Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Үүрэн холбооны сүлжээгүй газарт iPhone-ууд хоорондоо мессэж солилцдог болно

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Apple компани iPhone гар утсыг үүрэн холбооны сүлжээгүй орчинд “walkie talkie” радио холбоо мэт ашигладаг болгохоор ажиллаж байгааг The Information технологийн сайтад мэдээлжээ.

Ингэхдээ гар утаснууд хоорондоо алсын зайнаас радио долгион ашиглан мессэж солилцдог байх шийдлийг боловсруулж байгаа гэнэ.

Apple компани дээр хэрэгжиж байгаа уг төслийг Project OGRS (Off Grid Radio Service) хэмээн нэрлэж байна.

Шинэ технологи нь үүрэн холбооны сүлжээгүй орчинд 900 МегаГерцийн радио долгион ашиглах ажээ. Энэ долгионы зурвасыг дэд бүтэц, газрын тос, байгалийн хийн салбарын тоног төхөөрөмжүүдэд ашигладаг.

Саяхан Apple компани Intel компанийн гар утасны модемын бизнесийг худалдан авч, өөртөө нэгтгэсэн. Шинэ технологийг Intel-ийн бүтээж буй шинэ модемд багтаахаар ажиллаж байгааг эх сурвалж мэдээлжээ.

 

Эх сурвалж: Engadget