"Сайхан сэтгэлт Самар хүн..."

"Сайхан сэтгэлт Самар хүн..."

Бардамнал, үзэн ядалтаас дээгүүр...

(Luke 10:30-37)

Христээс нэгэн эр мөнхийн амьдралыг хүртэхийн тулд хэрхэх ёстойг асуужээ. Христ харин түүнээс хуульд хэрхэн заасныг асуув. "Эзнийг бүх сэтгэл зүрхээрээ хайрладаг шигээ хөршөө ч бас хайрлагтун" хэмээн хариуллаа. Христ "Чиний хэлдэг зөв. Энэ заасан замаар явах зөв" гэж. Гэтэл өнөөх эр дахиад л " Хэн миний хөрш билээ" гэж зөрүүлээд асуухад Христ тус сургаалыг өгүүлжээ.

"Нэгэн эр Иерусалимаас Жерико хүрэх замдаа дээрэмчдэд дээрэмдүүлэн зодуулж хувцас хунар нь урагдан замын хажууд хагас үхлүүт хэвтэж байлаа. Тэр үед нэгэн санваартан явж таараад өнөөх эрийг хараад нүүр буруулан замаа хөөжээ. Мөн дахин нэг Левит хүмүүн тэр замаар явж өнгөрөхдөө золгүй эрийн хажууд ирж хараад мөн ч замын нөгөө талаар явж одлоо. Гурав дахь удаагаа нэгэн Самар хүн замаар явж ирээд хөөрхий эрийг олж харжээ. Хажууд ирж харсан даруйдаа Самар хүний сэтгэл өвдөж түүний шархыг дарс тосоор цэвэрлэж боов. Самар хүн түүнийг илжгэн дээрээ мордуулж дэн буудалд авчран санаа тавин халамжлав. Дараа өдөр нь Самар хүн явахдаа буудлын эзэнд хоёр динар гарган өгч шархадсан хүнийг сайтар халамжлаад гарсан зардал бүрийг буцаж явахдаа төлөхөө хэлээд явжээ. Христ "Шархадсан эрийн хөрш бол сайхан сэтгэл Самар хүн юм. Түүн лугаа сайн үйлийг үйлд" гэж хэлжээ.

Тэгэхээр Христ юуны тулд Самар хүн (Samaritan) болоод шархадсан еврей эрийн талаар өгүүлэв. Самарчууд болоод Еврейн хагарал манай эриний тоолол эхлэхээс ч өмнө үүссэн юм. Жишээлэхэд, хүйтэн дайны үеийн Орос, Америк, Муслим болон Сербүүдийн мөргөлдөөн, за тэгээд Солонгос Японы хоорондын зөрчил, хамгийн ойрхноор бол өмнөд ба хойд Солонгос. Хүмүүс яаж ийгээд л тэмцэлдэх шалтаг олчихдог шүү дээ. Нэгэн цагт Израиль нутагт ахан дүүс байсан еврейчүүд бие биеэ үзэх ядах шалтгаан мянгаас илүү жилийн түүхтэй. Сүү зөгийн бал урсдаг бурхны амласан нутагт Моисей еврейчүүдийг авчирснаас хойш удаагүй Израилийн арван хоёр омгийн хагарал эхэлжээ. Улмаар Соломон хаан МЭӨ 975 онд нас барахад хоёр хуваагдаж хойд өмнөд Израиль болон хуваагдсан юм. Иудейн улс өмнө зүгт, Самарчууд хойд хэсэгт... 

