Дараах ажлын байрт нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа байгууллагуудын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шаргалуулах журам”-д заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.
Тухайлбал, Богд хааны ордон музейн захирал, Монголын театрын музейн захирал, “Хархорум” музейн захирал, “Хөшөө цайдам” музейн захирал, Увс аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Шинэ ирээдүй” цогцолбол сургуулийн захирал, Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн захирал, Завхан аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Чандмань-Эрдэнэ” цогцолбор сургуулийн захирал, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори II сургуулийн захирлыг нээлттэй сонгон шалгаруулж авна.
Түүнчлэн Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “141-р сургуулийн захирал, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 142 сургуулийн захирал, Нийслэлийн Багануур дүүргийн ерөнхий боловсролын лаборатори “Боловсрол” цогцолбор сургуулийн захирал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгох шалгаруулалтад оролцох боломжтой.
Сонгон шалгаруулалтын бүртгэл Засгийн газрын III байранд ирэх есдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд явагдана.
Харин сонгон шалгаруулалтыг есдүгээр сарын 12-ны өдөр явуулах бөгөөд бүртгүүлсэн иргэдээс хууль эрх зүйн мэдлэг, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар, монгол хэлний бичгийн чадвар зэрэг нийт найман ур чадварын хүрээнд шалгалт авах юм.