П.Бадарч: Өргөмөл заяандаа гомдоогүй ч, ээжийгээ их өрөвдсөн…

П.Бадарч: Өргөмөл заяандаа гомдоогүй ч, ээжийгээ их өрөвдсөн…

Энэ дэлхий ертөнц дээр байгаа агуу гайхамшигт хүмүүн болгон эхээс мэндэлсэн. Ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн яруу найрагч П.Бадарч айлын өргөмөл хүү юм. Бас ээждээ зориулж бичсэн “Эхийн сэтгэл” шүлэг нь хит болсон найрагч билээ. Түүнтэй өргөмөл заяаных нь тухай, бас ээжийнх нь тухай ярилцсанаа хүргэж байна. 

-Та ээжийн тухай шүлэг олныг бичсэн үү? 

-Хэдэн шүлэг бий. Ижийн тухай шүлэг бичих маш хэцүү. Ижийнхээ тухай, дурсгалд нь зориулж, амьд мэнд байхад нь ч бичиж байсан. Нас элснээс нь хойш бичсэн хоёр шүлэг бий. Сүүлийн үед гадуур уншигдаж, олон түмэн мэддэг болсон “Эхийн сэтгэл” шүлгийг би олон жилийн өмнө бичсэн юм. Хэвлүүлээгүй байсаар 1999 оны “Болор цом”-д уншсан. Түүнээс хойш энд тэндгүй уншигдаж, сонин хэвлэлд гарч олны хүртээл болжээ. Ер нь Монголын эрт, эдүгээгийн яруу найрагт эхийн сэтгэлийг өргөн дэлгэр магтан дуулсан байдаг.

-Ижий тань аль нутгийн хүн байв? 

-Би 1939 онд төрсөн. Дайны жил 14 хоногтой байхдаа Цэгмид ижийдээ, Пунцаг гуайнд өргөгдсөн хүүхэд. Миний эцэг тэр жил цэрэгт мордож, эх маань жирэмсэн үлдсэн гэдэг юм. Эцгийг цэрэгт мордоход нь гаргаж өгөх гээд мориндоо мордох гэтэл гэдэс нь тулаад чадаагүй үлдсэн гэж ярьдаг. Удалгүй би мэндэлж л дээ. Манай эмэг их хатуу хүн байсан юм. Хатуу байдгийн учир өөрөө 13 хүүхэд төрүүлж, ердөө гурав нь амьд үлдсэн. Ганц охин нь миний эх.  Тэгээд Цэгмид ижийд минь “Энийг аваад яв аа, бид хоёрт дараа” гэх маягийн юм хэлж, би өргөгдсөн гэдэг. Тэгээд ижий “Боох юм өгөөч” гэсэнд эмэг “Байхгүй ээ, байхгүй” гэж. Тэднийд өөрийнд нь тогтсон арваад настай хүү байсан. Одоо манай нагац юм даа. Тэрний өлгий, дээр нь тавьж суулгадаг байсан хонины нэхийд намайг боогоод гэртээ авчирсан гэдэг юм.  Энд би эх эцэг, ээж аав гэж яриад байгааг чи анзаарч байгаа байх. Би төрүүлсэн хоёрыгоо эх, эцэг гэж хэлдэг. Өргөж авсан хоёрыгоо аав, ээж гэдэг юм. Энэ миний л бодол л доо, намайг төрүүлсэн хоёр бол эцэг эх, өсгөж өндийлгөсөн хоёр минь ээж, аав юм. Өөрөөр хэлбэл, намайг төрүүлсэн хоёр эцэг, эхийн үүргийг гүйцэтгэсэн.  Өргөж авсан хоёр жинхэнэ аав, ээжийн ачлалыг хүргэсэн хүмүүс. Энэ утгаар ялгаатай хэлээд байгаа юм шүү дээ. Хөдөөгийн хүүхдийн бага нас ямар байдаг вэ тэр л маягаар би өссөн. Манайх надаас гадна гурван хүүхэд өргөж, бид дөрвийг өсгөж өндийлгөсөн. 

