Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийх тухай нийслэлийн Засаг даргын захирамж наймдугаар сарын 22-ны өдөр гарсан билээ.
Тодруулбал, наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 1-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон юм.
Үүний дагуу өнөөдөр зөвхөн сондгой тоогоор буюу 1,3,5,7,9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно.
Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.