40 тн алт ямар ч татваргүй, нэг ч Монгол хүнд наалдсан юмгүйгээр гараад явчихсан
Пунсалмаа овогт Очирбат гэж энэ хүнийг биш соён гэгээрүүлэгч Лодонгийн Түдэв гуайг ерөнхийлөгчөөр сонгосон бол МУ-ын хувь заяа арай өөрөөр явах байсан гэж боддог. Тэр үед бидний ёстой л амны хишиг дутсан даа. Энэ хүнийг Ообоо ч гэж хэлдэг бажгар 10 ч гэж хошигнодог. Бажгар 10-аа зассан юм байна. Ерөнхийлөгч болоод Тамсагт оччихсон нефть гарлаа хэмээн дээлийн энгэрээ нефтиэр мялааж явсан хүн. Өнөөдөр тэр нефтийн үр ашгийг хүртээд байгаа юм алга. Бүтээгдэхүүн хуваадаг гэсэн ерөнхий үгтэй. Хятадууд өдөр шөнөгүй нефть манайхаас зөөж байна. Ард түмний өмч. Ямар ашиг олдог талаар мэдэх хүн бараг байхгүйтэй адил.
Залгуулаад хэдүүлээ одоо Азийн бар болноо, алт ухдаг хэргээ гээд "Алт хөтөлбөр" гэгчийг зарласан. Алт ухаад оцойж овойтлоо хөрөнгөжөөд хөгжсөн юм байна уу гэтэл бас юу ч байхгүй. Улс нь улам өрөнд орж хүн ард нь үгүйрч ядуураад сүйдэж дуусаж байна. 40 тн алт ямар ч татваргүй, нэг ч Монгол хүнд наалдсан юмгүйгээр гараад явчихсан. Хариуцлага хүлээсэн нэг ч хүн байхгүй. Алт хөтөлбөрийн "буян"-аар эх захаа алдсан байгал сүйтгэл эцэст нь баахан нинжатай болж авсан сүүлдээ Хятад нинжа нэмэгдээд алт хөтөлбөр үргэлжилж байх шив дээ.
Соц нийгмийн үед Уул уурхайн сайд байхдаа хариуцлага алдаж, ажлаасаа хусагдаж явсан юм билээ. Түүндээ их хорсол тээж явсан юм шиг байгаа юм. Цэдэнбал гуайн хамаг цол тэмдгийг ерөнхийлөгч болоод зарлиг гаргаад хураачихсан байдаг. Эх Пунсалмаа нь нэг Хятад хүнтэй сууж байсан Очирбат харин түүнийх нь хүүхэд гээд л их яригддаг байсан. Мань хүн ч би Монгол хүн байгаа юм гээд маазардгаараа маазраад өнгөрөөсөн байх шүү. Энэ хүнийг ажлаа өгөхөд нь анхны ерөнхийлөгч юм энээ тэрээ хүндлээд хуримын ордоны ар талд, ард нийтийн хөрөнгөөр хувийн орон сууц бариад өгсөн. Нэг хэсэг суусан байх. Одоо байхгүй л дээ зарчихаад арилаад өгсөн.
"Та минь ээ" гэж марзганасаар байгаад ерөнхийлөгчийн хугацаагаа дуусгасан хүн дээ. Монгол төрийн сахилга хариуцлага, ёс суртахуун, боловсон хүчний бодлого сулрах, бүрэн дампуурах үндэс энэ хүнээс эхтэй гэхэд болно. Одоо нүүр амаа оролдож марзганасан хэвээрээ л яваа юм байна.
DMNN KOREA