Япончууд алдарт бөхөө ингэж доош нь хийх гэж...
Японы алдарт бөх, олимп дэлхийн аварга жудочин Каори Мацүмото зодог тайлжээ. Монголд ийм том бөх зодог тайлбал шууд УИХ-ын гишүүн юм уу, ерөнхийлөгч болох зам засагдах ба Монголын өнөөгийн УИХ, ЗГ-ыг бөхчүүд бүрдүүлж буй. Учир нь монголчууд бөхдөө хэнээс ч илүү хайртай. Бөх нь цолны найраа хийнэ, үзэгчээ хуурна, зодно, допингдоно. Хамаагүй ээ. Тэр ч бүү хэл, улсынхаа ерөнхийлөгчөөр "олимпын аварга биш" бөх сонгов. Харин япончууд биднээс их өөр, их хачин үндэстэн аж. Нөгөө дэлхийн олон удаагийн аварга Каори Мацүмото нь зодог тайлаад гудамжинд хоол зараад сууж байхтай манай нэг бөх таарчээ. Ийм хачин явдлын учрыг япон хүнээс асуусан чинь "Хүн чаддаг ажлаа хийх ёстой" гэнэ.
Монгол, япон хүмүүсийн сэтгэлгээнд асар том ялгаа байна аа. Япон хүн ямар ч ажил хөдөлмөрийг голохгүй, гагцхүү чадах ажлаа "сайн хийх" нь чухал гэж үздэг аж.