Тост, Тосонбумбыг хамгаалаад Орхон голыг орхих уу?

Тост, Тосонбумбыг хамгаалаад Орхон голыг орхих уу?

Монголын хамгийн урт, үзэсгэлэнт баянбүрд болсон Орхон голыг алтны компаниуд онилж байгааг манай сонин өмнөх дугаарууддаа хөндсөн билээ. Архангай аймгийн Цэнхэр суманд Орхон голыг тэжээдэг есөн гол байдгийн тав нь алтны компаниудын олборлолтоос бол ширгэж алга болсон. Отрын бүс нутаг болсон 1000 га газрыг алтны компаниуд сэндийчсэнээс малчид дайжиж хүн, мал амьдрах аргагүй болоод удаж байна. Тэнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 20 гаруй компани олборлолт явуулахдаа байгаль дэлхийн амин судлуудыг тасалж, амьтан ургамал дахин сэргээхгүйгээр сэндийчээд хаяад явдаг. Түүнчлэн алт угаасан бохир ус Орхон гол руу цутгаж, хүн мал ч шар уснаас ундаалах болсон талаар нутгийн иргэд болон холбогдох хүмүүсийн байр суурийг өмнөх дугаартаа нийтэлсэн.

Тэгвэл энэ удаад бид Засгийн газрын тэргүүн болон Архангай аймгаас сонгогдсон гишүүдэд сурвалжлагаа хаяглалаа. Байгаль орчны төлөөх иргэний хөдөлгөөнийхөн орон нутгийн удирдлагаас эхлээд төр засгийн тэргүүнүүдэд удаа дараа хандсан байна. Энэ талаар “Ариун суварга” хөдөлгөөн ТББ-ын тэргүүн   Г.Чагнаадорж “1999 онд анх Алтандорнод, Монгол газар гэдэг хоёр компани алт ухаж эхэлснээс хойш өнөөг хүртэл үргэлжилж байна. Заримдаа 40-50 компани олборлолт хийдэг. Ихэнх нь албан ёсны лицензгүй.  Алтандорнод, Монгол газар компаниуд газраа жижиг аж ахуйн нэгжүүдэд зарж татвараас зайлсхийдэг. Орон нутгаас эхлээд аймаг, сум, яам, Засгийн газарт нөхцөл байдлыг маш олон удаа танилцуулсан ч анхааралдаа аваагүй. Нэгэнт алт олборлох лиценз олгосон юм бол хууль журмын дагуу ажиллуулж, нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй.Гэтэл  нөхөн сэргээлт ерөөсөө хийгдээгүй. Алт олборлох явцад Орхон гол руу шар ус алддаг. Тухайн үед нь аргалаад өнгөрдөг. Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан “Архангайд уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй. Газар тариалан мал аж ахуйгаар хангалттай амьдарч чадна” гэж сайхан ярьдаг ч  Засаг дарга болоод дөрвөн жил болохдоо хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Болохгүйг нь засч сайжруулсангүй. Аймгийн удирдлагууд бүгд л алт ухах сонирхолтой. Алтны компаниудын үйл ажиллагааг дэмжсэн янз бүрийн захирамж гаргадаг. Архангайгаас сонгогдсон гишүүдийг нутаг орноо хамгаалж, Орхон голоо цэвэр тунгалагаар нь авч үлдээсэй гэж хүсч байна. Энэ үүднээс албан тоот өгсөн ч тодорхой хариулт өгөөгүй өдий хүрлээ.

Уул уурхайгаас болж байгалийн үзэсгэлэн, ой мод, малын бэлчээр бүр мөсөн сүйдэж үгүй боллоо. Компаниудын олборлолтыг дуусгаж  нөхөн сэргээлтийг нь хийлгээд түргэн гаргах хэрэгтэй. Уул уурхай явуулж байгаа компаниуд жил бүр менежментийн төлөвлөгөө гаргаж биологи болон техникийн нөхөн сэргээлт хийх ёстой. Үүнийгээ Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Ашигт малтмал газар тосны газарт өгдөг. Гэтэл хуулийн дагуу нөхөн сэргээлт хийсэн компани байхгүй байхад орон нутаг нь худал мэдээлэл өгдөг. Эрүүл газрыг тэлж компаниуд дуртай газраа хайгуулж хийж байна” гэсэн юм.

Бид алтны компаниудтай холбоотой асуудлаар Ашигт малтмал газрын тосны газраас тодруулахад “Хяналт шалгалтыг  мэргэжлийн хяналт мэднэ. Хариуцдаг хүн эзгүй байгаа” гэв. Мөн БОАЖ-ын яамнаас өнгөрсөн хавар шалгалтаар очсон хүн нь эрүүл мэндийн шалтгаантай байгаа гэсэн мэдээллийг өгөв.  Харин МХЕГ-аас “Аймгийн мэргэжлийн хяналтынхан уул уурхайн компаниудыг шалгахаар Орхон баг руу явсан” гэсэн юм.

