Авлигын мөнгөө “0111-УБЭ” улсын дугаартай Бенз машиныхаа тээшнээсээ гаргаж ажилчиддаа тараажээ

Авлигын мөнгөө “0111-УБЭ” улсын дугаартай Бенз машиныхаа тээшнээсээ гаргаж ажилчиддаа тараажээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хорио цээрийн хэлтсийн дарга Э.Аззаяа газрын дарга Н.Баярсайхантайгаа үгсэн хуйвалдаж албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглах замаар бусдаас их хэмжээний авилга, хээль хахууль авсан гэх хэргийн баримтуудыг манай сайт цувралаар олон нийтэд мэдээлж байгаа билээ. 

Энэ хүрээнд яллагдагч С.Бүрэнтөгсийн мэдүүлэгт тулгуурлан Э.Аззаяа шүүхэд хэрхэн худал мэдүүлэг өгсөн болохыг дэлгэж байна.

Яллагдагч Э.Аззаяагийн тухайд шүүхэд мэдүүлэхдээ, “2014 оноос Мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн даргаас газрын дарга хүртэл дэвшин ажилласан.  Яллах дүгнэлтээр намайг Баярсайханы бусдаас авлига авсан гэх үйлдэлд намайг бүлэглэсэн, хясан боогдуулсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд иргэд, аж ахуйн нэгжээс ирсэн хүсэлтүүдийг зохих албан тушаалтнуудад цохож, хуваарилдаг. Тухайн хүсэлтийн дагуу өгч байгаа бичгүүдэд би гарын үсэг зурдаггүй, ямар нэг гэрээ байгуулдаггүй.  Мөн аж ахуйн нэгж болон иргэдээс нэг ч удаа мөнгө авч байгаагүй” хэмээн ярьсан байдаг. 

Тэгвэл Э.Аззаяагийн бусдаас нэг ч удаа авилга авч байгаагүй гэдэг нь оргүй худлаа үг бололтой. Үүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч С.Бүрэнтөгсийн яриа нотолж байна. 

С.Бүрэнтөгсийн тухайд Н.Баярсайхан, Э.Аззаяа нартай бүлэглэн бусдыг хяхан боогдуулах замаар авлига авсан гэх хэрэгт сэжигтнээр татагдаж ял сонссон ч Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Шүүх хэрэгсэхгүй болгосон байдаг.   

Шүүгдэгч С.Бүрэнтөгс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...би Э.Аззаяа даргатай цуг ажиллаад 2 жил орчим болж байна, Н.Баярсайхан даргатай цуг ажиллаад 1 жил орчим хугацаа өнгөрч байна. 

Хоёулаа миний шууд удирдах албан тушаалтан байгаа юм. Миний хувьд Э.Аззаяа, Н.Баярсайхан нартай нийлж аж ахуй нэгж байгууллагыг дарамталсан зүйл байхгүй. 

Миний хувьд аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл нь ирэхээр нь би гэрчилгээг чинь бэлдчихсэн, та өөрөө Н.Баярсайхан дарга дээр орж гарын үсгийг нь зуруулж учраа ол гээд ихэвчлэн оруулдаг байсан. Аж ахуй нэгж байгууллагын зөвшөөрлийн гэрчилгээ, мэдэгдлийг би аваад орохоор янз бүрийн шалтаг хэлээд, шаардлагагүй бичиг баримт нэхээд байхаар нь үлдээгээд гарчихдаг. Аж ахуй нэгж байгууллагын захирал, удирдлагууд өөрсдөө Н.Баярсайхан даргатай ирж уулзаад гэрчилгээ, мэдэгдэл дээрээ гарын үсэг зуруулаад аваад ирэхээр нь миний бие хүлээж аваад тамгын газрын дарга дээр орж тэмдэг даруулж баталгаажуулаад аж ахуй нэгж байгууллагад нь өгдөг. 

2017 оны 10 дугаар сарын эхээр Э.Аззаяа дарга, Н.Баярсайхан дарга нар намайг Э.Аззаяа даргын өрөөнд ороод ир гэхээр нь би ороход гадны нэг танихгүй хүн байсан.  Тэр хүнийг Э.Аззаяа дарга гарч бай гээд гаргасан. 

