Путиний гурван гайхамшиг

Путиний гурван гайхамшиг

Халх голын дайнд хамтын ялалт байгуулсны 80 жилийн ойтой давхцуулан ОХУ-ын Ерѳнхийлѳгч В.В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Путин бол шинэ үзэгдэл (феномен), тэр дэлхийн агуу удирдагч. Түүний агуу чанар нь дэлхийн нэг туйлт удирдлагыг нурааж чадсанд оршино. Францын Ерѳнхийлѳгч Э.Макрон саяхны нэг зѳвлөгѳѳн дээр “Дэлхийн нэгэн тѳвт удирдлага нуран унаж, барууны орнууд дэлхийг ноёлохоо больж байгааг бид харж байна. Орос стратегиар, Хятад эдийн засгаар давамгайлаад эхэлснийг анхааралтай ажиглаж байна. Дэлхийн гео-д шинэ нѳхцѳл байдал нэгэнт үүсчээ. Бид үүнийг хүлээн зѳвшѳѳрч, зохицож хѳгжих шаардлагатай боллоо” гэж хэллээ.

Ийм хандлага хэдэн жилкийн ѳмнѳѳс ажиглагдаж байв. Ингээд 2015 онд бичиж байсан нийтлэлээ дахин хүргэе.

Дэлхий ѳнѳѳдѳр Путинийг, гагцхүү Путинийг л ярьж, Путинээр ѳвчилцгѳѳж байна. “Титаник” киноны дараа дэлхийн хүмүүс хэдэн саяараа Титаникаар ѳвчилсѳнтэй тѳстэй, гайхшируулсан үзэгдэл болж байна. Юу болоод байна аа гэх асуултад ч хариу ѳгөх завгүйгээр түүнийг магтан дуулж, эсвэл гутааж байна. Хэчнээн хурдтай, давтамжтай ярьж байгаа ч Путиний ѳѳрийнх нь үйлдлийн хурдыг гүйцэж ярьж чадахгүй алмайрч, мэдээллийн урсгалд заримдаа хугарал (contusion) үүсэх болов. Далавчит пуужингаар 1500 км-ын алсаас объектоо бѳмбѳгдѳж, учрыг нь ч олоогүй ядаж байх зуур маргааш нь Халифын вант улс гэх улсын байлдааны зэвсгийн агуулах, шатаж тослох материалын бункеруудыг жолоочгүй онгоцоор ѳдѳртѳѳ 20 гаруй удаа, дуунаас хурдан СУ24, СУ24МК, СУ30МК онгоцноос ѳдѳрт 60 гаруй удаа зад бѳмбѳгдѳж, объектуудыг 5м-ийн оночтойгоор газартай тэгшилж орхих жишээтэй. Онилсон байгаа 2-5 хaн метрийн зѳрүүтэй онож байгаа нь Пентагоныг хүртэл алмайруулж, Америкийн цэрэг, техникийн тактикийн бодлогод будлиан (disorientation) үүсгэв. Орос алсын тусгалт далавчит пуужинтай гэж Пентагон тѳсѳѳлѳѳгүй явж ирснээ хүртэл хүлээн зѳвшѳѳрлѳѳ.

Жон Керри, Сергей Лавров руу утас цохиж, танайх номенклатургүй пуужин хэрэглэлээ шүү гэхэд Лавров...тийм ээ, гэхдээ манай улс НАТО-д элсэж амжаагүй л байна. Яахав ZM-14E кодоор бүртгэчихэж болох юм. Манайхан дотроо КАЛИБР-М гэж нэрлэдэг юм. Яг л Бразилын гоёмсог колибри шиг үзэсгэлэнтэй эд дээ. Өѳр ч гоё гоё шувуунууд (ласточки) байгаа гэж даажигнав. Каспийн тэнгисээс дөрвөн хѳлѳг онгоцноос 24 пуужин харваж байгаа бичлэгийг нь уншигчид харцгаасан байх. Хѳѳрѳнгүүтээ далавчаа дэлгээд нуман хэлбэрээр чиглэлээ ѳѳрчилж байгаа нь үнэхээр гоёмсог эд байна лээ. Голч нарийнтай, зургаан метрийн урттай, 240 м/сек хурдтай юм гэсэн. Колибри шувуу хэрээнээс бултан нисэх чиглэлдээ нүд ирмэхийн зуур маневр хийчихдэг шиг далавчит КАЛИБР нь тохиолдох уул саад, байгалийн үзэгдлээс зайлан уян хатан чиглэлээ ѳѳрчлѳѳд нисчихдэг болохоор нь Лавров Бразилын үзэсгэлэнт шувуутай зүйрлүүлсэн байх.

