Зөрүүд, ааштай хүүхэд гэж бий юу?

Зөрүүд, ааштай хүүхэд гэж бий юу?

Хүн бүр, хүүхэд бүрт зөрүүд зан байдаг. Түүнийгээ хэдийд, ямар үед их илэрхийлээд байгааг зөв таних нь л энэ занг даамжруулахгүй барих гол түлхүүр юм. Хүүхэд 3-4 нас болон өсвөр насандаа онцгойлон зөрүүдлэх нь элбэг. Энэ удаа бага насны хүүхдийн зөрүүдлэх, ааш гаргах асуудлыг хуваалцъя.

Магадгүй таны хүүхэд бусдаас өөр сонголт хийдэг, нийтлэг биш сонирхолтой байхад та түүнийг нь зөрүүдтэй андуураад өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэвэл хүүхдийн онцлог арилж хэн ч биш болох магадлалтай. Энд хүүхдийн бүтээлч, хийсвэрлэх сэтгэлгээ нуугдаж байж ч магадгүйг анхаараарай. Энэ төрлийн хүүхдүүдэд өөрөөр нь сонголт хийлгэж байх нь маш зөв. Тэгэхдээ 2 зүйлээс нэгийг нь сонгох сонголт байвал насанд нь тохиромжтой. Тухайлбал, "Маргааш ногоон цамцаа өмсөх үү улаанаа юу?" "Одоо шүдээ угаах уу, хэсэгхэн тоглочихоод угаах уу?" г.м

Мөн насны онцлогоос үл хамааран дараах шалтгаануудаас болж зөрүүд авир гаргах, аашлах нь ч бий.

- Таны анхаарлыг татахын тулд (Хайрлуулах, аргадуулах, магтуулах)
- Гомдсон үедээ
- Хэт эрхлүүлсэн хүүхэд
- Ойрхон дүүтэй хүүхэд
- Айлын ганц хүүхэд
- Хэт дэг журамтай байлгах гэвэл
г.мэтээс заримыг нь дэлгэрүүлье.

Хүүхдийг зөрүүд зан гаргасан үед нь боль, зүгээр бол, битгий гэх мэт захирч тушаасан өнгөөр харьцах нь үр дүнд хүрэхгүй. Шийтгэвэл бүр ч тусгүй. Түүнд ямар нэг зүйл тохиолдох үед танаас нуудаг, шинийг сэтгэх сонирхолгүй болдог. Тиймээс та дараах арга хэмжээг авч болно.

Тоглоомоо бусдаас харамлах, танаас хүссэн зүйлээ авах, гээд зөрүүдлээд уйлсан, хашгирсан үед "Уур нь хүрээд байна уу?" "Яг юуг хүсэж байна?" г.м сэтгэлийг нь ойлгосон байдлаа илэрхийлж асуулт асуугаарай.

Таны хэлснийг огт тоохгүй үргэлжлүүлэн уйлж, зөрүүдлээд байвал ганцааранг нь үлдээж хэсэг хүлээгээрэй. Энэ үед хүүхэд өөрөө тайвширч хийсэн үйлдлээ эргэцүүлээд амждаг. Үлдээхдээ харин чимээгүй үлдээж болохгүй. Нурууг нь хэсэг илж өгөөд босож болно. "Тайвшраад хэлээрэй, тэр болтол нь хүлээж байя" гэж хэлсний дараагаар ганцааранг нь үлдээх.

Таныг аргадсангүйд, хүссэнийг нь өгсөнгүйд шаралхаж улам чанга уйлж хашгирч магадгүй. Тэр үед та өөрөө тайван хүлээцтэй тууштай байх хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа хүүхэд өөрийнх нь арга үр дүнд хүрэхгүй ойлгон тайвшрах болно.

Тайвширсан үед нь болсон явдлын талаар юу буруу болохыг яагаад хориглоод байсан тухайгаа тайлбарлан ярилцаж хаирлцан тохиролцох хэрэгтэй.

Мөн зөрүүд хүүхэд нь дэлгүүрт хүссэн зүйлээ авна гээд тэрийгээд уйлахад, яг яасан нь мэдэгдэхгүй эрхэлж дураардах үед "Юу ч сонсогдохгүй байна" "Гоё хэлэхийг чинь хүлээе" хэмээгээд анзаарахгүй үлдээж үзээрэй. Эцэст нь хүүхэд тайвширч танд хүссэн зүйлээ хэлбэл "Ингэж хэлэхээр чинь илүү сайн ойлгож байна" "Юу хэлэх гэснийг чинь одоо л ойлголоо" г.м-ээр өөрийн уур, аашаа удирдаж чадсан хүүхдээ урамшуулаарай.

Уйлж, уурлаж, зөрүүдлэж байснаас тайван эелдгээр хүссэнээ хэлэх нь илүү амар юм гэдгийг хүүхдэд мэдрүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхдийг өөрийн санаагаа сөрөг байдлаар илэрхийлэх үед хүлээн зөвшөөрч болохгүй. Эерэг аргыг хэрэглэсэн үед нь заавал урам өгч байгаарай.

Мөн зөрүүдлээд нэхээд байгаа зүйлээс нь санамсаргүй байдлаар анхаарлыг нь сарниулж өөр зүйлд анхаарлыг нь татах гээд үзэх ч үр дүнтэй байдаг.

Гол нь, зөрүүд зантай хүүхэдтэй ажиллаж буй аав ээж асран хамгаалагч та маш хүлээцтэй, тэвчээртэй, тууштай байх хэрэгтэй.

Удмын зөрүүд гэж барагтай байхгүй шүү. