Манай гарагийн хамгийн үнэтэй зарагдсан уран зургууд

Манай гарагийн хамгийн үнэтэй зарагдсан уран зургууд

“САЛЬВАДОР МУНДИ” - ЛЕОНАРДО ДА ВИНЧИ

Манай эриний 1500-гаад оны үед амьдарч уран бүтээлээ туурвиж байсан Сэргэн мандалтын үеийн зохион бүтээгч, агуу сэтгэгч, зураач Леонардо да Винчигийн бүтээл болох “Сальвадор Мунди” 450.3 сая ам.доллараар зарагдсанаараа дэлхийн хамгийн өндөр үнэтэй уран зургуудыг тэргүүлж байна. Да Винчиг агуу уран зураач гэдгээр нь хүн төрөлөхтөн андахгүй ч таван зууны өмнө амьдарч байсан тэр сод хүн зохион бүтээх ажилдаа илүү их цаг зарцуулсан байдаг юм. Амьдралдаа 30-аадхан уран зураг зурснаас 20 хүрэхгүй нь л дэлхийн хүмүүст өвлөгдөн үлджээ.

Цөөхөн бүтээл үлдээсэн учраас Да Винчигийн зургийг зах зээл дээрээс олж авна гэдэг бараг л боломжгүй зүйл. Нэг уран бүтээл дээр маш удаан ажилладаг, зурж байх явцдаа техникээ үргэлж өөрчлөн, эрэл хайгуул хийдэг байсан гэдэг. Тэгж удаан зурдаг болохоор нь хүмүүс захиалга өгөх дургүй байсан ч гэлцдэг. Урлаг судлаач Эсү “Да Винчигийн нэг онцлог нь маш нарийн өнгөний давхраануудыг давхарлан зурсан байдаг. Өөрөөр хэлбэл ингэж байж зурааснаас салдаг. Бидний нүдэнд харагдаж буй бүхэнд зураас гэж байхгүй. Бүгд л гэрэл сүүдэр, өнгөний шилжилт. Бүр энгийнээр хэлбэл Да Винчи өнгөний цаанаас өнгө гаргаж ирснээр зурааснаас салж чадсан юм. Цэвэр гэрэл сүүдрийн тоглолт хийж байна гэсэн үг” гэлээ. Түүн шиг байгалийн өнгийг ингэж “амьдруулсан” хүн бараг байхгүй гэнэ.

Да Винчигийн гайхамшиг ингээд зогсохгүй. Бурхны зургууд нь зөвхөн түүнийх гэх том онцлогтой. Түүнээс өмнөх зураачид бурханыг жишээ нь, Христийг дүрсэллээ гэхэд эзэн, их хаан гэх зэрэг хэвшмэл тодорхой утга дотор, тигийн дагуу бүтээдэг байж. Харин Да Винчи бурхдын дүрд хүний шинж чанаруудыг оруулж ирсэн гэх тодотголоороо уран зургийн ертөнцөд тод гялалздаг. Ганц Да Винчи ч гэлтгүй сэргэн мандалтын үеийн зураачид бурхад, дарь эхүүд хүмүүс бидэнтэй л адил энэлдэг, шаналдаг, эргэлздэг, ухаардаг гэдгийг харуулахыг зорьж эхэлжээ. Да Винчигийн хувьд бурхан, дарь эхийн хөргийг бүтээхдээ ухаалаг шинж чанаруудыг “сийлж” өгснөөрөө дүрслэх урлагт нэр, мөрөө үлдээж чадсан суутан.