Яагаад хуваагдах болов оо гэхээр их өчүүхэн шалтгаантай. Уул нь эв зүйгээр бүтээх хэргийг өөрийн бардамналаар эвдэж хаясан хэрэг. Соломон хаан нас барсны дараа хүү Рехобоам хойд нутаг руу явж өөрийгөө тэндээ хаан ширээнд залсан байна. Тэр Иерусалимийн сүм болон ордныхоо барилгын зардалд их хөрөнгө мөнгө зарцуулж хойд нутгийнхныг их татвараар дарамталж эхэллээ. Тэд өөрийн төлөөлөгчөө илгээж татварыг багасгах талаар хүсэлтээ илгээн Рехобоамын тэргүүн сайдтай аятайхан эв зүйгээр харилцахыг зөвлөсөн хэдий ч хаан хэн нь эзэн гэдгийг үзүүлэхээр шийдэж л дээ. Татвараа ч бууруулсангүй. Рехобоам еврейчүүд өөрөөс нь ч зөрүүд мугуйд улс гэдгийг мартсан байх. Ингээд хойд нутгийнхан салан тусгаарлаж улс орон хоёр хуваагдсан юм. Гэвч ард иргэдийн итгэл үнэмшил сүсэг бишрэл нэгдмэл хэвээр шашны баяраар Иерусалим руу зүглэх иргэдийн тоо ч буурсангүй. Дахин нэгдвэл өнөөх татварын асуудал дахин бий болох төдийгүй хаан ширээгээ алдахаас болгоомжилсон Рехобоам хойд нутагт хоёр сүм бариулаад түүн дотроо алтан тугалуудын баримал бүтээж түүнийгээ улсын шүтээн гэж зарлажээ.

Жинхэнэ гай гэдэг болж энэ тэнэглэл өмнөд хойд нутгийг сүсэг бишрэлийн хувьд үүрд хуваав. Угаас сүмийг бус уулын агуйг ариун газар гэж сүсэглэдгээрээ ялгардаг байсан хойд нутгийнхныг өмнөдийн Иудейн улсын еврейчүүд жижиг шалтгаан гарахад л үзэн ядахад амархан. Еврейчүүдийн хувьд цорын ганц үнэн бурхнаа бусад тэрс үзлийн онго шүтлэгтэй хольж орхисон нь том нүгэл байлаа. Ингээд хуваагдсан улс 200д жилийн дараа тусдаа тусдаа эзлэгдсэн юм.

МЭӨ 722 (724) онд Самарчуудын хойд газар нутаг Ассирийн эзэнт гүрний эрхшээлд орж түүнийг дагаад газар нутагт нь суурьшихаар явуулсан олон газар нутгийн омог аймгийн олон шүтээнт ард түмэнтэй холилдож, самар иргэд болоод өөр шүтлэгтэй иргэдийн гэрлэлт ч газар авчээ. Эндээс эхлээд еврейчүүд ах дүүс Самарчуудыг бүр мөсөн үзэхээ байв. Гэхдээ тэд өөрсдөө ч бас Бабилоны эрхшээлд МЭӨ600 онд орлоо. Бабилоны хаан хоёрдугаар Небучаднеззар еврейчүүдийг бослого гаргах бүрд цус асгаруулан нухчин дарж Йерусалемийн сүмийг сүйтгэн тэднийг цөллөгт явуулж хотыг балгас болгосон юм. Харин еврейчүүд хуучин гэрээнд дурдсанаар бабилончуудыг өөрсдөд нь илгээсэн шийтгэл гэж үзэж байв. Тэрс үзэлтэй ганц бурхантай, ягшмал хатуу ёс дүрэмтэй еврейчүүд бодсоноосоо ухарсангүй. Хэдэн зуу, мянгаараа хядуулж төрөлх газраасаа хөөгдсөн ч далан жилийн дахин ирэхдээ омог бардам эзэн бурхандаа үнэнч хэвээр байв. Персийн аугаа Кир тэднийг эргэж ирэхийг зөвшөөрч Иудейн улсыг хагас автономит засаглах эрх олгож өндөр угсаа гарвалтай шашны удирдагчдаар удирдуулах болов. Эх нутагтаа ирсэн тэднийг ахан дүүс болсон Самарчууд дуртай хүлээж авах байсан байх л даа. Гэвч еврейчүүдийн хувьд тэд эзэн бурхнаа бузарлаж өөр бурхадтай эн зэрэгцүүлсэн тэрс үзэлтэй нүгэлтнүүд хэвээрээ байж. Йерусалемийн сүмийг сэргээн босгоход туслах гэсэн Самарчуудын тусламжаас татгалзсанаар тэд хоёр талдаа нэгмөсөн дайсагнах болов. Доромжлуулж хорссон Самарчууд ч дахин гар сунгахаа байж үзэлцэхээ хүрвэл буцахаа больжээ. Сүмийг босгох ажилд элдвээр саад тээг болж эхэлсэн нь гомдож өсөрхсөндөө ч байж болох л доо.Энэ хагарлын хана хэзээ ч нураагүй юм. Байдал бүр дордог гэсэн шиг Иудейн их санваартны хүү Самарын Санбаллат мужийн захирагчийн охинтой хуримлачихжээ. Жирийн иргэн бол яахав гэхсэн. Гэтэл өндөр тушаалтны хүү буруу номтон бүсгүйтэй гэрлэчихдэг. Түүнийг бурхны нэр бузарласан гэж нутгаас нь хөөлөө. Уул нь Санбаллатын захирагч Иеховаг шүтдэг байсан ч энэ хамаа байсангүй. Захирагч нутгаасаа хөөгдсөн хүргэнээ тэгэхээс тэгэх гэсэн шиг өөрийнхөө барьж буй сүмийн тэргүүнээр томилов.