-Ямар айлаас өргөж авч байв. Яагаад гэдэг нь сонин байна?

-Хүүхэд нь тогтдоггүй айлаас авдаг, тогтоодог байсан. Нутгийнхан буянтай сайн үүдтэй айл гэлцдэг байлаа. Хоёр охин, хоёр хүү өргөж авснаас одоо эмэгтэй дүү бид хоёр үлдэж дээ. 

-Ижий тань ямархуу ааш зантай хүн байв?

-Арван сар тээж, ангир уургаа шимүүлж өсгөсөн эх минь хүүгээ хүнд өгөхдөө харамсч байсан байх даа гэж би боддог. Яахав дээ, эхийнхээ үгэнд ороод л өгчихсөн нь тэр. Хожим намайг бараг хөгширсөн хойно юм даа, манай эхнэрт “Хүүгээ сайн ч явсан, муу ч явсан, янз бүрийн сураг дуулдсан ч сэтгэл дотроо л бодно уу гэхээс гадагш нь хэлж ярьдаггүй дээ.  Нэгэнт би улаан нялзрайд нь хүнд өгчихөөд хойноос нь юу хэлж явах билээ гэж боддог” гэж дуугарсан байдаг юм. Тэрийг сонсоод ижийгээ их өрөвдөж билээ. Манайх их тайван амгалан, мал хуй ихтэй сүрхий чинээлэг айл байсан. Тиймээс ч олон хүүхэд өргөж авдаг байсан биз. Ижий амгалан гэхэд гайхмаар амгалан, барагтайд дуугараад байддаггүй. Хүүхдэд их урам хайрлаж, ажил хийлгэдэг хүн байлаа. Ах цэрэгт яваад эгч бид хоёр л гэртээ байдаг. Дүүг есөн жилийн дараа өргөж авсан юм. Аав минь хол ойр их явна. Аав минь дээр үед нэг хэсэг багийн дарга байсан юм. Мал эмнэлгийн санитар хийж гэрийн бараа харахгүй. Би долоо, найман настайгаасаа гэрийн ажил сурсан.  Ижий минь “Миний хүү том эр болж байна. Адуу малаа усалж, хонио хариулаад л …Ажил сайн хийж байвал сайн хүн болдог юм шүү” гэдэг сэн. 

-Та нарыг хэрхэн өсгөв. Тэднээс юу мэдэрч өсөв?

-Ижий, аав минь биднийг их энхрий өсгөсөн юм. Ганцхан дурсамж хэлэхэд, 1944 оны аймшигт бичин жилийн зуднаар манай Төв аймгийн урд талын сумд, Дорноговь, Дундговь, Хэнтийнхэн отрын нутаг гэгддэг Хэрлэнбаян-Улаанд нүүж гарсан. Манайх Хэрлэнгийн баруун хөвөөнд говь тал руугаа нутагладаг.  Тэндээс гурван нүүдлийн газар нүүж байж Хэрлэнбаян-Улаанд очно. Манайх нэг мухлагтай.Тэр нь араг нурууг эсгийгээр бүрж үүд гаргасан мухлаг тэрэг. Түүнд эгч бид хоёрыг суулгаад л нүүлээ. Замд хоёр бууж байж очиж билээ. Мухлаг тэрэгнээс өглөө босоход ижий минь аргалын цогийг манай нутагт хөнгөрцөг гэж ярьдаг төмөр хувинд дүүрэн хийгээд тэрэгний нуруу модноос дүүжилчихсэн байдаг сан. Бид хоёр аавын илбэнхэн дээл, чонон дахаар хучуулчихаад ааруул, цагаан тос идсэн шигээ явж билээ. Тийм л түүхтэй өсгөсөн дөө, биднийг.  Мухлаг тэрэг манайхаас өөр айлд байгаагүй юм. 1910 онд автономит төрийн үед ээж, аав минь арваад настай хүүхдүүд Эрээнцавын Харуулд очсон гэдэг юм. Аав минь Хэнтий аймаг, хуучнаар Хан хэнтий уулын аймгийн хүн. Ижий Түшээт хан аймгийн Боржигон Цэцэн вангийн хошууных. Тэр үед нутгийн ардуудаас харуулын алба залгуулдаг байж. Аав, ээж хоёр тэнд танилцаж, наашаа Боржигон Цэцэн вангийн хошуу, одоогийн төв аймгийн Баянжаргалан сумын нутагт суурьшсан юм билээ. Сүйх мухлаг тэргийг харуулын алба хашиж явсан, Эрээнцав, буриад зүгээс өнхрүүлж ирсэн болов уу гэж би боддог юм. Мухлаг тэргэнд сууж явснаа би одоо хэр нь мартдаггүй. Тэр ижийгийн минь их хайр байж. Хүүхдээ тэгж авч явна гэдэг их хайр юм. Хүн болгон хүүхдээ ачилж хайрлалгүй яахав, өвөр түрийдээ дулаацуулаад л. Ижий минь хүүгээ тэгж л ачилж хайрлаж явсан даа. Манай тэнд айлууд нүүхдээ араг, дөрвөлж дотор хүүхдээ дээлээр хулдаж хийгээд тэмээнд тэгнэж нүүдэг байсан юм. Манайх сүйхтэй байсан нь одоогоор бол фургон машинтай тэнцэх эд байж. 