Түүний энэ ялгарлыг “Сальвадор Мунди”-гээс харж болно. Христ баруун гараараа загалмайг дүрсэлсэн байгаа нь бүгдийн эзэн хаан гэсэн илэрхийлэл. Царайнд нь хүчирхэг ухаарал тодорно. Гэхдээ энэрэл нигүүслийн зөөлөн ухаалаг төрх биш. Сэтгэл хөдлөлөөс нэгэнт ангид оршиж, гэгээрэлд хүрсэн бурханы төрх “Сальвадор Мунди”-гаас харагдана. Зурагт дүрсэлсэн нь бурхны баруун гарын хөдөлгөөн нь загалмайг илэрхийлсэн, адислаж ивээж байна гэсэн утга, бэлгэдэлтэй. Энэ хөдөлгөөн нь гэмтэй хүн төрөлхтнийг адислаж байгаа пантакратар гэх христийн шашны тиг юм. Зүүн гартаа болор шилэн бөмбөлөг барьсан нь ч цаанаа гүн утгатай. Ертөнцийн эрх мэдлийг илэрхийлж байгаа дүрслэл. Энэ дүрслэл нь үзэгдэх, үл үзэгдэх ертөнцийн хаан гэсэн санааг илэрхийлнэ. Да Винчигийн “Сальвадор Мунди”-д дүрсэлсэн Христ уран зургийн олон бүтээлд туссан цовдлуулж харгислуулсан шаналант нэгэн биш. Тэр Христийн үхлийнхээ дараа амилсан төрхийг нь урлагт мөнхөлсөн юм. Гэхдээ ухаалаг, бясалгасан, нугаршгүй цэгц хааны дүрээр.

Эртний Грекийн үеийн туурвигчид сэтгэл хөдлөлийг байх ёсгүй зүйл хэмээн үзсээр ирсэн нь сэргэн мандалтын үед ч хэвээрээ байжээ. Ихэмсэг хүйтэн, сэргэлэн ухаантай, аливаа зүйлийг бодитойгоор харж, элдэв янзын сэтгэл хөдлөлгүй орших ёстой, тийм дүрийг урлагт үлдээх ёстой гэж үздэг байж. Да Винчи ч мөн адил хөрөг зураг зурахдаа энэ зарчмаас хазайдаггүй байсныг “Сальвадор Мунди”-гаас харж болно. “Сальвадор Мунди”-д дүрсэлсэн Христийн өмсгөл сэргэн мандалтын үеийнхний өмсч байсан хувцас. Бурханд өөрийнхөө цаг үеийн хувцсыг өмгөсөн нь Да Винчигийн бүтээлийн бас нэг онцлог. Ухаандаа өнөөгийн цаг үед хэн нэг зураач Христийг дүрслэхдээ хослол өмсүүлж зурахтай ялгаагүй л дээ. Христийг өөрийнхөө өмсдөг өмсгөлтэйгөөр зурсан нь бид бурхадтай эн зэрэгцэнэ гэсэн санааг илэрхийлнэ. Цэнхэр өнгө нь мэдээж тэнгэрийн бэлгэдэл.

“Сальвадор Мунди”-г 1505 оноос хойш зурсан хэмээн шинжээчид үздэг. 1958 онд уг зураг Лондонгийн нэгэн дуудлага худалдаан дээр 60 ам.доллараар зарагдаж байж. Тухайн үед зургийг Леонардо да Винчигийнх биш, түүний дагалдагчийн зурсан хувилбар гэж дүгнэцгээж байжээ. Улмаар 2011 онд Да Винчигийн зураг мөн юм хэмээн баталсан байдаг. Зургийн нэр нь латин хэлээр “Ертөнцийг аврагч” гэсэн утгатай. Уг зургийг 2017 оны арваннэгдүгээр сарын 15-нд Нью-Йорк хотод байрлах Кристигийн дуудлага худалдаанаас Саудын Арабын анхны Соёлын сайд, хунтайж Бадр бин Абдулла утсаар холбогдон худалдан авч байжээ. Сонирхуулахад, өмнөх эзэмшигч нь Оросын бизнесмэн, хөрөнгө оруулагч Дмитрий Рыболовлев. Тэрээр 2019 онд “Форбес” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 224 дүгээрт бичигдсэн байна