Ингээд байдал бүр л дордлоо. Самарчууд сүүлдээ Македоны эзэнт гүрнээс тасран үлдсэн Селесиудын улсад нэгдэж Маккабиний дайнд еврейчүүдийн эсрэг талд явсан бол МЭӨ100-аад онд еврейчүүд тэдний сүмийг сүйтгэж газар нутагт нь халджээ. Маккабиний дайн нь еврейн шашин шүтлэгт нөлөөлж буй грек соёлын нөлөөг эсэргүүцэн Маккабин ах дүүсийн эхлүүлсэн дайн юм. Энэ дайны үр дүнд л Ханнука баяр бий болжээ. За тэгээд тэдний асар их хорсол хагарал цагаандаа гарч Христийг мэндлэх үед бүлэг самар хүн Иерусалим дахь еврейн сүмд үхэгсдийн ясыг тарааж доромжлов. Энэ мэтээр явсан тэдний дайсагнал туйлдаа хүрсэн нь Христ худгийн дэргэд нэгэн самар эмэгтэйгээс ус гуйхад эмэгтэй Самар болоод Еврей хүмүүст харилцах шалтаг байхгүй гэж хэлснээс харагдана. Самар ба еврей хүний харилцаа ийм л байж. Христ ийм л учраас самар хүнийг жишээ болгон авчээ. Олон зуун жилийн дайсагнал , муйхар үзэл , бардамналаасаа дээгүүр харж бусдад сайхан сэтгэл гаргах тухай юм л даа. Ер нь бол еврей хүмүүс зөрүүд мугуйдаараа алдартай нөхдүүд. Ямар сайндаа МЭӨ 4-р зуунд бичигдсэн "Book Of Jonah" зөрүүд тэнэг Жоноор тэднийг төлөөлүүлэн зүйрлүүлж байх вэ . Уучлал энэрлийн тухай энэ сургаал нэлээд түгээмэл. Иеховагоос өөр шашин шүтлэгтнийг хялайж хардаг тэднийг ямар ч үлгэр сургаал, дайн байлдаан, цус нулимс дийлээгүй юм. Хүн бүр бурхны хайр ивээлийг, хоёрдох боломжийг хүртэх эрхтэйг Христ ч хүлээн зөвшөөрүүлж чадаагүй гэдэг.

Ван Гог чихээ эрэмдэглэчихээд өөрөө Гэгээн Ремийн сэтгэцийн эмнэлэгт очсон. Сараалжтай цонхны цаад тал руу юу бодож суусан бол оо гэж бодохоор өрөвдөлтэй. Гэхдээ л энэ сараалжин торны цаадах үүрийн гэгээ тусахаас өмнөх шөнийн гоо үзэсгэлэнг биширч одод түгсэн шөнийг зурсан шүү дээ. Энэ үедээ Ван Гог хэд хэдэн зураачийн бүтээлийг өөрийн арга барилаар дахин зурсан байдаг юм. Тэдэн дундаас Ван Гог Делакруагийн "Pieta", "Good Samaritan" гэх хоёр зургийг хэзээ ч нүдээрээ харж байгаагүй ба зүгээр л барласан зургийг нь харж байжээ. Ван Гог зургийг яг таг хуулбарлан зурсангүй харин  сэтгэлийн нүдээр харснаа өөрийн өнгө тоноор буулгасан юм. "Пиета" болон "Сайн Самар хүн" зургуудыг анх хуулбарлан барлахад зураг яг л толины тусгал шиг нөгөө тийшээ харжээ. Ван Гог ийм ч учраас эсрэг талаас нь зурсан юм.