Пентагоны шеф Эштон Картер, Шойгу руу утасдаж, бункеруудын байршлыг тийм ѳндѳр магадлалтай ямар аргаар мэдээд байна гэхэд Шойгу...манай НИСДЭГ ТАНКууд танай АРААТАН (хищники)-аас навигаци тоноглолын хувьд хол давсан гэж тайван хариулж байна. Танай пуужин Ираны нутагт унасан байсан гэхэд нь Шойгу ...за би нислэгийн траекторийн бичлэгийг явуулчихъя гээд харвасан, ниссэн, аяллын траектори, байт объектыг гарцаагүй оносон бичлэгийг явуулах жишээтэй. Үнэндээ бол Оросын тагнуулын газар Халифуудын зэвсгээ нэг гудамжнаас нѳгѳѳд харанхуй шѳнѳѳр шилжүүлэх үйлдлийг хүртэл алган дээрээ байгаа юм шиг агаараас хараад сууж байгаа ажээ. Хиймэл дагуулын навигацын хүч чадлыг бүрэн ашиглаж чадаж байна.

Брак Обама бор шидэмс байдагсан бол боож үхэх дѳхѳж байгаа бололтой. Оросуудын бѳмбѳгдѳлт, алуурч Осадыг аврахад, Сири дэх хяналтаа тогтоон барихад л чиглэж байгаа. Сѳрѳг хүчнийг л устгаж байна, олон улсын алан хядагч Халиф бүлэглэлийг устгаад гавьсан юм байхгүй гэж ууртай мэдэгдэв. Мэдээж энэ худлаа гэдгийг дэлхий харж л байна. Осадын сѳрѳг хүчин Оросын цэргийн ажиллагааг дэмжиж Халифын эсрэг тэмцэхээ мэдэгдсэн нь Америкт хүнд цохилт болов. Америк үндсэндээ ялагдлаа.

Олон улсын ГЕО, нийгэм зүйн хэллэгт ПУТИНий ХУРД гэдэг томъёолол зүй ёсоор орж ирлээ.

Аливаа чадал нь хурд ба тэнцүү үйлчлэх хүч (тулгуур хүчнүүдийн нийлбэр)-тэй шууд хамааралтай гэх байгалийн шинжлэх ухааны хуулийг кинематик, динамикийн анхны мэдэгдэхүүнтэй хүн бүр мэднэ.

ХУРД ба ТУЛГУУР ХҮЧ энэ хоёрын зохистой байр суурийг олж зѳв хослуулсан нѳхцѳлд хэнд ч ялагдахгүй. Дээр нь хэнийг ч, юуг ч ялан дийлэх чадалтай байж болно. Байгалийн хууль нь нийгмийн амьдралд ч бас адилхан үйлчлэх ёстой гэсэн үзэл баримтлалыг анх дэвшүүлж, амьдрал дээр гарцаагүй нотолсон улстѳрч бол В.Путин. Энэ үзэл баримтлалаа тэр хэдэн жилийн ѳмнѳѳс, олон талын аспектаар тал талаас нь газар сайгүй ярьж, улс тѳрийн бодлогодоо тэргүүлэх концепци болгон хэрэгжүүлсээр ирсэн байдаг юм. Үзэл баримтлалаа конструктивная позиция гэж томъёолж байв. Түүний концепци ѳнѳѳдѳр амьдралын үнэн болон хэрэгжиж, дэлхийн хүндийн тѳвийг орвонгоор нь эргүүллээ.Тэр одоо Оросын хүн байгаад зогсохгүй дэлхийн их хүн болж хувирлаа. Энэ нь түүний дэвшүүлсэн үзэл баримтлалдаа туйлын үнэнч байж, үр дүнг нь үзэх гэж туйлбартай хичээн зүтгэсний ѳгѳѳж. Дэлхийн хүндийн тѳв Америкаас Оросын зүгт туйлбартай эргэлээ.

