Д.Энхбат: Б.Хурцын эхнэрийн компанид татварын шалгалт хийсний төлөө надад өширхөж 50 сая төгрөгийн үндэслэлгүй дүгнэлт гаргуулж, 7 жил 6 сарын чанга дэглэмтэй шоронд хорих ял оноолгосон
Ямар "Аймшгийн махны машин"-ыг МАНАН бүлэглэл бий болгосныг гэрчилж, хохирогч бүр үнэнийг илчлэн Монголын түүхэнд сэрэмжлүүлэг үлдээх цаг ирлээ. МАНАН-гийн Ц. Элбэгдорж гэх этгээд Дамирангийн Энхбатын алуурчин Б. Хурцыг Германы шоронгоос авчран АТГ-ын даргаар томилж, дараа нь ТЕГ-ын даргаар тавьж өөрийн дураар хүмүүсийг залхааж, намнадаг байсан.
Харин төрийн өндөр албан тушаалд очсон Б.Хурц гэгч нь Элбэгдоржийн зааврын хажуугаар өөрийн хувийн өш хонзонгоор олон хүний хувь заяагаар давхар тоглож байжээ. Жишээ нь, ТЕГ-ын сөрөг тагнуулын газрын дарга н.Цогтбаатарыг тангарагтаа үнэнчээр ажлаа хийсний төлөө хилсээр шоронд оруулж ял өгүүлсэн байна. Түүнчлэн бичлэг дээрх татварын хэлтсийн дарга Д.Энхбатыг мөн ийнхүү тамлажээ. Угтаа бол Б.Хурц мэтийн этгээдүүдийг шударга төрийн үед нохой шиг буудаж устгадаг байлаа.
БГД-ийн татварын хэлтсийн дарга асан Д.Энхбат: Б.Хурцын эхнэрийн "Сарнайх" компанид татварын шалгалт хийсний төлөө өш хонзонгийн сэдлээр н.Алтантуяа гэж байцаагчаар 50 сая төгрөгийн үндэслэлгүй дүгнэлт гаргуулж, надад 7 жил 6 сарын чанга дэглэмтэй шоронд хорих ял оноолгосон. Тэр ч бүү хэл, намайг орчиндоо их дасаад байна гээд мөрдөн сольж хорьж байсан. Энэ хүнийг яаж сэтгэл санаагаар унагаах уу, яаж бие сэтгэлээр нь доош нь дарах уу гэдэг гүйцэтгэх ажлыг тэр маш сайнаар зохион байгуулж байсан.
DMNN