Боловсролтой хүн...

Боловсролтой хүн...

Боловсролын талаар монголчууд бид жаахан "хазгай" ойлголттой. Дээр үеийн "Боловсролтойгоороо битгий гайхуулаад байгаарай" хэмээсэн шазруудуухан хэллэгээс өнөө үеийн "Хоёр гурван ч дээд сургууль төгссөн мундаг боловсролтой хүн юм гэнэ билээ" хэмээх атаархуу төрхөөр шивнэж ярих хүртэл хугацаа нь боловсролын хөгжлийн үе шат нь. Сургуульд сурах хүсэл байвч "мал дээр" хөөгдөж гарахаас, мөнгөө төлж сургуульд нь бүртгүүлээд дипломыг нь бие хийгээд толгойгоо зовоолгүй "худалдаж" авах хүртэлх хэмнэл нь боловсролын үнэ цэнийн хэмжүүр. Дээд сургууль төгссөн залуус нь "томилолтоор" улс орны хэрэгцээтэй газар нь очиж ажилладаг байсан үе өнгөрч, дээд сургууль төгссөн залуус нь дэлгүүрт худалдагч, боссын бие хамгаалагчаар ажилладаг болсон үе ирсэн нь боловсролын чанарын ялгаа. "Улаан шугам" давж, элсэлтийн шалгалтад өндөр оноо авч бусад шалгууруудыг хангаж байж их дээд сургуульд суралцаж "шилдэг боловсон хүчин" болдог байснаас өнөө үе шал өөрчлөгдөж, чанартай чанаргүй олон сонголтоос сонгож, өөрөө хичээж эсвэл огт хичээхгүй байсан ч ДИПЛОМ авч болдог үед бид амьдарч байна. 

Дээд сургууль төгссөн дипломтой хүнийг "боловсролтой хүн" гэж үнэлдэг бидний сэтгэлгээ тэгтлээ өөрчлөгдөөгүй. Тийм болохоор ямааны самнасан ноолуур, төхөөрсөн үхэр хонины мах, "тэтгэврийн", "цалингийн зээл", гадаадад ажиллаж байгаа монголчуудын илгээсэн маш их мөнгө боловсролын салбрын санхүүжилтыг бүрдүүлж байгаа. Дээр нь засгаас сар бүр өгч байгаа 70 000 төгрөгийн "халамж", автобусаар үнэгүй зорчих эрхийн тасалбар бүхэн нь монголын оюутнуудын тоог өсгөх шалтгаан болж буй. Амьдрал мэдэхгүй, өөрөө хөдөлмөрлөж сургалтын төлбрөө олдоггүй, чөлөөт цагаараа баар цэнгээний газар элдэв зохиомол баяруудыг тэмдэглэж өнгөрүүлдэг, сар бүрийн 70 000 төгрөгөө хугацаандаа өгөхгүй бол бухимдаж уурлан төр засгийг харааж зүхдэг, буруугаар "эрхэлсэн" олон оюутнууд байгаа болохоор бие хүн төлөвшиж өөрийгөө хөгжүүлэн боловсруулах чадваргүй болгож байна. Дээд сургууль төгссөн атлаа "боловсролгүй" бүдүүлэг залуус олон байдгийн шалтгаан нь энэ. Төр, боловсролын тогтолцоо, хувь хүн аль аль нь үүнд буруутай. Ядаж байхад чанартай сургуулиудын төлбөр нь олон улсын хэмжээний сургуулиудаас "хэт доогуур". ЧАНАРГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХЯМД, ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮНЭТЭЙ байдгийг бид үзэж мэдрэхээрээ нэг болсон доо. 

Гадаадад сар бүр 1000 орчим ам доллар сургалтандаа төлж үүнийхээ төлөө хичээлийн бус цагаар ажиллаж, хөлсний байрандаа шөнийн цагаар хичээлдээ бэлтгэж бие, оюун сэтгэхүй нь амрах чөлөөгүй зүтгэж байгаа монгол залуус олширч байна. Залуу хүн өөрийнхөө өмнө тулгарч байгаа саад бэрхшээл болгоыг хэнд ч найдалгүй өөрөө давж гарч байх нь тэдний хөгжил боловсролын эхлэл юм. Тэд амаргүй хүнд ажил хийж байхдаа дотор сэтгэлдээ "Энэ ажлыг би насан туршдаа хийхгүй шүү дээ, миний ирээдүй бол огт өөр. Би маш сайн мэргэжилтэн болох ёстой " гэж өөртөө ямагт хэлж байдаг юм. Ажил амьдралын шаардлагаар олон хүмүүстэй сайдалцаж муудалцаж байхдаа арга эвийг нь олж, ирээдүйд тэднийг удирдах чадварыг өөртөө шингээж байдаг. Сургалтын төлбрөө төлөх гэж цуглуулсан мөнгөө хөлөрсөн атгандаа атгаж байхдаа мөнгөний үнэ цэнэ, утга учрыг ухаарч байдаг юм. Өөдрөг оюун санаа, залуу насны гоо үзэсгэлэн, хүчирхэг бие бялдраараа гайхуулж байх ховорхон цаг үедээ өөртөө зорилго тавьж, түүнийхээ төлөө шантралгүй, уйгагүй зүтгэж бүхнийг өөрийн итгэл урмаар давж гарч байхдаа тэд боловсрогдож чаддаг. Тэд өөрийгөө дайчлан бүх талаар хөгжиж байхдаа жинхэнэ БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУС болон төлөвшинө.

