарын 16-18-ны өдрүүдэд “Тэнгэрийн үзэл ба Космизмын онол” сэдвийн дор болж өндөрлөх юм. Тус хурлыг Шамбала музейгээс Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран  Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, ГХЯ, ОХУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хуралд орос, итали зэрэг хорь гаруй улс орны эрдэмтэн судлаачид оролцож, судалгааныхаа илтгэлийг тавьж, хэлэлцүүлэх юм. 

Хурлын үеэр Дүрслэх урлагийн музейн судлаачид өөрийн сан хөмрөгт хадгалагдаж, олонд танилцуулж байдаг Н.К.Рерихийн зурж бүтээн 1927 онд Монгол Улсын Ерөнхий сайд Цэрэндоржид бэлэглэж байсан “Улаан хөлөгт баатар” уран зургийн талаарх химийн шинжилгээний танилцуулга илтгэлийг тавих юм байна. Н.К. Рерих нь Монгол орноор тойрон аялсныхаа дараа энэхүү бүтээлээ туурвисан бөгөөд  “Шамбалын хаан Рэгдэндагва ирж байна, монгол эх оронд шамбалын эрин үе ирж, ард иргэд нь олноор жарган суух сайн цаг болно” хэмээн бэлгэдэн зурсан гэж үздэг байна. Улмаар уг зургийн нэрээр нийслэл хотоо Улаанбаатар хэмээн өгсөн ч гэж зарим эрдэмтэд нотлон тайлбарладаг байна. Мөн энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газраас Н.К.Рерихийн гэр музейн үйл ажиллагааг дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэж, “Улаан хөлөгт баатар” зургийн эх хуулбарыг “Шамбала” музейн удирдлагад гардуулан өглөө.

“Рерих нар ба Монгол” Олон улсын эрдэм шинжилгээний II их хурлыг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт судлаачид аа,

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, хатагтай ноёд оо!

“Рерих нар ба Монгол” олон улсын эрдэм шинжилгээний II хуралд оролцож байгаа Та бүхний амгаланг айлтгахын сацуу хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Монголчууд бид эртний түүхтэй, бүтээсэн соёлтой ард түмэн бөгөөд тэдгээрийг судалж илрүүлэх нь монголыг судлагч эрдэмтдийн өмнөө тавьсан гол зорилго байдаг юм. Монголын түүх, соёлыг судалсан ажлынхаа үр дүнг нийтийн хүртээл болгох нь манай Монгол эх орныг танин мэдэх нийтийн оюуны эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй бидний түүх, соёлыг хилийн чанадад сурталчилдаг чухал арга мөн учир Монгол Улсын Засгийн газар ямагт дэмждэг.

Монголыг тал бүрээр судалж бүтээл туурвисан гадаад, дотоодын ялангуяа Оросын судлаач, уран бүтээлчид олон бөгөөд Оросын эрдэмтдийн Монгол судлалын хөгжилд гүйцэтгэсэн, одоо гүйцэтгэж байгаа үүрэг их юм. Тухайлбал, Монголчуудын түүхийг дэлгэрэнгүй өгүүлсэн содон бүтээл “Монголын нууц товчоо” зохиолыг оросын нэрт судлаач Питер Иванович Кафаров (Архимандарит Палладий) шинжлэх ухааны судалгааны эргэлтэнд анх оруулж “Чингис хааны тухай эртний монгол түүх”нэрээр орос хэлнээ орчуулсан нь тус алдарт зохиолыг анх удаа европод төдийгүй дэлхий дахинд танилцуулж нээсэн ажил болсон юм. Энэ ажлыг  манай  баатарлаг өвөг дээдсийн түүхэнд холбогдох ховор нандин эх сурвалжийг дэлхий нийтэд монголчуудынх гэж нотолсон судалгаа болсон гэж бид үнэлдэг.

Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлын гол сэдэв болсон Рерих бол монгол судлаачдын дундаас монгол орны түүх, байгалийн дүслэлийг бүтээлийнхээ нэгэн чухал сэдэв болгодог онцлогтойг монголчууд сайн мэддэг.