Харин өчигдөр болсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Гол мөрөн чинь ширгэж дууслаа.  Улс орон гэж байдаг юм бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой.  Эх орноо хамгаалах цаг болсон. Таван аймгийн газар дамжиж урсдаг Орхон гол чинь ширгээд дууслаа.  Алтыг нь ухсан олигархууд баяжсан.  Орхон, Сэлэнгэ, Ерөө, Гутайн давааг хамгаал. Ажлаа хий, чадахгүй бол албан тушаалаа өг. Монгол Улсад олгогдсон бүх тусгай зөвшөөрлийг шалгах цаг болсон. Бидэнд алт хэрэгтэй юм уу, эко систем хэрэгтэй юм уу. Эко системийг нурааж болохгүй. Дарга нар шат шатандаа анхаарч ажиллаарай” гэсэн үүргийг холбогдох албаныханд өглөө. Ерөнхий сайд Орхон голыг хамгаалах талаар дуугарсан нь сайн хэрэг. Харин Тост, Тосонбумбын нурууг хамгаалсан шигээ Орхон голыг хамгаалж, Цэнхэр сумын нутгийг сүйтгэсэн алтны компаниудыг цэгцлэх ажлыг яаралтай албажуулах хэрэгтэй. Харин уул уурхайн компаниудын лицензийг цуцлахдаа нөхөн сэргээлт хийлгэж байгаль дэлхийгээ бүрэн бүтэн авч үлдэх нь хамгийн чухал  юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.УЯНГА

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Хятад улс шинэ сансрын станц барьж эхэлжээ

2020-02-20

Их Британи улс англи хэлгүй, боловсролгүй цагаачдыг хүлээж авахгүй

2020-02-20

АНУ-ын Татварын алба "Facebook" компанийг оффшор дансанд хөрөнгөө байрлуулсныг буруутгаж 9 тэрбум ам.доллар нэхэмжилжээ

2020-02-20

"Хар арьстнууд IQ муутай" гэж хэлсэн Их Британийн ерөнхий сайдын зөвлөхийг ажлаас нь халжээ

2020-02-20

Засаг чангарч, “Рио Тинто” гэдийх үү?!

2020-02-20

"Мөнгө цаас болоход..." - Түүхэн дэх хамгийн өндөр инфляцийн өсөлтүүд

2020-02-15

“Samsung”-ийн туршлагыг үндэсний үйлдвэрлэгчид хэрэгжүүлээсэй

2020-02-14

Нүүрсний компаниуд экспортоо зогсоосон ч Оюутолгойн зэсийн баяжмал хилээр гарсаар байна

2020-02-13

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

Ziko's podcast #16 - Битгий төлөвлө, шууд хий!

2020-02-20

Ziko's podcast #15 - Entertainment News!

2020-02-19

Ziko's podcast #14 - Өөрийгөө шүтэх ба бие хүний эмгэг гэж юу вэ?

2020-02-18

Ferdi&Ziko - Танин мэдэхүйн подкаст (2020.02.14)

2020-02-14

"Төрийн банк" тэтгэврийн зээлийг 6 сар хүртэлх хугацаагаар олгож эхэллээ

2020-02-20

Тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд ХААН Банк түүчээлэн ажиллаж байна

2020-02-20

Монгол залуусыг АНУ-д өндөр цалинтай ажилд урьж байна

2020-02-19

ХХБанк төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын олон улсын “PCI DSS”-ийн шинэчлэгдсэн стандартыг дахин хангалаа

2020-02-18

Усыг олон дахин буцалгах нь эрүүл мэндэд муу эсэх талаар Германы эрдэмтэд хариулт өгчээ

2020-02-20

Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

2020-02-16

Орчин үеийн компанийн соёл бясалгалын өрөөтэй эсэхээр хэмжигдэнэ

2020-02-16

Оросуудын бүтээсэн шинэ үеийн хүчирхэг зэвсэг, техникүүд

2020-02-12
11:15

"Хувьсгалын эцэг" Эрнесто Че Гевара гэж хэн байв?

2020-02-20
1:01:07

"Улаан бал" нэвтрүүлэгт хууль зүйн доктор Ч.Өнөрбаяр оролцов

2020-02-19

Х.Бат-Ялалт: Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэнтэй алалцана. Би хорссондоо уйлж байна

2020-02-18
1:02:35

"Цензургүй сурвалжлага" - Улсын Их Хулгайчид

2020-02-18

Э.Халиун: Mонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа!

2020-02-20

Битүүний өдрийн 08.00 цагаас шинийн 4-ний 08.00 цаг хүртэл зам хаах шийдвэр гаргалаа

2020-02-20

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ

2020-02-20

Хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулагджээ

2020-02-20

Д.Жаргалсайхан: Дундаж давхарга гоожиж байна

2020-02-20

"Covid-19" вирусыг хоол хүнсээр эдгээх боломжтой

2020-02-19

“Дэлхийн нууц товчоо” номын 216 зөгнөлөөс “Монгол улсын 2016 оны” зөгнөлийн тайлал

2020-02-18

Германчуудын 14 жилийн турш барьж буй нисэх буудал

2020-02-18

Агаарын чанарын үзүүлэлтээр 100 айл орчмын агаар хамгийн сайн байна

2020-02-20

Манай улсын хүн амын 98 хувь нь Д витамины дутагдалтай

2020-02-17

Гэгээн хайрын өдрөөр сонсох хамгийн сайхан үгтэй дуунууд

2020-02-14

Барууныхан үг хэлэх эрх чөлөөгөө хэрхэн алдсан бэ?

2020-02-13

БНХАУ-ын академич Жун Нан Шань: Манай улсын иргэд Монголоос суралцах хэрэгтэй

2020-02-19

Тарваганы шагайн итгэмээргүй ач тус

2020-02-18

Хангай: Монголд арьс өнгөөр ялгаварлах үзэл их байна

2020-02-16

Р.Эмүжин: Тэнгэрлэг ээ, тэнгэрлэг...бас үүлэрхэг

2020-02-14

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.92%
АНУ
32.01%
Арабын орнууд
6.54%
ОХУ
4.48%
Хойд Солонгос
2.58%
Израиль
2.24%
Иран
1.72%
Бусад
1.55%
Африкийн орнууд
1.03%
Афганистан
0.86%
Энэтхэг
0.69%
Турк
0.69%
Пакистан
0.34%
Европын Холбооны орнууд
0.34%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,359

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,594

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,769

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,479