Хятадын өрийн хавх ингэж ажилладаг!

Хятадын өрийн хавх ингэж ажилладаг!

Израилийн Нуссер Яассин нь гурван жилийн турш дэлхийг тойрон аялж хүмүүсийн тэр бүр мэдэхгүй, очиж үзээгүй хамгийн гайхалтай газруудын талаар сонирхолтой бичлэг хийдэг интернет орчин дахь алдартнуудын нэг юм. Түүний албан ёсны “Nas Daily” фэйсбүүк хуудсыг өнөөдрийн байдлаар 13 сая хүн дагаж байна.

Нуссер Яассин буюу Нас нь өөрийн блогуудаараа дамжуулан танд анзаарагдахгүйгээр дэлхий ертөнцөд урсан өнгөрч байдаг энгийн хэрнээ чухал зүйлсийг таниулахыг зорьдог. Тэрээр аялсан улс, үндэстэн бүрийнхээ улс төр, авилгалын орчин, шашин шүтлэг, геополитик, нийгэм, боловсрол, дэд бүтцийн салбарын өвөрмөц онцлогийг олж харахыг хичээн, өөр хооронд нь харьцуулдаг.

Нас өнгөрсөн гурван жилийн хугацаанд дэлхий дахинд аялахдаа улс орон бүрээс олон зүйлийг олж харахыг хичээж явсны нэг нь “Хятадын өрийн хавх гэж чухам юу вэ, тэднээс зээл, тусламж авсан орнуудад энэ нь үнэхээр бодит аюул заналхийлэл учруулж байна уу” гэдгийг мэдэх байжээ. Ингээд түүний өнцгөөр Хятадын өрийн хавх хэр бодитой вэ гэдэгтэй танилцъя.

-Хятадын өрийн хавх. Энэ бол маш эмзэг сэдэв юм. Гэхдээ үүний мөн чанарыг би та бүхэнд таниулахыг нэлээдгүй хугацаанд хүлээлээ.

Ширээн дээр байгаа 10.000 ам.долларыг хараад танд ямар бодол орж ирэх вэ. Та энэ мөнгийг надаас зээлж авч болно. Мэдээж дараа нь би мөнгөө эргүүлэн авахдаа танаас бага зэрэг хүү нэмж авна. Та надаас зээлж авсан мөнгөөрөө сайхан машин худалдаж авсан гэж төсөөлье. Гэхдээ 10 жилийн дараа та зээлсэн мөнгөө надад буцааж төлөх ёстой. Тэр үед үндсэн зээлийн хүү бодогдсоор та надад 20.000 ам.долларын өртэй болсон байх болно.

Магадгүй танд эргүүлж төлөх мөнгө байхгүй байж болох л юм. Хэрэв ийм зүйл болбол би машиныг чинь, амьдардаг байшингийн чинь нэг хэсгийн хамтаар танаас авах болно. Энэ бол өр барагдуулах хамгийн энгийн зарчим.

Би өнгөрсөн гурван жилийн турш дэлхий дахинд аялахдаа “Хятадын өрийн хавх” яг ингэж ажилладаг болохыг анзаарсан юм.

Шри-Ланка гэх жижиг арлын улсаар жишээ авъя. Энэхүү хөгжиж буй оронд дэд бүтцийн салбараа хөгжүүлэхэд гаднын хөрөнгө оруулалт маш их хэрэг болдог. Харин ширээн дээр байгаа мөнгөтэй адил зүгээр авч болох мөнгө Хятадуудад маш их бий. Өөрөөр хэлбэл БНХАУ-аас зээл авна гэдэг бол маш хялбархан зүйл.

Шри-Ланкагийн Засгийн газар БНХАУ-аас авсан их хэмжээний хөрөнгө оруулалт, зээлийн тусламжтайгаар өөрсдийн эдийн засгийн тэлэлтийн нэрийн хуудас болж буй тэнгэр баганадсан барилгууд, хурдны замууд, нисэх онгоцны буудал болон усан боомтыг бүтээн байгуулжээ. Энд ирсэн гаднын ямар ч жуулчны нүдээр Шри-Ланка улс маш хурдацтай хөгжих аж.

