Ой тогтоолтын дэлхийн аваргад оролцох эрхийн төлөөх "World Memory Tour-Macau" тэмцээн энэ сарын 23-25-ны хооронд Макао хотод болох гэж байна.
Уг тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын оюун ухааны академийн 10-20 насны 12 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт оролцоно. Тухайлбал, ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав, Их Мастер Б.Лхагвадорж, Б.Энхбаясгалан, Ц.Эмүжин, Б.Танан, Э.Ундрал, Г.Энхсаруул, Б.Энхлүүн, Б.Биндэръяа, Б.Хулан, А.Должин, Б.Жамбалбаярням нар оролцоно.
Тус тэмцээнд зургаан орны 90 гаруй шилдэг тамирчид 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм.
Энэ удаагийн Монголын багийн бүрэлдэхүүнд дийлэнх нь шинэ тамирчид багтсанаараа онцлог аж.