Улмаар Э.Аззаяа дарга надад хандаж, “гражид байгаа миний 0111-УБЭ улсын дугаартай Бенз маркийн хар машины багажид байгаа тортой юмыг аваад ир” гэсэн. Юу байгаа талаар асуухад дуугараагүй. Ингээд би гараад ажлын гадна талын зогсоол дээр байсан машиных нь багажид байсан цагаан тортой байсан санагдаж байна. Уг эд зүйлийг аваад Э.Аззаяа даргын өрөөнд орох гэхэд өрөөндөө байгаагүй Н.Баярсайхан даргын өрөөнд сууж байсан. 

Намайг “цүнхээ аваад ороод ир” гэхээр нь өрөөндөө орж өөрийн албан хэрэгцээнд ашигладаг бор өнгийн гар цүнхээ аваад Н.Баярсайхан даргын өрөөнд ороход Э.Аззаяа даргатай сууж байсан. Намайг буцаад гарч бай гэхээр нь гарсан. Тэгээд удалгүй буцаад ороход “За энэ... Э.Аззаяа дарга, Н.Баярсайхан дарга хоёрын чинь өгч байгаа юм шүү”, гэхээр нь “Яалаа гэж өгч байгаа юм бэ” гэхэд “Дуугүй ав” гэж надад хэлсэн. 

“Ер нь бол чамд бодлого танилцуулна, тэрийг чи хэрэгжүүлээрэй, наадах чинь Элдэв-Очир та хоёрынх шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Элдэв-Очир ахын өрөөлүү орж “миний цүнхэн дотор юм хийчхээд шахаад байна яах ёстой вэ” гэхэд, Элдэв-Очир ах маш их гайхсан, би ч гэсэн маш их гайхсан. 

Ингээд өрөөнд их хэмжээний мөнгө байлгахаас айгаад Элдэв-Очир ахын машины ард торонд хийгээд үлдээсэн. Тэр өдөр ажил тартал энэ мөнгийг яах ёстой талаар Элдэв-Очир ах бид хоёр их эргэлзээд хоорондоо байнга ярилцаж байсан. 

Тэгээд бид хоёрт хийсэн хууль бус үйлдэл байхгүй, удирдлагуудаас өгсөн мөнгийг авчихвал юунд орох бол, яах бол гэж хоорондоо ярилцаж байгаад уг мөнгийг хувааж авахаар болоод бид хоёр тав, таван сая төгрөг хувааж авсан…

Энэ мөнгийг өгснөөс хойш Н.Баярсайхан дарга намайг өрөөндөө дуудаад чи тахианы мах импортолдог аж ахуй нэгжүүдийг шахаж дарамт үзүүл, маш олон төрлийн бичиг баримтууд шаардаад бай гэж надад хэлэхээр нь би үгүй ч гэж хэлээгүй, за ч гэж хэлээгүй. 

Мөн тахианы мах импортолдог, аж ахуй нэгжүүдэд мал эмнэлгийн шаардлага гаргаж ирж тавь гэдэг байсан. Тэр шаардлагыг нь би одоо болтол хийгээгүй. Э.Аззаяагийн машины багажнаас авсан том цагаан тортой нэлээн их хэмжээний мөнгө байсан. 

Гаднаас нь харахад боодолтой 20 000 төгрөг, 10 000 төгрөгийн дэвсгэртүүд харагдаж байсан. 

Уг тортой мөнгөнөөс Элдэв-Очир бид хоёрт багахан хэсгийг нь өгсөн үлдсэн мөнгийг нь хэд болохыг мэдэхгүй байна. Э.Аззаяа, Н.Баярсайхан дарга хоёр хувааж авсан байх. Яаж хувааж авсан талаар нь бол нарийн сайн мэдэхгүй...” хэмээн мэдүүлжээ. 

Үргэлжлэл бий...
Х.Онон

4
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

#04 Ziko Podcast - Уур бухимдлаа хаяцгаая!