ЗАЛУУСАА ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ЯАХ ЁСТОЙ ВЭ?

-Ерөнхий боловсролын сургуулиудын хөтөлбрөө 2 ангилж, суурь боловсролоо "Хүүхдийг зөв иргэн хүн болгон төлөвшуулэхэд", сонгох боловсролоо "Хүүхдийн авьяас чадварыг нь хөгжүүлэхэд" чиглүүлэх хэрэгтэй байна. Суурь боловсрол нь төлбөргүй байхыг хуульчилж, сонгох боловсрол нь төлбөртэй байж болохоор тогтоож болно.

-Их дээд сургуулиудаа олон улсын жишигт ойртуулж чанартай мэдлэг олгож байгаа сургуулиудынхаа төлбрийг өндөр тогтоож, чанаргүй мэдлэг олгож байгаа сургуулиудын төлбрийг хямд тогтоон хянаж байх хэрэгтэй байна. Оюутнуудын ирц, дүнг хянаж байдаг "сургалтын алба"-ыг оюутнуудад зөвлөж тусалдаг чиглэлээр өргөжүүлэн өөрчлөх хэрэгтэй байна. Их дээд сургуулиуд дэргэдээ судалгааны том хүрээлэнгүүдтэй байх нь тэдний санхүүжилтэд сайнаар нөлөөлөх төдийгүй оюутнуудыг мэргэжлээрээ хөгжихэд ч том тус болно.

-Оюутнуудад Засгийн Газраас "халамж" өгдгийг зогсоож, тэднийг хичээлийн бус цагаар ажиллаж болох ажлын байруудыг бий болгож, сургалтын төлбрөө зээлээр төлж болох олон боломжуудыг бий болгож, үнэхээр сайн оюутнууддаа сургууль нь өөрөө тэтгэлэг олгодог тогтолцоог дэмжих хэрэгтэй байна. Оюутны хотхон, оюутны дотуур байрууд оюутнуудыг зөвхөн хичээлээ хийх боломжоор бүрэн хангах учиртай. 
-Заавал оюутнууд гэлтгүй эгэл жирийн залууст ч өөрсдийгөө хөгжүүлэх боломж болгож номын сан, мэргэжил олгох сургалт, сонирхолтой хөтөлбрүүд, сайн дурын клубууд байгуулж ажиллуулахыг дэмжвэл сайн сан. Заавал дээд боловсрол эзэмшихгүйгээр өөрийгөө хөгжүүлэх боломжуудыг бий болгох нь Монголын ЗГ-ын үүрэг юм шүү дээ. 

...ДИПЛОМ бол БОЛОВСРОЛ юм гэдэг нийтлэг ойлголтоосоо салах цаг болжээ. Диплом бол тухайн хүн сургуульд юу судалсныг гэрчилж байгаа цаасан баримт болохоос боловсролын баталгаа биш. Миний ойлгож мэдэрч байгаагаар БОЛОВСРОЛ гэдэг нь ХУВЬ ХҮНИЙ САЙН ТӨЛӨВШИЛ юм. Хогоо хээв нэг газар хаячихаад алгаж яваа дээд сургууль төгссөн залуугаас хогоо хогийн саванд хийж байгаа ахлах сургууль төгссөн залуу илүү боловсролтой хүн. Ном унших дургүй гоо бүсгүйгээс ном унших дуртай жирийн бүсгүй илүү боловсролтой. Ном гэдэг чинь цаг ямагт хүмүүсийн мэдлэг оюуныг тэлж ухааруулж байдаг шидтэн. Дээд сургуулийн сурах бичгээс илүүтэй хүмүүст мэдлэг ухаарал олгож байдаг олон номууд бий. Интернетээс хов хэрүүл, сайрхал жүжиглэл дүүрэн хэрэгтэй, хэрэггүй мэдээлэл уншиж үзэж байдаг эрхмээс өөртөө хэрэгтэй мэдээллээ олж амьдралдаа ашигладаг хүмүүс хамаагүй илүү боловсролтой. Интернет ертөнц бол буруу ашиглавал "хогийн сав", зөв ашиглавал "мэдлэгийн далай". "Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу" гэдэг хэллэг бий. Залуу насанд нь буруу эрхлүүлэх аваас засарч сайжрах нь юу л бол. 