Монгол эх орныг маань судалж, уран бүтээлийнхээ гол сэдэв болгож байсан дэлхийн нэрт уран зураач, монгол судлаач Н.К.Рерихийн бүтээлийн судалгааг идэвхижуулэх зорилгоор эрдэм шинжилгээний хурлыг тогтмолжуулахад анхаарч ажиллаж байгаа Санктпетербург хотын Рерихийн гэр бүлийн музей институт, мөн хотын Гүнзэчойнэй дацан, Улаанбаатар хот дахь Рерих Шамбала музей болон Дүрслэх урлагийн музей зэрэг ОХУ болон Монгол Улсын соёлын байгууллагуудад, мөн хурлыг дэмжин оролцож байгаа Монгол Улсын Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд тус тус гүн талархал илэрхийлье.

Монголчууд бэлгэдэгч сэтгэлгээтэй дорно дахины ард түмэн болох хувьдаа Н.К. Рерихийн “Улаан хөлөгт баатар” бүтээлийн агуулгыг сайшаан хүндэтгэдэг. Тус бүтээл Монгол орон, Монголчуудын ирээдүйг өөдрөгөөр дүрсэлсэн хамгийн сайхан бүтээлүүдийн тоонд зүй ёсоор орно. Монгол орноо энхжин, жаргалангийн орон болгон хөгжүүлэх нь монгол хүний чин эрмэлзэл мөн бөгөөд түүнийг монголчуудын соёлын амьдралын 2000 жилийн түүхтэй холбоотой Буддын соёлын агуулгаар баяжуулан бүтээсэн энэ бүтээл манай монгол музейн сан хөмрөгт байгаа хосгүй үнэт соёлын өвийн тоонд ордог юм. Манай нийслэл “Улаанбаатар” хотын нэрийг энэ бүтээлтэй холбох нь бий. Ингэж үзвэл Рерих авгайг монголчууд, манай нийслэлчүүд хүндэтгэхгүй байхын аргагүй бөгөөд агуу судлаачийг, зураачийг мэддэг байх нь зүй ёсны хэрэг болно.

Та бүхнийг эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээ тавтай хэлэлцэж шинэ санаа, судалгааны шинэ сэдвийг энэ удаагийн хурлаас олж авна гэдэгт итгэлтэй байна.

Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

#28 Кино задлангийн Г.Эрдэнэбаатарыг задаллаа

2020-05-27

"ХАСАХ 18" Podcast #01 - Өөрийнхөөрөө "суга" бай

2020-05-20

CAAK PODCAST #24 Р.Булгамаа - Хүүхэд хүчирхийлсэн хүнийг хөнгөлөх хэрэгтэй.

2020-04-29

#27 Ziko's Podcast - Эрэгтэй эмэгтэй сайн найзууд гэж байдаг уу?

2020-04-28

Хөөсөн чихрийн туршилт: Та хүүхдээ том болоод ямар хүн болохыг мэдмээр байна уу?

2020-05-28

Хөл хорионы үеийн сэтгэл зүй: ''Илүү санаачилгатай залуутай гэрлэх минь яав даа!''

2020-05-26

Махан хоолтнууд сэтгэл санааны хувьд илүү тогтвортой байдаг

2020-05-13

Уйлахын ач тус

2020-05-12

Европийг чиглэсэн ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт эрс буурчээ

2020-05-27

Хамгийн амар аргаар баяжих боломжтой 10 бизнес

2020-05-27

Марк Зукерберг дэлхийн 3 дахь хамгийн баян хүн боллоо

2020-05-26

Пирамид тогтолцоо болон Олон шатлалт маркетинг

2020-05-26

Коронавирусын аппликэйшнээр дамжуулан Хятад улс иргэдээ хэр их идэж, ууж, унтдагийг хянадаг болгож магадгүй

2020-05-27

Элон Маск жилийн дотор хүний тархинд чип суулгахаа амлалаа

2020-05-27

Хиймэл оюун ухаанаар эмгэг бүхий генийг олж илрүүлнэ

2020-05-06

Хиймэл оюун ухаан сэтгэл судлалын салбарт

2020-05-04

Хүүхдийнхээ мөрөөдөлд нь хөрөнгө оруулах бэлэг

2020-05-28

А.Намуунаа: Хөтөлбөрт хамрагдсанаар IT-ийн салбарт хэрэглэгдэж буй сүүлийн үеийн технологийн чиг хандлага, тэдгээрт мэргэших, биеэ дааж судлах боломжууд нээгдсэн

2020-05-28

Дижитал мэргэжилтэн бэлтгэх “Internship Opportunity 2K20” хөтөлбөр

2020-05-28

Үрдээ зориулав...