-Эх хүн зөнтэй гэдэг. Таныг ерөөж, сайн сайхныг зөгнөдөг байсан байх?

-Ижий минь надад нэг бурхан өгсөн юм.  Намайг бага байхад надад харуулдаг байсан л даа. Хүүгээ авчраад удаагүй сар болсны дараа бурхан олсон тэр нь бурхан багшийн хүрэл дүр байж. Тэгээд ижий минь “Миний хүү урт наслах юм байна. Буянтай явах нь” гэдэг байлаа. Би том болсон хойноо “Ээж та намайг сайн явна гэж яаж мэдсэн юм” гэж асуудаг байлаа.
Урт насална миний хүү гэдэг нь тэр бурхан багшийн дүр олсондоо, буянтай явна гэдэг нь бурхан багш гартаа бадар аяга барьсан байдаг учраас идэх хоолтой явна гэж ижий минь зөгнөж ярьдаг сан. Ижий минь хүүгээ тэгж ерөөсөн болоод тэр үү би мөр бүтэн, гэдэс цатгалан, олон түмний түшгээр сайн л явна. Ижий минь бурхан олсон, тэгж бэлэгшээсэн нь миний сайн сайхан яваагийн учир шалтгаан юм болов уу даа.

Тэгээд би ижийгээ их ухаантай хүн байж дээ гэж боддог. “Би ийм бурхан оллоо, сайн хүү авсан юм байна, би сайн хүн өсгөж байгаа юм байна.Миний хүү урт наслах юм байна, буянтай явах юм байна” гэж ижий минь тэр бурхныг олоод их билэгшээсэн байх.

12
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

11:15

"Хувьсгалын эцэг" Эрнесто Че Гевара гэж хэн байв?

2020-02-20
1:01:07

"Улаан бал" нэвтрүүлэгт хууль зүйн доктор Ч.Өнөрбаяр оролцов

2020-02-19

Х.Бат-Ялалт: Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэнтэй алалцана. Би хорссондоо уйлж байна

2020-02-18
1:02:35

"Цензургүй сурвалжлага" - Улсын Их Хулгайчид

2020-02-18

"Төрийн банк" тэтгэврийн зээлийг 6 сар хүртэлх хугацаагаар олгож эхэллээ

2020-02-20

Тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд ХААН Банк түүчээлэн ажиллаж байна

2020-02-20

Монгол залуусыг АНУ-д өндөр цалинтай ажилд урьж байна

2020-02-19

ХХБанк төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын олон улсын “PCI DSS”-ийн шинэчлэгдсэн стандартыг дахин хангалаа

2020-02-18

Э.Халиун: Mонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа!