Хүмүүс боломжтой юмыг байгаа чадлаараа хийгээд л таарсан хэмжээндээ болцгоогоод болж л байна гээд явдаг. Гэтэл боломжтой байдал хүний чадлыг бүрэн нээж чаддаггүй, гагцхүү боломжгүйн ард л хүний жинхэнэ чадал оршиж байдаг аж. Боломжгүй юмыг боломжтой болгохын тулд байдаг чадал энерги, оюун ухаан, эрдэм мэдлэг, хѳрѳнгѳ мѳнгѳ, цаг хугацаа...юу байдгаа дайчлан тэмцсэн нѳхцѳлд үр дүнд хүрч, боломжгүйнүүд боломжтой болон нээгдэж, гайхамшиг бүтээгдэж байдаг байна. Ойрын үед болоод ѳнгѳрсѳн ийм гурван гайхамшгийн тухай ѳгүүлэн та бүхний сонорыг мялаая!

Боломжгүй юмыг боломжтой болгож, бүтэшгүй зүйлийг кинематикийн хууль ашиглан бүтээж болдог тухай тодорхой жишээ хэлнэ гэж нэгэн уншигчид амласнаа үүгээр далим гарган биелүүллээ

Путиний гайхамшиг нэг-ТУЛГУУР ХҮЧ

Орос, Америкийн харьцаанд суусан жавар Брак Обамаг Ерѳнхийлэгч болсон цаг үеэс эхлэлтэй санагддаг. Гэхдээ миний энэ бодол Оросын улс тѳрийн дээгүүр зиндааны нэг зүтгэлтэн Обамаг сармагчин гээд хэлчихсэнтэй ямар ч холбоогүй юм шүү! Обама ч Путинийг, Оросыг элдвээр доромжилдог л доо. За энэ ч яахав, сэдэв рүүгээ орох минь.

Путин олон тулгуурт хүчний онолыг дэлхийд санал болгоод зогсоогүй ѳѳрѳѳ шат дараалан хэрэгжүүлсээр ирсэн. БРИКС, Шанхайн форум, Каспийн тэнгисийн орнуудын форум...эрэлхийлэл маш их хийсэн. Нэг л том юманд бэлтгээд байгаа нь ерѳнхийдѳѳ тѳсѳѳлѳгдѳж л байсан. Ерѳнхий ассамблей хуралдахаас ѳмнѳ дэлхийн уур амьсгал ерѳнхийдѳѳ Оросын тал руу эргэсэн байлаа. Ассамблей дээр Путиний хэлсэн үгийг ура хашхирч хүлээж аваагүй ч алга ташилтаар угтсан. Обама, Прощенко хоёроос ѳѳр эсэргүүцсэн тѳрийн тэргүүн гарсангүй. Путин эндээс НҮБ ерѳнхийдээ дэмжиж байгаа юм байна гэдгийг мэдрээд авсан гэж болно. Тѳдѳлгүй Англи, Франц Оросын Халиф руу довтлохыг дэмжихээ мэдэгдэж, Ангела Меркель...Осада бол объект биш, субьект мѳн гэдэг алдарт үгээ хэлсэн. Дэлхийн түүхнээ Европ тив бараг анх удаагаа дотнын анд Америкаасаа үг зѳрж байгаа нь энэ. Энэ нь үндсэндээ Европын хүчний тулгуур байв.