“ХӨЗӨРЧИД”- ПОЛ ЦЕЗАННИ

“ХӨЗӨРЧИД”- ПОЛ ЦЕЗАННИ

Францын пост-импрессионист зураач Пол Цезанни ид туурвиж байсан он жилүүдийнхээ төгсгөлд буюу 1890-ээд оны эхээр “The card players” буюу “Хөзөрчид гэсэн таван цуврал зураг зурсан байдаг. Хувилбар бүрийн хэмжээ болон зургийн өгөгдлүүд өөр өөр. Тухайлбал хөзөрчдийн тоо, тоглож буй газар гэх мэт. Цезанни нь уг цуврал зургуудаа бүтээхийн тулд маш их судалгаа хийсэн гэдэг. Түүнийг урлагийн ертөнцийнхөн модернист урлагийн эцэг гэдгээр нь анддаггүй. Малгайны худалдаачны хүү угсаа гарвалгүй тариачны охинд дурлаж гэр бүл болсон гэдэг. Модель авчирч студид суулгах мөнгөгүй байсан тул зургийнх нь натур алим, жүрж төдийхөн байсан үе бий. Гэхдээ түүний энэ төрлийн бүтээлүүд уран зургийн ертөнцөд алдартай.

Урлаг судлаач Эсү “XVI зуунаас авахуулаад уран зургийн үүсэл хөгжлийг ажиглахад тодорхой зарчмын дагуу явж ирсэн. Тэрэн дундаа өгүүлэх түүх өгүүлэхгүй түүх гэж байсан. Баатарлаг шинж чанартай зураг зурах ёстой. Зүгээр нэг энгийн амьдралын хэв маягийг, жишээ нь архи уугаад хөзөр тоглож байгаа хүмүүсийг зурахгүй гэдэг ч юм уу. Улс орны онцгой үйл явдлын түүхэн зураг, Христийн хөрөг, уран зохиолын түүх гэх зэрэг дүрүүдийг илэрхийлэх ёстой гэж үздэг байсан л даа. Энэ хэв шинжийг импрессионистууд эвдэж, өдөр тутмын амьдралын гоо зүйг олж харсан юм. Өөрөөр хэлбэл тэд бүтээлдээ энгийн амьдралыг дүрслэх болсон. Академик түвшний зураачид дандаа студид, өөрийн санаандаа байгааг дүрслэн зурдаг байсан бол импрессионистууд анх удаагаа байгалийн зураглалыг маш хүчтэйгээр гаргаж ирсэн байдаг. Ерөнхийдөө импрессионистууд болон нео-импрессионистууд харж байгаа зүйлээ зурдаг бол пост-импрессионистууд харахыг хүсч байгаа зүйлээ зурдгаараа онцлог. Жишээ нь Ван Гогийн “Одот шөнө”-ийг авч үзэхэд амьдрал дээрх одтой шөнө хэзээ ч тийм байдаггүй. Тэр харахыг хүссэн, мэдэрч байгаа зүйлээ л зурсан хэрэг” гэж ярилаа.

Цезаннигийн зургууд дээрх хүний дүрүүд нь баримал шиг шинж чанартай, хөдөлгөөнгүй, нэлээн бүхэлдүүлсэн хэв маягтай. Да Винчи гэхэд л нарийн гэрэл сүүдэр ашигладаг байсан бол Цезанни том том бүхэл цэг болон өнгөний хавтгайгаар тоглодог байж. Энэ нь аажмаар кубизм, абстракт шинж чанар руу оржээ. Юмыг заавал бодитоор дүрслээд байх албагүй юм байна гэдгийг Цезанни гаргаж иржээ.

“Хөзөрчид” зураг нь зохиомжийн хувьд тэгш зохиомжтой. Энгийн ажилчин хүмүүс нэг орой суугаад хөзөр тоглон алжаалаа тайлж буй эгэл амьдралын агшныг энэ зургаас харж болно. Зураг дээрх эрс сэтгэл хөдлөл багатай, чулуун баримлууд шиг харагдах боловч яг тэдний хөзөр тоглож суугаа орчинд аваачиж чаддаг нь Цезаннигийн онцлог.

Эдгээр зургийн нэг хувилбарыг 2011 онд Катарын хааны удмын гэр бүл 250 сая ам.доллараар худалдаж авчээ. Энэ зураг уг нь АНУ-ын Флорида мужаас гаралтай Дэвисийн гэр бүлд 225 саяар зарагдах гэж байсан гэдэг.