2020-01-23

#03 Ziko Podcast - Entertainment News

2020-01-22

Ziko's podcast #02 - "Нойрны тухай ярилцая"

2020-01-21

Ziko Подкаст - Танин мэдэхүй (2020.01.20)

2020-01-20

Ираны пуужингийн цохилтын үеэр 34 америк цэрэг тархиндаа гэмтэл авсан болохыг Пентагон мэдэгджээ

2020-01-25

АНУ Мадурог "авч хаяхаар" бэлтгэж байна

2020-01-25

Коронавирусын халдвар авсан 20 хүн тутмын нэг нь нас барж байна

2020-01-24

Коронавирусын голомт болсон Ухань хотод яг одоо ийм зүйлс болж байна /Видео/

2020-01-24

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг Н.Номтойбаярын асуудалд Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дагана

2020-01-24

ЭМЯ: БНХАУ-аас ирсэн нэг эмэгтэйг түр тусгаарлаж, шинжилгээ хийж байна

2020-01-24

Т.Аюурсайхан: Н.Номтойбаяр гишүүний асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой атал, хууль зөрчигдөж байна

2020-01-23
0:46

Болгар Улсад суугаа элчин сайд Ц.Цэнгэл олон улсын хурал дээр булайгаа чирэв

2020-01-23

Хэрэглэдэг аяга таваг угаагчиндаа эдгээр бодис орсон эсэхийг яг одоо шалгаарай!

2020-01-24

Коронавирусийн халдвар Монголд орж ирэхээс өмнө хилээ хаацгаая! Дэмжиж байвал шэйр!

2020-01-23

Өвөр Монгол хүнээс Ар Монголчуудад өгөх анхааруулга!

2020-01-23

Ном уншсанаар танд гарах 10 өөрчлөлт

2020-01-23

Д.Сарангэрэл: Ирэх долоо хоногт коронавирусын оношлууртай болно

2020-01-25

Шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс зогсооно

2020-01-25

Н.Номтойбаяр: Дэд хороо нотлох баримт дээр тулгуурлах биш, "улс төрийн" шийдвэр гаргалаа

2020-01-25

Улаанбаатарт 9 хэм хүйтэн байна + Аймгуудын цаг агаар

2020-01-25

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

Мөнх хөх сарьдаг /аян замын тэмдэглэл/

2020-01-24

Ажлын байр хомс байна уу, эсвэл ажилд тэнцэх хүн ховор байна уу?

2020-01-23

Д.Энхзул: Харааны шилийг тогтмол зүүх эсэх нь нүдний үндсэн харах чадал хэд байхаас шалтгаална

2020-01-20

Популистууд ба "алгаа тоссон" олон нийт

2020-01-17

"Gucci” брэнд Монголын арьс ширэн бүтээгдэхүүнийг судлахаар болов

2020-01-23

Валютын ханшийн зохиомол өсөлтийг тогтоох бодлого алга

2020-01-23

Алдарт эхийн одонгийн мөнгийг сар шинийн баярын өмнө олгоно

2020-01-22

Долларын ханш 2750 гарлаа

2020-01-21

Түмэн бэлэгтэй Төмөр хулгана

2020-01-24

Петровис Группийн МИНИЙ МАШИН... урамшуулалт хөтөлбөр орон даяар эхэллээ

2020-01-24

Ерөнхий англи хэл академик англи хэл 2-ийн ялгааг мэдэх үү?

2020-01-23

Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ

2020-01-22

Зодуулдаг хүүхэд богино насалдаг

2020-01-24

Амжилттай бизнесийн санаа олох 6 алтан дүрэм

2020-01-24

Чиш гэх чимээгүй улс төр...

2020-01-24

"Эр хүний хямрал" - Өнөө цагт эршүүд чанар гэж юуг хэлэх вэ?

2020-01-22

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

Коронавирусын эсрэг дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

2020-01-24

Утасны USB цэнэглэгч ямар үед хүний аминд хүрч чадах вэ?

2020-01-23

“National Geographic”-ийн “Шилдэг 100 зураг”-т Монголын 3 зураг багтжээ

2020-01-19

Метрополитан дахь "Монголын амар амгалан"

2020-01-14

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Монголын анхны Анна Каренинаг жүжигчин Н.Баярмаа бүтээнэ

2020-01-11

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
46.44%
АНУ
28.84%
ОХУ
5.62%
Арабын орнууд
5.62%
Хойд Солонгос
3.0%
Израиль
2.62%
Иран
1.87%
Африкийн орнууд
1.12%
Энэтхэг
1.12%
Бусад
1.12%
Турк
0.75%
Европын Холбооны орнууд
0.75%
Афганистан
0.75%
Пакистан
0.37%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,324

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,569

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,687

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,462