Арабын хэд хэдэн орнууд, түүний дотор Сирийн албан ёсны засаг Путиний талд байсан нь маш хүчтэй тулгуур боллоо.

Путины гайхамшиг хоёр-ХУРД

Путин сүүлийн жилүүдэд энд тэнд хэлсэн үгэндээ Орос улсад Америкийн цэргийн тѳсѳв шиг тийм их мѳнгѳ байхгүй, АРААТАН (хищники F22) гэх тѳгс боловсруулсан бѳмбѳгдѳгч бас байхгүй. НҮБ зѳвшѳѳрѳл ѳгѳѳгүй байхад ч дуртай улс орноо сонгож аваа л очоод бѳмбѳгдчихдѳг ѳѳдгүй (безсовестный) чанар бүр ч байхгүй...гэх мэтээр ярьдаг байсан. Гэхдээ нэг л том давуу тал бий гэдэг байв. Тэр давуу тал нь юу юм бол гэж тухайн үед нь эргэцүүлж бодож байгаагүй. Бодлоо ч онцын ач холбогдол ѳгѳѳгүй юм шиг байдаг. Тэр давуу чанар нь ХУРД байсныг сүүлийн ѳдрүүдийн үйл явдлаар нотлогдож байна.

Путин Ерѳнхий ассамблейн хурал дээр ...АНУ 400 хоног Халифыг бѳмбѳгдлѳѳ, гэтэл алуурчдын булаан эзэлсэн газар нутаг ихээр ѳргѳжсѳнѳѳс ѳѳр үр дүн гарсангүй. Бид Америкийн хийж чадаагүй бүхнийг 400 хоногт биш, түүнээс 10 дахин богино хугацаанд хийж чадна гээд зогсож байхад Оросын тагнуулын онгоцууд Сирийн эзлэгдсэн газар нутаг дээгүүр зогсоо зайгүй эргэлдэж байв. Путинийг хурлаас шууд буцан Москвад ирэхэд нь Оросын БХЯ-ы жанжин штабын дарга, хурандаа генерал В.Герасимов бѳмбѳгдѳлтийн зураглалыг Путинд гардуулж, тэр дороо Холбооны Дээд Зѳвлѳл хаалттай хуралдаж гаднын оронд хүч хэрэглэхийг Ерѳнхийлѳгчид зѳвшѳѳрсѳн шийдвэр гарав.

Шийдвэр гарснаас хойш 10 минутын дараа бѳмбѳгдѳлт эхэлж, ѳдрийн 26 нислэгийн давтамжтай таван ѳдѳр бѳмбѳгдѳхѳд Халифын вант улс зэвсгийн тѳв агуулах, дэд бүтэц, армийн командлалын бункерууд, зэвсэг техникээ алдаж, үлэмж хохирол амссан байлаа. Оросын зэвсэгт хүчний жанжин штабын дарга В.Герасимов дэлхийн 14 орны ЭСЯ-ны цэргийн атташе нарыг урьж зѳвлөгѳѳн хийн шинэ зэвсэг хэрэглэх болсноо мэдэгдэв. Тэр шѳнѳдѳѳ Каспийн тэнгисээс дөрвөн хѳлѳг онгоцноос алсын тусгалт 26 пуужин харвасан нь 100 хувийн магадлалтайгаар байгаа онож, Халифын вант улсын цэрэг командлалын ар тал, дэд бүтцийг газартай тэгшлэв. Тэр ѳдрѳѳ Сирийн арми давшилтад орж, Халифын вант улсын цэрэг ухарч, эзэлсэн газар нутаг, хот суурингуудаас ихэнх зэвсгээ орхин зугтацгаав. Дараагийн ѳдрүүдэд агаараас цохилт ѳгөх бѳмбѳгдѳлтийн тоог гурав дахин нэмэгдүүлж, алан хядагч нарын байрлаж байсан бункерүүдийг бут ниргэв. Энэ бол дайн байлдааны түүхэнд байгаагүй гайхамшигтай ХУРД байв.