“ХУРИМ ХЭЗЭЭ ВЭ”- ПОЛ ГОГЕН

“ХУРИМ ХЭЗЭЭ ВЭ”- ПОЛ ГОГЕН

Францын пост-импроссионист уран зураач Пол Гогений “When will you marry” буюу монголчилбол “Хурим хэзээ вэ” нэртэй тосон зураг дэлхийн хамгийн үнэтэй зургуудын тоонд зүй ёсоор багтана.

Импроссионист урлагийн гол төлөөлөгч Гоген 1891 онд Номхон далайн төв хэсэгт байрладаг, Францын Полинезийн арлуудын хамгийн том нь болох Таити арлыг зорьсон байдаг. Ингэхдээ тэрээр хуурамч, дүр эсгэсэн, хэлбэрийн урлагийг бус цэвэр, энгийн, өөрөөр хэлбэл балар эртний урлагийг бүтээх онгод олж авна хэмээн найдаж байж. Гэсэн ч Таити төсөөлж байсан шиг нь биш байсан юм. XVIII зуунд колоничлогдсон тус арлын уугуул иргэдийн гуравны хоёр нь европчуудын авчирсан өвчний улмаас амиа алдсан байж. Эртний, энгийн урлаг тэнд нэгэнт үгүй болсон байсан ч зураач тэнд амьдрах хугацаандаа нутгийн бүсгүйчүүдийн маш олон зургийг зурсны нэг нь “Хурим хэзээ вэ” зураг нь юм. Тэнд очихоосоо өмнө символист буюу бэлгэдлийн чанартай уран зургууд их зурдаг байж. Таитид зурсан зургуудад нь ч бэлгэдэл ихээхэн шингэсэн гэж судлаачид үздэг. Гогеныг тэнд байхдаа домог, шүтлэг гэх мэтийн зүйлсийг нутгийн иргэдээс шингээж авсан гэдэг юм билээ. Гогены зураг зурах техник нь Цезаннитай тун төстэй, бүхэл бүхэл өнгөний толбонууд ашиглан зурдаг байж. “Хурим хэзээ вэ” зэргийг авч үзэхэд л таити эмэгтэйчүүдийг бурханчилж, ерөнхийлөн зурсан хэлбэртэй хэмээн уран зураг судлаачид онцолдог. Харин урлаг судлаач Эсү “Зураг дээрх хоёр эмэгтэйн суусан байдал, үсэндээ хатгасан цэцэг гэх зэрэг нь бэлгэдлийн шинж чанартай гэж судлаачид хэлдэг. Харин би хувьдаа заавал тийм байх ёстой гэж үздэггүй. Бүх зүйл бэлгэдэлтэй байх ёстой гэдэгтэй санал нийлдэггүй юм. Наана сууж буй эмэгтэй сониуч, хэрэгт дурлагч, аз жаргалтай эмэгтэй л гэж харагддаг. Тэрнээс биш зарим судлаачдын хэлдэг шиг бурханлаг шинж чанар нэг их мэдрэгддэггүй. Цаад талын эмэгтэйн хувьд мутрын байрлал зэрэг нь бэлгэдлийн чанартай байх магадлал өндөртэй” хэмээн урлаг судлаач Эсү хэлж байна. “Хурим хэзээ вэ” зургийн тухайд 2014 оны есдүгээр сард Швейцарийн бизнесмэн Рудольф 210 сая ам.доллараар худалдан авсан түүхтэй. Дашрамд онцлоход энэ зураг дэлхий дээрх хамгийн үнэтэй зарагдсан уран зургийн жагсаалтын дөрөвдүгээрт жагсдаг.

Төгсгөлд нь хэлэхэд Гоген, Цезанни, Ван Гог зэрэг уран зураачид өнгийг маш зоригтойгоор өөрчилж эхэлсэн юм. Тэдний энэ шийдэл модернист буюу орчин үеийн урлаг хөгжихийн үндэс болжээ. Өөрөөр хэлбэл тэд бол XX зуунд гарч ирсэн олон изм буюу үзэл онолуудын анхдагчид, хүн төрөлхтний дүрслэлийн сэтгэлгээг задалсан суутнууд.

 

А.МӨНХЗУЛ

ӨДРИЙН СОНИН

2
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417