ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ДОЛООН САРД ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 37-ГООР БУУРЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/18

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний долоон сарын үзүүлэлтийг өчигдөр танилцууллаа. Энэхүү үзүүлэлтээр манай улсад 2019 оны эхний долоон сард 45 мянган эх амаржиж, 45.3 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 306 буюу 0.7 хувиар нэмэгджээ. Харин энэ оны долдугаар сард 6876 эх амаржиж, 6947 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 540-өөр өссөн байна. Мөн улсын хэмжээнд нялхсын эндэгдэл энэ оны эхний долоон сард 599 болж, өмнөх оны мөн үеэс 10- аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 720 болж, өмнөх оны мөн үеэс 37- гоор буурчээ. Түүнчлэн 1000 амьд төрөлтөд ноогдох нялхсын эндэгдэл 2019 оны эхний долоон сард 13 болж, өмнөх оны мөн үеэс нэгээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс нэг хүүхдээр буурсан байна. Үүнээс гадна халдварт өвчнөөр өвчлөгсөд 2019 оны эхний долоон сард 26 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1050-аар нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгчид 2219-өөр, гонококкт халдвараар өвчлөгчид 139-өөр, сүрьеэгээр өвчлөгчид 82-оор өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1346- гаар, трихомониазаар өвчлөгчид 195-аар, тэмбүүгээр өвчлөгчид 164-өөр, цусан суулгаар өвчлөгчид 34-өөр буурсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах шугам угсарч байна 9 минутын өмнө
Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ 15 минутын өмнө
Арбитр: М.Бадарчид эм өгсөн гэх гэрчийн мэдүүлэг нотлогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээлээ 39 минутын өмнө
М.Бадарч: Би гэрчийг авчраагүй, бэлтгэл дээр ирээд "Панангин байна уу гэхэд "Байна" гэсэн, түүнийг нь л хэрэглэсэн 1 цагийн өмнө
Гэрч: Биеийн эрч хүч сэргээх эмийг зүрхний эмтэй андуурч, М.Бадарчид өгсөн байж болзошгүй 1 цагийн өмнө
Пакистан улсын Карачи хотод Монгол Улсын консулын газар нээгдлээ 1 цагийн өмнө
ЗААВАР: Гадаад улсад амьдарч буй монгол иргэд сонгуульд хэрхэн оролцох вэ? 2 цагийн өмнө
Өнөөдрөөс Цэцэг төвийн уулзварыг гурав хоног хааж, засна 2 цагийн өмнө
Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг мэдүүлгийг нээлттэй байршуулна 3 цагийн өмнө
Бороо, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна 3 цагийн өмнө
Ховд аймгийн эрүүл мэндийн салбарынхан “Цахим эрүүл мэнд“ сургалтад хамрагдаж эхэллээ 19 цагийн өмнө
Э.Болормаа: Би ингэж хувцасла, тэгж хувцасла гэдэггүй 19 цагийн өмнө
Бороо орох үед замын түгжрэл яагаад нэмэгддэг вэ 20 цагийн өмнө
Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй 20 цагийн өмнө
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа 21 цагийн өмнө
ХҮН нам “Цахилгаан скүтер, мопед ашиглах журам”-ын төслийг боловсруулан, иргэдээс санал авч байна 21 цагийн өмнө
"Хуримтлалын сан"-гаас иргэдэд ипотекийн зээл олгох үйл ажиллагааг эхлүүллээ 21 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна 22 цагийн өмнө
АН-аас МҮОНРТ-ийн захирал Г.Гэрэлд шаардлага хүргүүллээ 22 цагийн өмнө
Оршин суугчид: Улсын комисс зөрүүтэй мэдээлэл өгч байна, байраа нураалгахгүй 23 цагийн өмнө