Путиний гайхамшиг гурав-ЧАДАЛ

Оросын, Путиний чадал тэнгэрт хадав. Оросын техникийн чадал хурдандаа байна. Халифын армийн командлалын байр асар том бункерийг экстра хурдтай пуужингаар харваж, бункерийн хамгаалалтын хэдэн давхар хүнд бетонон таазыг хадаас буудаж байгаа мэт сүлбэж ороод дэлбэрч, хэдэн зуун цэргийн арсеналыг амьдаар нь булшилж орхив. Пентагон мэл гайхаж хоцров. Энэ бичлэгийг цаг гарган эрж хайсны дүнд Оросын нэг эх үүсвэрээс олсноо толилуулж байна. 

Путин дотооддоо ч гэсэн эдийн засгаа болзошгүй сүйрлээс авран хамгаалахад хурдны гайхамшигт чадлыг ашиглах үзэл баримтлалаа хэрэгжүүлэн уналтыг тогтворжуулаад зогсохгүй үлэмж хэмжээний ѳсѳлт гарах нѳхцөлийг бүрдүүлж чадлаа. Либерально-конструктивная политика баримтлан Европын орнуудаас хориг тавигдсан тэр даруй хариу ЭМБАРГО зарлаж, хэд хэдэн том форум зохион байгуулан хямралыг сѳрѳх тодорхой үзэл баримтлал гарган хүчилж, дотоодын үйлдвэрлэлийн хүч чадлыг 10 дахин нэмэгдүүлэн, богино хугацаанд хүнд байдлаас гарлаа. Оросыг ганцаардуулах гэсэн их гүрнүүдийн бодлого нуран унав. Дотоодын үйлдвэрлэлийн хүч чадал, борлуулалтаа урьд хожид байгаагүй ихээр нэмэгдүүлж сохорсон биш завшив гэгч болов.

Энэ нийтлэлийг тэрлэхдээ Орос орныг, Путинийг магтан дуулах зорилго тавьсангүй. Баримт дурдаж, байгаа байдлыг байгаагаар нь харуулахыг хичээлээ. Дэлхий, тэр дундаа Оросын ГЕО судалдаг мэргэжилтнүүд дараах хэдэн асуудалд анхаарлаа хандуулж, угтах бодлогын хариу гаргамаар санагдав.

1. Дэлхийн удирдлагын хүндийн тѳв эргэж, олон туйлт удирдлага бодитой боллоо. Монгол улс яах ёстой вэ?

2. З.Энхболд нарыг хойд хѳршид айлчлах үеэр конструктивная позиция үзэл баримтлалаар олон тулгуурт харилцаа хѳгжүүлэх саналыг Матвеенкогоор дамжуулан хэлсэн. Монгол Улс ямар угтах бодлого хийх ёстой вэ?

3. Путиний хурд манайд ямар санамж ѳгч байна вэ?

4. Холын Америк дагасан нислэгээ орхиж, ойрын хѳрштѳйгѳѳ дотносож хѳрсѳн дээр буусан нь дээргүй юу?

5. Эцэст нь хойд хѳршдѳѳ уурхай нээхийг санал болгох хэрэггүй, тэд уурхайгаар дутахгүй. Харин сэтгэл нээж харьцвал дээргүй юу?

Орос манай хувьд мѳнхийн хѳрш гэдэг үнэн. Цаашдаа хѳгжлийн хѳрс ч байж болох талтай биш үү!

 

Москвад Плехановын нэрэмжит УАААДС, Польш улсад Иридологийн институт дүүргэсэн. Одоо Австри улсад Уламжлалт эмнэлгийн чиглэлээр хувийн фирм эрхэлдэг. Социологич, нийтлэлч И.Цэрэнхүү

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417