Ордууд цахилгаан шатанд гацвал яах вэ?
-Хамгийн эхэнд
Хонины ордныхон дуугарч эхэлнэ. Юу болоод байна, та минь ээ. Бид гацчихлаа, юу бодож байна аа? гэж хашхичиж "тэвчээртэйгээр" хөлөө дэвсэлнэ.
Арслан тайзны голд гарч ирнэ. Бүгд тайвшир, санаа зоволтгүй. Бүх зүйл сайхан болно, би бүгдийг тодруулаадхая.
Хилэнц үүнийг зүгээр хараад зогсохгүй -Чи юу? Чи хэн юм? Яагаад чи зохицуулна гэж? Би өөрөө яахаа мэдэж байна.
Хүмүүсийн дуу чангараад эхэлмэгц жинлүүр эвлэрүүлэхээр дундуур нь орж ирнэ (эргэлзсэн байдалтай)-Битгий муудалцацгаа, эв зүйгээр шийдэцгээе, тусламж дуудацгаая. Ер нь бүгдээрээ зэрэг үсрээд үзэх үү? Цахилгаан шат хөдөлж магадгүй? Эсвэл хүлээсэн нь дээр ч юм уу? Яг яах ёстойг үнэхээр мэдэх юм алга.
Ихэр бүгдтэй яриа дэлгэж эхэлнэ. Сайн уу, чи хаанаас ирсэн бэ? Би энэ хотод зүгээр л аялж явсан юмаа гэх мэтээр бүгдтэй нь танилцаж амжина.
Мэлхий аль хэдийн сэтгэлээр унасан харагдана. Тэр утсаар ярьж байна... Мэдээж ээжтэйгээ.
Үхэр- Хүлээж л байя гэж хэлээд цүнхнээсээ чихэр, шоколад, сэндвич гарган ирж бүгдийг дайлна.
Охин аль хэдийн цухалдаж эхэлнэ. Ядаж байхад ямар бохир заваан газар вэ шүүрдчихэд яадаг байна аа гээд л...
Нум нөгөө л үүргэвчтэйгээ, бас л аялалд явах гэж байсан. Гэхдээ тэр гайхалтай аялалд явах гэж байсан онгоцноосоо энэ удаад хоцорчээ.
Арслан, Хилэнц хоёр маргалдсаар л...
Матар засварчин дуудахаар оролдоно.
Хумх цахилгааны хайрцгийг нээж хүмүүсийг аврахаар ямар 1 зүйлийг хийж эхэлнэ.
Загас буланд зогсоод - Бид хамтдаа энд гацдаг нь ямар нэг учиртай вэ? Энэ бол хувь тавилан. Бид ингээд л үхдэг юм байжээ.
За тэгээд та аль ордыг дэргэдээ байлгамаар байна даа?