Тэр анх 1885 онд Делакруагийн тухай сэтгүүлээс олж уншаад ихэд сэтгэл хөдлөн найздаа захиа хүртэл бичсэн байна. Ялангуяа Делакруагийн хоорондоо харшилдаг огт өөр өнгүүдийг зоригтойгоор сонгож тэдгээр өнгийг хослуулан бүтээлийнхээ уй гашуутай, баяр баясалтай, эсвэл үхэл хагацалтай учирсан дүрүүдээ тодотгож зургийн уур амьсгалыг бүрдүүлдэг нь Ван Гогд гүн сэтгэгдэл үлдээсэн юм. Зураач найз Антон Ван Раппардад захидалдаа бичсэн нь:

Та Южине Делакруагийн талаар сонсож байсан уу? Би түүний тухай гайхалтай өгүүлэл Силвестри сэтгүүлээс олж уншлаа. Өгүүлэл бүхэлдээ түүний бүтээлийн өнгө будгийн сонголт, тонн бүгд зургийнхаа утга санаатай хэрхэн зохицож буйг өгүүлжээ. Өнгөнүүдийн эрс тэс байдал болоод хар цагаан, шар нил ягаан, улбараас цэнхэр, улаанаас ногоон зэрэг өнгүүдийн тэнцүү харилцан шүтэлцээ, эдгээр тэрс өнгүүдийн шилжилт. Бас дахиад Делакруа найздаа Пиетаг зурах сүмийн гэрэлтүүлэг муу учраас зургаа хэрхэн утга санаагаа ойлгомжтой өгүүлэхээр зурахаа мэдэхгүй байж, тэгээд аргагүй Христийн сүүдрийг гүн хөх өнгөөр харин гэрлийг улбардуу шараар зурлаа гэж захидалдаа бичжээ. Мөн энд өгүүллийн эзэн "Энэ бол зөвхөн Делакруагийн л зориглож сонгох өнгөнүүд юм" гэж нэмж бичсэн байх юм. Францын романтизмын эцэг Делакруагийн уран бүтээлийн арга барил ялангуяа өнгөний сонголт Ван Гогийн сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн байгаа биз. Ялангуяа тэр өөрөө бусдад үл тоогдож замын хажууд тусламж горьдон "Байхын" зовлонг мэдэхийн хувьд түүнд Делакруагийн "Good Samaritan" гүн сэтгэгдэл үлдээжээ. Хүчирхэг булиа биетэй Делакруагийн "Сайн Самар хүн" зодуулж дээрэмдүүлсэн еврей хүнийг өөрийн илжгэндээ мордуулж байхад цаад талд левит хүн нүүр буруулан явж харагдах ба байдгийг нь хоосолж орхисон авдар бас үзэгдэнэ. Делакруагийн зураг өгүүлэмж илүү хүчтэй ялангуяа тод улаан өнгөний сонголт зургийн драматик байдлыг тодотгодог. Харин Ван Гог өөрийн өнгөний сонголт буюу өөрийн арга барилаар гэрэл цацарсан шар өнгөөр зуржээ. Тэр өөрийн зөв гэж бодсон өнгөө сонгож, яг л Делакруа шиг. Ван Гог дан ганц Делакруагийн бүтээл биш Рембрандт, Густав Доре,Эмил Бернард зэрэг уран бүтээлчид мөн Японы имперсионист зураач Утагава Хирошигэгийн хоёр зургийг зургийг дахин зурсан байдаг. Сэтгэцийн эмнэлэгт байх хугацаандаа голдуу өрөөндөө цагийг нөгцөөн байхад эдгээр зураачдын бүтээлүүд түүнд хань болж , хар цагаанаар хэвлэгдсэн тэдгээр бүтээлийг тэр өөрийн өнгөөр дахин амь оруулжээ.

Эх сурвалж: Уран зурагт элдэв түүх 

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417