Та хүүхдээ ургамлын харшлаас салгахыг хүсэж байвал үүнийг заавал уншаарай!
Маш олон хүн залгаж асууж бас пост хийгээч гэсэн болохоор хүүхдээ 2 жилийн өмнө ургамлын харшлаас яаж салгасан тухай бичихээр шийдлээ. Хүү маань 7 настай байхад анх ургамлын харшлын шинж тэмдэг буюу нүд загатнах, хамар битүүрэх, хоолой нь аргаж эхэлсэн (Одоо бодоход 2 настайд нь чацарганын ундаа өгч хоолой нь боогдож байсан нь нөлөөлсөн байх гэж боддог. 5 хүртэлх хүүхдэд чацарганын ундаа хориглодгийг сүүлд мэдсэн). Анх харшил эхэлж байхад хамгийн сайн нүдний дусаалга, харшлын эм, хамрын цацлага гээд аль сайн үнэтэй болгоныг хэрэглэсэн боловч 6-8 цаг барьдаг эм, цацлага, дусаалгын хугацаа улам багасаж сүүлдээ 2, 2 цагийн зайтай хэрэглэдэг болсноор өөр эдгээх арга хайж байгаад яг одоогоос 2 жилийн өмнө энэхүү уламжлалт аргыг олж уншсан.
1. Маш сайн хатсан аргал түүх ( энэ үед аргал дэлгүүрт зарж байгаагүй тул товчоо өнгөрөөд түүсэн)
2. Хушганы самрын чөмгийг нүдэж бэлдсэн (хөц будаанаас ялимгүй том)
3. Бичгийн цаас мөн шаазан эсвэл төмөр аяга байж болно дотор нь аргал хийж уугиулах тул бэлдэх
4. Аргалаа аяганд хийж бага зэрэг цогшоод уугьж эхлэнгүүт хушганы самраа 2 чимх хийж, бичгийн цаасаа аяганы амсраа тойруулж нөгөө үзүүр нь нарийхан байхаар хуйлж амьсгална. Хушгаа байхгүй болтол нь цээж дүүрэн амьсгална.
Өдөрт 2 удаа өглөө, орой гээд нийт 10 хоног утсан. 3 дахь хоногоос хамар нь битүүрэхгүй шөнөдөө аятайхан унтаж эхэлсэн. Энэ аргыг 2016 онд хэрэглэсэн 2 жил болж байгаа ч харшил нь дахиж хөдлөөгүй.
Хэрэгтэй нь хэрэгжүүлээд харшлаасаа салаад аваарай.