Х.Баттулга: Англи хэл сурах нь залуу хүн бүрийн зорилго, хэрэгцээ байх нь зөв юм

Х.Баттулга: Англи хэл сурах нь залуу хүн бүрийн зорилго, хэрэгцээ байх нь зөв юм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжсэн “Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Монголын оюутан, залуусын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл” нь 2018 онд байгуулагдсанаасаа хойш орон даяар 36,000 гаруй ахлах ангийн сурагч, оюутантай уулзаж, тэдний санаа бодлыг сонссон байна.

Оюутан залуусаас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан ирүүлсэн хамгийн түгээмэл хүсэлт нь англи хэл суралцах, түвшингээ ахиулахад дэмжлэг үзүүлэх байсан юм. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийг 2019 оны наймдугаар сарын 1-нээс 21-ний хооронд амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд монгол, гадаад нийлсэн 50 гаруй багш ажиллаж, 16-30 насны 4,530 суралцагчид англи хэлний анхан, дунд, ахисан түвшний хичээлийг үнэ төлбөргүй орсон байна.

“Англи хэлтэй залуус” хөтөлбөрийн хаалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ: 

“Эрхэм хүндэт эрдэмтэн багш, оюутан, залуус та бүхний амрыг эрэн мэндчилье. Сайхан өглөө байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, 4,500 гаруй оюутан, залуусыг хамрууллаа. Энэхүү хөтөлбөр нь дэлхийд өрсөлдөх чадвартай, эх оронч үзэлтэй, эх хэл, түүх соёлоо дээдэлдэг, эерэг зөв хандлагатай монгол залуусыг төлөвшүүлэх, тэдний хүсэл мөрөөдлийг биелүүлэхийг дэмжих зорилготой юм.

Дэлхий дээр 375 сая орчим англи хэлтэй хүн байдаг, интернэтийн мэдээллийн 51 хувь нь англи хэл дээр байдаг ба дэлхий нийтэд хамгийн түгээмэл хэлний тоонд хятад, испани хэлний дараа ордог юм. Англи хэлийг хоёрдогч хэлээ болгон хэрэглэж байгаа хүн амыг авч үзэх юм бол нэг тэрбум илүү хүн ярьж байна. Дэлхий дээр англи хэл нь сургалтад хамгийн өргөн хэрэглэгддэг ба Европын холбооны улсуудын 89 хувь нь англиар чөлөөтэй ярьдаг байна.

Дэлхийн олон орны ном, сэтгүүл, сонин англи хэл дээр хэвлэгдэж нийтлэгддэг. Англи хэл нь шинжлэх ухаанд хамгийн өргөн хэрэглэгддэг хэл юм. Судлаачдын үзэж байгаагаар бүх шинжлэх ухааны өгүүллүүдийн 95 хувь нь англи хэл дээр бичигдсэн байдаг ба үүний зөвхөн тал нь төрөлх англи хэлтэй зохиогчид байдаг байна.

Бидний амьдарч буй даяаршлын эрин зуунд англи хэл болон өөр бусад гадаад хэл сурах зайлшгүй шаардлагатай болоод байгааг та бүхэн мэдэж байгаа.

Гадаад хэл нь эх хэлийг мартуулдаг зүйл биш, харин ч хүний сэтгэхүйн орон зайг улам тэлдэг. Англи хэлгүйгээр одоо глобалчлагдаж байгаа ертөнцөд сурч ажиллаж амьдрах, мэдээллийг олж авахад бэрхшээлтэй болсон байна. Зөвхөн эх хэлээрээ эх сурвалж, мэдээллийг олоход 10 мянган сонголт олдоно гэж бодоход гадаад хэлтэй хүн 100 мянгыг олох боломжтой гэсэн үг.

Манай монголчуудын гадаад ертөнцтэй харилцах харилцаа улам өргөн цар хүрээтэй болж байна.

Эрдэм, мэдлэгийг эрхэм болговоос амжилтад хүрнэ. Та бүхэндээ дэлхийн соёлт хүн төрөлхтний хамгийн түгээмэл хэл болох англи хэлийг цаашид төгс эзэмшиж, дэлхийн олон улс оронд суралцах, мэдээллийн цөмд нь нэвтрэх түлхүүрийн эзэд, агуу их амжилтын эзэд болоорой гэж ерөөе!” гэлээ.