2020-02-20

Битүүний өдрийн 08.00 цагаас шинийн 4-ний 08.00 цаг хүртэл зам хаах шийдвэр гаргалаа

2020-02-20

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ

2020-02-20

Хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулагджээ

2020-02-20

Ziko's podcast #16 - Битгий төлөвлө, шууд хий!

2020-02-20

Ziko's podcast #15 - Entertainment News!

2020-02-19

Ziko's podcast #14 - Өөрийгөө шүтэх ба бие хүний эмгэг гэж юу вэ?

2020-02-18

Ferdi&Ziko - Танин мэдэхүйн подкаст (2020.02.14)

2020-02-14

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Хятад улс шинэ сансрын станц барьж эхэлжээ

2020-02-20

Их Британи улс англи хэлгүй, боловсролгүй цагаачдыг хүлээж авахгүй

2020-02-20

АНУ-ын Татварын алба "Facebook" компанийг оффшор дансанд хөрөнгөө байрлуулсныг буруутгаж 9 тэрбум ам.доллар нэхэмжилжээ

2020-02-20

"Хар арьстнууд IQ муутай" гэж хэлсэн Их Британийн ерөнхий сайдын зөвлөхийг ажлаас нь халжээ

2020-02-20

Агаарын чанарын үзүүлэлтээр 100 айл орчмын агаар хамгийн сайн байна

2020-02-20

Манай улсын хүн амын 98 хувь нь Д витамины дутагдалтай

2020-02-17

Гэгээн хайрын өдрөөр сонсох хамгийн сайхан үгтэй дуунууд

2020-02-14

Барууныхан үг хэлэх эрх чөлөөгөө хэрхэн алдсан бэ?

2020-02-13

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Засаг чангарч, “Рио Тинто” гэдийх үү?!

2020-02-20

"Мөнгө цаас болоход..." - Түүхэн дэх хамгийн өндөр инфляцийн өсөлтүүд

2020-02-15

“Samsung”-ийн туршлагыг үндэсний үйлдвэрлэгчид хэрэгжүүлээсэй

2020-02-14

Нүүрсний компаниуд экспортоо зогсоосон ч Оюутолгойн зэсийн баяжмал хилээр гарсаар байна

2020-02-13

Д.Жаргалсайхан: Дундаж давхарга гоожиж байна

2020-02-20

"Covid-19" вирусыг хоол хүнсээр эдгээх боломжтой

2020-02-19

“Дэлхийн нууц товчоо” номын 216 зөгнөлөөс “Монгол улсын 2016 оны” зөгнөлийн тайлал

2020-02-18

Германчуудын 14 жилийн турш барьж буй нисэх буудал

2020-02-18

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

Усыг олон дахин буцалгах нь эрүүл мэндэд муу эсэх талаар Германы эрдэмтэд хариулт өгчээ

2020-02-20

Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

2020-02-16

Орчин үеийн компанийн соёл бясалгалын өрөөтэй эсэхээр хэмжигдэнэ

2020-02-16

Оросуудын бүтээсэн шинэ үеийн хүчирхэг зэвсэг, техникүүд

2020-02-12

БНХАУ-ын академич Жун Нан Шань: Манай улсын иргэд Монголоос суралцах хэрэгтэй

2020-02-19

Тарваганы шагайн итгэмээргүй ач тус

2020-02-18

Хангай: Монголд арьс өнгөөр ялгаварлах үзэл их байна

2020-02-16

Р.Эмүжин: Тэнгэрлэг ээ, тэнгэрлэг...бас үүлэрхэг

2020-02-14

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.81%
АНУ
32.01%
Арабын орнууд
6.57%
ОХУ
4.5%
Хойд Солонгос
2.6%
Израиль
2.25%
Иран
1.73%
Бусад
1.56%
Африкийн орнууд
1.04%
Афганистан
0.87%
Энэтхэг
0.69%
Турк
0.69%
Пакистан
0.35%
Европын Холбооны орнууд
0.35%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,359

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,594

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,768

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,479