Монголчууд мөлжүүлж шулуулж дээрэлхүүлж байхдаа таарч дээ...
Монголчууд гадаад руу аялах талаарх хайлтыг хамгийн их хийсэн гэнэ. Үнэн гэвэл хаашаа цагаачлах вэ, очоод ямар байр ажилд орох вэ? гэж хайлт хийсэн нь аялах гэсэн ангиллаар хайлт болж гарч ирж байгаа байх. Украины хүн амын 40 орчим хувь нь саяхны судалгаагаар эх орноосоо үтэр түргэн цагаачилж явмаар байна гэсэн судалгаа гарсан байна лээ... 2014 Украины Майдан хувьсгалаас өмнө Украинд олигархууд нь улсаа идэж ууж байсан нь үнэн бөгөөд харин АНУ-ын болон Израилийн нууц албадын хийсэн өнгөт хувьсгалын дараа сахил хүртээд шал дордов гэгч болсон бөлгөө.
Монголчууд цагаачлахыг бүгд хүсэж байгааг тогтоон барьж байгаа зүйл нь энэ хэдэн элчин сайд, мөн хил гааль бөгөөд хэрвээ байдаггүй байсан бол Монголд ганцхан Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр хэдэн олигархууд л үлдсэн байх магадлалтай л болоод байгаа... Монголчууд Хятад руу ажиллах гэж явж байна гэдгийг л ойлгоод ухаараад эхэлбэл.
Мэдээж нам дагаж амьдралаа болгож улсаа шууд болон шууд бусаар тонож байгаа хүмүүст амьдрал маш сайхан, учир нь тэд бусдаас дээр амьдралтай учир тэдэнд амьдрал үргэлж сайхнаараа. Бүх улсад байдаг мөнгөтэй болсон, олигархууд нь бүгд "psychopath"-ууд байдаг бөгөөд өөрөөр хэлбэл тэдэнд өрөвч сэтгэл гэж түй ч байхгүй, аль болох тонон дээрэмдээд л байвал гоё. Баячуудад мөнгө эд хөрөнгөөс өөр юу ч байхгүй учир тэд хамгийн ядуу хүмүүс юм.
Хар Африкийн хамгийн ядуу улс Мозамбикийн ерөнхийлөгч "Бид улсаа Монгол шиг болгохгүй" гэж хэлсэн гэж байгаа. Харин Казахстаны ерөнхийлөгч асан Назарбаев хэдэн жилийн өмнөх нэг хурал дээр улсад байдаг хэдэн эргүү барууны боловсролоор тархиа угаалгасан юмнууд нь либерал юм ярьж шогтоод байхаар нь "Та нар тэгээд Монгол шиг болмоор байна уу?" гэж асууж байгааг нь бол бараг ихэнх Монголчууд санаж байгаа биз.
Төгрөгийн ханшийг чинь л жил бүр санаатайгаар унагаад, доллартой харьцах ханшийг чинь аажмаар сулруулаад, доллар үнэтэй болоод байх тусам Монголчуудын амьдрал хүндэрч байгааг ойлгохгүй байна даа манайхан. Улсыг ганцхан аргаар аажмаар сүйрүүлж болдог нь мөнгөнийх нь үнэ ханшийг л аажмаар унагаад байхаар хүмүүс нь ядуураад л, ядуураад л байдаг бөгөөд ядуурч байгаа шалтгаанаа ойлгохгүй бөгөөд албан ёсны тайлбар Монгол банкны бодлоготой ямар ч хамаагүй, харин бензиний үнэ, эрэлтээс болж инфляц буюу юмны ханш өсөж байгаагаар тайлбарлаж байдаг. Түүнд нь бүгд итгэнэ.
Монголчууд дээрмийн капитализмд 90-оноос хойш орсон. Улсыг чинь бүр солиоруулах, мөн дэлхий даяар улсаа солиоруулж байгаа хүмүүс бол шууд болон шууд бусаар баруунаас санхүүжилт авдаг байгууллагад ажиллаж тэднээс санхүүжиж байгаа либерал үзэлтнүүд юм. Бүх улсад либерал үзэлтнүүд гаднын хөрөнгө оруулалт ярьсан, улсынхаа баялгийг гаднынханд л өгөхгүй бол болохгүй, олон намын систем хамгийн гоё гэж ярьж мөн төр бол хамгийн муу балиар заваан менежер гэж сурталчилж, төрийн эрх мэдэл гэж байхгүй болох хэрэгтэй гэж ярьдаг хүмүүс л улсыг чинь сүйрэл рүү аваачсаныг ойлгох нь чухал байх даа. Бүх улсад ийм либерал болон нео-либерал үзэлтнүүд нь тухайн улсаа самарч байгаа болно.
Монголчууд гагцхүү аливаа зүйлийг томоор харж үздэг бол дэлхийн бүх улсад гагцхүү хувийн бизнесийг өөгшүүлж өнөөх том бизнестэй олигархууд нь барууны зээлээр угжигдаж, баруунд бүх эд хөрөнгөө барьцаанд өгч тэдний доодохыг долоож амьдардаг болгох цаад далд санаа явж байгаа бөгөөд энэ дэлхийг тэр чигт нь хувийн том бизнесүүд нь удирдаж, төр засгийг аль болох хүчгүй сулбагар байлгах барууны бодлого хэрэгжиж байгаа юм...Түүнийг либерализм буюу глобализм гэж нэрлээд байгаа болно. Тиймээс дэлхийн санхүүгийн элитүүд TPP /Trans Pacific Partnership/, "CETA" гэх Канад болон Европын холбооны чөлөөт худалдаа гэх мэт олон төрлийн гагцхүү хувийн бизнес тухайн улсын засаг төрөөс эрх мэдэлтэй байх бүх төрлийн хэлэлцээрийг хийх гээд мөн хийсэн байгаа болно. Ирээдүйд гагцхүү "CETA" гэгчээс шалтгаалж Оросууд эхлээд Канадыг дараа нь АНУ-г эзэлнэ гээд байгаа...Тэр бол бошго юм.
Ирээдүйд үндэстэн дамнасан компаниуд дэлхийн бүх улсыг, мөн төв банкны тогтолцоогоор тухайн улсыг атгах боолчлох тогтолцоог энхрий хайрт дэлхийн банк санхүүгийн элитүүд хэрэгжүүлэх гээд үзээд байгаа болно, тэр нь бараг бүтэж хэрэгжиж байгаа...Тэр бодлогыг Монголд хэрэгжүүлж байгаа нь Баабартан бөгөөд С.Баярын номын баярт очсонгууд байна даа.
Монголчууд төрхөөсөө авахуулаад авсанд орон ортлоо дэлхийн хамгийн өндөр хүүтэй барууны эзэдтэй арилжааны банкнууддаа мөлжүүлж, хүүлүүлж дарамтлуулсаар л үхдэг болно доо зайлуул... Мангар хүмүүс мөлжүүлж шулуулж дээрэлхүүлж байхдаа таарч.
Ariunbold Ayur