Хонконгийн удирдлагууд жагсагчдын шаардлагыг биелүүлж эхлэв
Хонконгийн удирдагч Кэрри Лам хэдэн сарын турш олон нийтийн эсэргүүцлийг өдөөж, хөрөнгө оруулагчдын хандлагыг бууруулаад байсан гэмт хэрэгтнийг шилжүүлэх тухай хуулийн төслийг цуцлахаар болсноо мэдэгдлээ. "Кэрри Лам"-ыг лхагва гарагт Бээжингийн талыг баримтлагчдын шуурхай хуралд дуудсан боловч, хэлэлцэх асуудал албан ёсоор батлагдаагүй талаар CNBC агентлаг мэдээлэв.
Хуулийн төслийг хүчингүй болгох нь эсэргүүцэгчдийн тавьж буй 5 шаардлагын нэг юм. Уг хуулийн төсөлд тусгаснаар "гэмт хэрэгт холбогдсон Хонконгийн иргэдийг эх газрын Хятадын шүүхэд шилжүүлэх" байсан юм. Энэхүү хуулийн төслийг 7-р сард түдгэлзүүлсэн ч эсэргүүцэгчид жагсаалаа үргэлжлүүлсэн хэвээр байгаа билээ.
Хуулийн төслийг хүчингүй болгох мэдэгдэл хийсний дараагаар Хонконг дахь хувьцааны үнэ 4 хувиар өсжээ. Эрх баригчдын хурлын дараагийн өдөр "Кэрри Лам" -ын огцрох хүсэлтийг Бээжингийн талаас түдгэлзүүлсэн хэмээх цуу яриа гарсан бөгөөд хариуд нь тэрбээр Хятадын засгийн газраас Хонконгт болж буй улс төрийн хямралыг зогсооход намайг огцрохыг шаардаагүй хэмээн мэдэгдсэн байна.
Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид дараах 5 шаардлагыг тавьж байгаа аж.
- Хонконгийн иргэдийг Хятадын шүүхэд шилжүүлэх хуулийн төслийг бүрэн хүчингүй болгох,
- Энэхүү хөдөлгөөний үед гарсан аливаа үймээнийг хэрэгсэхгүй болгох,
- Эсэргүүцлийн жагсаалд оролцогсдод ногдуулсан торгуулийг цуцлах,
- Хонконгийн цагдаа нарыг хүч хэрэглэсэн гэх хэргийг шалгах бие даасан хороо байгуулах,
- 2020 он гэхэд хотын удирдлага болон хууль тогтоох байгууллагатай холбогдох сонгуулийг олон нийтийн санал хураалтаар явуулах.