АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн холбооны /НБА/Лос-Анжелес Лейкерс баг 2019-2020 оны улирлын урьдчилсан тоглолтын хуваариа гаргажээ. Тэд хуваарийн дагуу хоёр тоглолтоо Хятадад хийхээр болсон байна.
Тус баг нь аравдугаар сарын 5-18 хооронд нийт зургаан тоглолт хийхээс дөрвийг нь Калифорни мужид Голден Стэйт Уорриорс багийн эсрэг тоглох бол Шанхай, Шенжен хотод Бруклин Нетс багийн эсрэг хоёр тоглолт хийх хуваарь гарчээ.
NBA-ийн 2018-2019 оны улирлын тоглолт дуусч Торонто Рэпторс баг 2019 оны NBА-н аварга шалгаруулах шатны тоглолтонд Уарриорс багийг ялж, анх удаагаа NBА-ын аварга баг болсон билээ.