Манайхан үнэхээр оюуны хоосрол, тархины тураалтай гэдэг нь үнэн юм байна
Путинийг ирж буй шууд лайв үзлээ. Манайхан үнэхээр оюуны хоосрол, тархины тураалтай гэдэг нь үнэн юм байна..
Гэтэл Путин ОХУ, Монгол Улс иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулснаар хоёр талын харилцаа шинэ түвшинд хүрнэ гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нэгэн ярилцлагадаа хэлснийг Кремлийн вебсайт өнөөдөр нийтэлсэн байх жишээтэй.
Гэтэл шууд лайваар манайхан арай л байна. Яачихсан нийгэм, яачихсан боловсролын систем, юу гээч нь вэ?!
2 улсын дипломат харилцаа, их гүрний удирдагч гэх мэт зүйлс огтхон ч пад алга. Нөгөө муу 76-гаа хэлж байгаа юм шиг л бөөн коммент урсаж байна.
Дэлхий хэвлэл мэдээллийнхэн хэрвээ анализ хийж, иргэд айлчлалаас хүлээж буй хүлээлт, тандалт, судалгаа гаргавал ч ай мэдэхгүй асуудал үүсэхээр л харагдаж байна.
Ер нь хамгийн түрүүнд боловсролын системдээ өөрчлөлт оруулж, хувь хүний хөгжлийг анхаарах ёстой юм байна.
Ямар муухай ёс суртахуун, ёс зүйгүй болчихсон юм бэ? Ёстой жинхэнэ эмгэнэл л гэдгийг нүдээрээ үзлээ харлаа. Үнэхээр харамсалтай.
Одоо арай өөр байдалаар хөгжье л дөө залуусаа. ОХУ-Монгол улс хоёрын найрамдалт харилцаа асуудалгүй үргэлжилж Монгол эх орон, ард иргэдэд маань чиглэсэн олон сайхан шийдвэр айлчлалын үр дүнд гарах болтугай...
Ганхуягийн Амарбаяр