 

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Д.Үүрийнтуяа сургалтаа амжилттай дүүргэсэн суралцагчдад мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн юм. “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийн нийт оролцогчдын дунд явуулсан санал асуулгаар 96 хувь нь “англи хэлний түвшин ахисан” гэж хариулсныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа онцлов.

Үүний дараа Сүхбаатарын талбайд цугласан оюутан залуус Монголын үндэсний бүжиг бүхий флаш моб бүжгээр дамжуулан эх дэлхийгээ хайрлах, өглөө эртлэн босож, хийж бүтээхийг үеийн залуустаа уриалсан юм.

Харин хаалтын үйл ажиллагааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оюутан залуустай мэндчилж, сургалтын үйл ажиллагааг дүгнэж үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ:

 

“Эрдэмтэн багш, оюутан, залуус та бүхний энэ өглөөний амрыг эрэн мэндчилье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монголын хүүхэд багачууд, оюутан залуусын хөгжлийг дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эх оронч үндэсний үзэл бүхий хүмүүжилтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилготой “Монголын ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд олон төсөл, дэд хөтөлбөрүүдийг өнгөрсөн хугацаанд бид хэрэгжүүлээд байна.

Бид оюутан, залуусын хөгжлийн асуудалд анхаарч дэргэдээ “Монголын оюутан, залуусын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл”-ийг 2018 онд байгуулсан билээ. Тус зөвлөлийн ажлын хүрээнд 2 жилийн хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн 10-12 дугаар ангийн 20,000 сурагч, их, дээд сургуулиудын 16,000 гаруй оюутантай Монгол Улсын Ерөнхийлөгчийн холбогдох зөвлөхүүд биечлэн уулзаж, тэдний санал бүрийг надад мэдээлж байсан юм.

Оюутан, залуусаас ирүүлсэн хүсэлтүүд дотор хамгийн түгээмэл хүсэлт бол англи хэл сурахад дэмжлэг үзүүлэх болон зуны амралтаараа ажил хийх боломжийг нэмэгдүүлэх байсан байдаг. Энэ бол яах аргагүй эрин цагийнхаа аясыг мэдэрсэн, хэрэгцээгээ тодорхойлсон залуусын хүсэлт байжээ. Гадаад хэл, тэр дундаа англи сурах нь интернэт хэмээх мэдээллийн далайгаас мэдлэг, санаа, мэдээлэл шүүрдэх өргөн боломжийг залуучуудад нээж өгнө. Англи хэл дэлхийн хаана ч явсан бусадтай харилцах, ойлголцох боломжийг олгодог. Тийм учраас англи хэл сурах нь залуу хүн бүрийн зорилго, хэрэгцээ байх нь зөв юм.

Оюутан залуус хичээлийн бус цагаар ажил хийх, ойр зуурын хэрэглээний зардлаа олох нөхцөл бий болгох талаарх та бүхний хүсэлтийг бодит ажил болгон хэрэгжүүлэхээр зорьж байгааг дуулгахад таатай байна.

Нэгэн жишээ нь өнөөдрийн арга хэмжээ юм. Одоогийн байдлаар “Ажилтай оюутан хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт 2,600 гаруй оюутан түр ажлын байртай болж, нийт 530 гаруй сая төгрөгийн цалин, урамшуулал авсан байна.

“Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөр 21 хоногийн хугацаанд хэрэгжиж өнөөдөр хаалтаа хийж байна. Энэ хөтөлбөр зарлагдмагц 4 хоногийн дотор 4,530 хүн бүртгүүлэн суралцаж, суралцах хугацаандаа нийгмийн сайн сайханд чиглэсэн уриалга, бодит ажлуудыг хэрэгжүүлжээ. Хөтөлбөрт оролцогч залуус Туул гол дагуу 13.8 км зайд нийт 4 тонн, 250 гаруй шуудай хогийг цэвэрлэсэн нь иргэдэд эерэг зөвийг үлгэрлэсэн үйлдэл юм. Баяр хүргэе.

“Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжиж, хамтран ажилласан их, дээд сургууль, хэвлэл мэдээллийн байгууллагууд, багш нарт гүн талархал дэвшүүлье.

Оюутан, залуус Та бүхэнд “Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөрт идэвхтэйгээр хамрагдаж, өөрсдийгөө сурах, хөгжих урмаар цэнэглэсэнд баяр хүргэж, эндээс олж авсан сэдэл урмаараа үргэлжлүүлэн англи хэлийг төгс эзэмшихийг хүсэн ерөөе!” гэв.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417