Намрын зөөлөн салхи сэвэлзсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хот хүн машины хөлд дарагдан "бөхийж" байгаа. Хичээл эхлэх гэж сурагчид, оюутан залуус цуглаж байна. Бужигнана даа бужигнана. "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас..." бус хот орж диплом олж ирэхээр зоригсод цөөнгүй. Их дээд сургуулиудаас гадна зочид буудлууд, баар цэнгээний газруудын эзэд баярлаж байгаа. Мөнгө хүчтэй ч сайн боловсрол түүнээс ч хүчтэй. ЧАНАРТАЙ МЭДЛЭГ ЭЗЭМШИЖ, САЙН БОЛОВСРОЛТОЙ БОЛООРОЙ залуус аа. "Пивоо бага ууж номоо их уншаарай" гэж ерөөе дөө.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Коронавирусын эсрэг дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

2020-01-24

Утасны USB цэнэглэгч ямар үед хүний аминд хүрч чадах вэ?

2020-01-23

“National Geographic”-ийн “Шилдэг 100 зураг”-т Монголын 3 зураг багтжээ

2020-01-19

Метрополитан дахь "Монголын амар амгалан"

2020-01-14

Коронавирусын халдвар авсан 20 хүн тутмын нэг нь нас барж байна

2020-01-24

Коронавирусын голомт болсон Ухань хотод яг одоо ийм зүйлс болж байна /Видео/

2020-01-24

Дональд Трамп Иордан голын баруун эргийг албан ёсоор Израилийн талд өгнө гэж мэдэгдэв

2020-01-24

Олон улсын шүүх Мьянмар улсыг бөөнөөр нь хоморголон устгах гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ

2020-01-24

Түмэн бэлэгтэй Төмөр хулгана

2020-01-24

Петровис Группийн МИНИЙ МАШИН... урамшуулалт хөтөлбөр орон даяар эхэллээ

2020-01-24

Ерөнхий англи хэл академик англи хэл 2-ийн ялгааг мэдэх үү?

2020-01-23

Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ

2020-01-22

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг Н.Номтойбаярын асуудалд Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дагана

2020-01-24

ЭМЯ: БНХАУ-аас ирсэн нэг эмэгтэйг түр тусгаарлаж, шинжилгээ хийж байна

2020-01-24

Т.Аюурсайхан: Н.Номтойбаяр гишүүний асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой атал, хууль зөрчигдөж байна

2020-01-23
0:46

Болгар Улсад суугаа элчин сайд Ц.Цэнгэл олон улсын хурал дээр булайгаа чирэв

2020-01-23

Хэрэглэдэг аяга таваг угаагчиндаа эдгээр бодис орсон эсэхийг яг одоо шалгаарай!

2020-01-24

Коронавирусийн халдвар Монголд орж ирэхээс өмнө хилээ хаацгаая! Дэмжиж байвал шэйр!

2020-01-23

Өвөр Монгол хүнээс Ар Монголчуудад өгөх анхааруулга!

2020-01-23

Ном уншсанаар танд гарах 10 өөрчлөлт

2020-01-23

"Gucci” брэнд Монголын арьс ширэн бүтээгдэхүүнийг судлахаар болов

2020-01-23

Валютын ханшийн зохиомол өсөлтийг тогтоох бодлого алга

2020-01-23

Алдарт эхийн одонгийн мөнгийг сар шинийн баярын өмнө олгоно

2020-01-22

Долларын ханш 2750 гарлаа

2020-01-21

Зодуулдаг хүүхэд богино насалдаг

2020-01-24

Амжилттай бизнесийн санаа олох 6 алтан дүрэм

2020-01-24

Чиш гэх чимээгүй улс төр...

2020-01-24

"Эр хүний хямрал" - Өнөө цагт эршүүд чанар гэж юуг хэлэх вэ?

2020-01-22

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Монголын анхны Анна Каренинаг жүжигчин Н.Баярмаа бүтээнэ

2020-01-11

Коронавирусээс болж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3-р сарын 2 хүртэл түр зогсоохоор боллоо

2020-01-24

Манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй

2020-01-24

Урд хилийн авто боомтууд маргаашнаас гурван хоног амарна

2020-01-24

НЭМГ-аас коронавирусийн талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх 80086829 утсыг ажиллуулж эхэлжээ

2020-01-24

#04 Ziko Podcast - Уур бухимдлаа хаяцгаая!

2020-01-23

#03 Ziko Podcast - Entertainment News

2020-01-22

Ziko's podcast #02 - "Нойрны тухай ярилцая"

2020-01-21

Ziko Подкаст - Танин мэдэхүй (2020.01.20)

2020-01-20

Мөнх хөх сарьдаг /аян замын тэмдэглэл/

2020-01-24

Ажлын байр хомс байна уу, эсвэл ажилд тэнцэх хүн ховор байна уу?

2020-01-23

Д.Энхзул: Харааны шилийг тогтмол зүүх эсэх нь нүдний үндсэн харах чадал хэд байхаас шалтгаална

2020-01-20

Популистууд ба "алгаа тоссон" олон нийт

2020-01-17

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
46.97%
АНУ
28.41%
ОХУ
5.68%
Арабын орнууд
5.3%
Хойд Солонгос
3.03%
Израиль
2.65%
Иран
1.89%
Африкийн орнууд
1.14%
Энэтхэг
1.14%
Бусад
1.14%
Турк
0.76%
Европын Холбооны орнууд
0.76%
Афганистан
0.76%
Пакистан
0.38%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,324

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,569

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,687

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,462