Гэвч тэдний хялбар мөнгөнд зээлийн хүү гэж бий. Энэ улс өнөөдөр БНХАУ-д хэмжээлшгүй их өртэй болсон бөгөөд үүнийгээ эргүүлэн төлөх ямар ч эх үүсвэр, боломж бололцоо тэдэнд байхгүй. Тиймээс сүүлийн жилүүдэд Хятадын компаниудад давуу эрх олгож бүтээн байгуулалтын салбараа тэр чигт нь хариуцуулахаас өөр аргагүй болжээ. Хамгийн энгийнээр тайлбарлавал энэ улсад юу барьж, бүтээн байгуулахыг Хятадууд шийдэх бөгөөд үүнийг өөрөөр газар нутгийн аль нэг хэсгээ өрөндөө барьцаа болгож өгөх гэж ч нэрлэдэг.

Энэ бол Хятадын өрийн хавх. Энэ зүйл бодит гэдгийг би дэлхийн маш олон улсаас олж харсан. Намайг Папау Шинэ Гвиней улсад аялж байхад БНХАУ-ын эрх баригчид тус улсын Засгийн газарт хоёр тэрбум ам.долларын зээл олгосон юм. Тэд энэ мөнгөө мөн л тэнгэр баганадсан өндөр барилгууд, дэд бүтэц хөгжүүлэх болон, усан боомтын бүтээн байгуулалтад зарцуулсан. Харин газар зүйн хувьд алслагдсан тус улсад энэ их өрийг ирээдүйд төлж барагдуулах ямар ч боломж байхгүй. Тиймээс өрөө барагдуулахын тулд тэдэнд одоо Шри-Ланкатай ижил замыг сонгож Хятадуудад давуу эрх олгохоос өөр аргагүй байдал үүсээд байна.

Энэ дүр зургийг та Мальдив, Пакистан, Малайз, Лаос, Египет, Кени, Өмнөд Африк, Казахстан болон Монгол гэх улсуудаас харж болно. Эдгээр орны иргэд Хятадаас зээлсэн их хэмжээний Засгийн газрын өрийг эргүүлэн төлөхөөр өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж байна.

Үүний дээр таны заавал анзаарах ёстой нэг зүйл бол БНХАУ-ын хөрөнгө оруулалт, зээлээр эдгээр улсуудад хэрэгжиж буй дэд бүтэц, зам гүүр, усан боомтын бүх төслүүд нь алсдаа усан зам, хуурай газар гээд ямар нэгэн байдлаар Бээжинтэй шууд холбогдоно. Энэ бол зүгээр нэг зам, гүүр барихаас илүүтэй том, хүчирхэг ашиг сонирхол юм. Үүнийгээ Хятадууд “Шинэ торгоны зам” гэж нэрлэсэн байдаг.

Дэлхий нийт аль хэдийн тэр чигтээ Хятадын үйлдвэрлэлийн хүчээр хэвийн эргэж буй. Харин алгуурхнаар урагшлах энэхүү эргэлтийг тун удахгүй Бээжингийн эрх баригчид дангаараа шийдэж эхлэх болно.

Намайг буруугаар битгий ойлгоорой. Хурдны зам, гүүр, усан боомт, нисэх онгоцны буудал зэрэг нь ямар ч улс орон хийгээд тэндхийн иргэдийн аж амьдралд ашиг тустай бөгөөд хэрэгцээтэй зүйлс гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэвч энэ бүхнийг хэтэрхий их үнэ өртөг, эрсдэлээр бий болгож байгаа нь хожим дээрх улсуудын иргэд гэр оронгүй болох шалтгаан болох бодит аюул нүүрлээд байна.

Эцэг эх маань надад “энэ ертөнц дээр үнэгүй зүйл гэж нэг ч үгүй” гэж үргэлж захидаг юм. Тиймээс, хэрэв та, бид өөрсдийн болон бусдын мөнгөтэй одооноос эхлэн болгоомжтой харьцаж эхлэхгүй бол тун удахгүй Хятад хэл сурахаас өөр аргагүй болж ч мэдэх юм.

Nas Daily

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417