2020-05-28

Киборг царцаа тэсрэх бөмбөгний эсрэг хүчин зүтгэнэ

2020-05-28

Израильд дэлхийн анхны цэнэглэгчтэй маскийг бүтээжээ

2020-05-27

Хонь хариулдаг робот нохой

2020-05-27

Цөмийн эрчим хүч ирээдүйтэй юу?

2020-05-27

Жирэмсэн байхдаа кофе уух нь аюулгүй юу?

2020-05-28

Инстаграм дээр мөнгө олох арга

2020-05-28

Бакалаврын зэрэг үнэхээр хэрэгтэй юу?

2020-05-27

Германд зарим ангийн хичээлийг 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн байна

2020-05-14

"Хонконг Хятад улсын харьяа байхаа больсон"

2020-05-28

Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ

2020-05-28

Сингапур эр видео дуудлагаар цаазын ял сонсжээ

2020-05-28

Ө.Энхтүвшин: Казахстан улс руу зургадугаар сарын эхний хагаст нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна

2020-05-28

Эцэг эхчүүдийн хэтэрхий чанга хүмүүжүүлэх аргууд хүүхдийг хулгайч болгодог

2020-05-28

Хэрхэн тань шиг мундаг "Influencer" болж түүгээрээ мөнгө олох вэ?

2020-05-25

"Уйлдаг", "Хиншүү" С.Ганбаатар та ялсан...

2020-05-25

Хүний итгэлийг алддаггүй хүмүүс л “итгэмтгий” байдаг

2020-05-25
1:08

Салхитын ордын авлигачдыг үйлдэл дээр нь барьж 1.3 сая ам.долларыг хураан авч, улсын орлого болгожээ

2020-05-25

Я.Санжмятав: 100 сая төгрөг бол дэнчин биш,татвар. Буцааж олгохгүй

2020-05-20

ЭМЯ: Дахин дөрвөн халдвар илэрч, Монголд бүртгэгдсэн коронавирусын тохиолдол 140 боллоо

2020-05-18

Д.Нямхүү: Коронавирусийн халдварын үдээс хойших шинжилгээгээр 37 тохиолдол нэмэгдэж, 98 боллоо

2020-05-14

Робот- бариста нар хөл хорионы үед ''аминд орж'' байна

2020-05-28

“Space X” компани дэлхийн тойрог замд хүрэх нислэгээ цаг агаарын улмаас хойшлууллаа

2020-05-28

Эрдэмтэд анхны хиймэл нүдийг зохион бүтээж байна

2020-05-26

АНУ 2024 онд саран дээр дахин хүн газардуулахаа зарлалаа

2020-05-26

Энэтхэгийн газар нутаг руу Хятадын 10 мянган цэрэг нэвтрэн оржээ

2020-05-28

Дайнд ялагч гэж байхаа больсон уу?

2020-05-27

Коронавирусын тахал нь террористуудад биологийн зэвсэг ашиглах сэдэл өгнө гэдгээс Европын улсууд айж байна

2020-05-26

Хятадын геостратеги, тэнгисийн орон зайн төлөөх өрсөлдөөн

2020-05-16

Нобелийн шагналт эрдэмтэн хөл хориог цуцлахыг шаардлаа

2020-05-28

Гадаадад гацсан Монголчууд...

2020-05-25

Хэрхэн гүйх дуртай болох вэ?

2020-05-17

Хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд өөрөө эхлээд тоглож сурах хэрэгтэй

2020-05-07

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

374 санал өгсөн

51-60
27.01%
41-50
18.18%
31-35
13.64%
36-40
10.16%
25-30
7.75%
21-24
7.22%
13-16
5.88%
17-20
5.88%
65+
4.28%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,249

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,464

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,689

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,040