Цагдаагийн алба хаагчид Дэлхийн тулааны спортын наадмаас хүрэл медаль хүртлээ
БНСУ-ын Чёнжү хотод зохион байгуулагдаж буй дэлхийн тулааны спортын наадам боллоо.
Уг наадамд Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Хяналт шалгалтын офицер, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэндорж, мөн газрын эргүүл хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Одбаяр нар оролцсон юм. Тэд дэлхийн тулааны спортын наадмын Youngmudo (гардан тулаан) төрөлд оролцож цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэндорж -75 кг жинд 3 дугаар байрт шалгарч хүрэл медаль, цагдаагийн ахлах ахлагч Ц.Одбаяр 5 дугаар байрт тус тус шалгарсан байна.
Тус тэмцээнд дэлхийн 106 орны тамирчид тулааны 22 төрөлд өрсөлджээ.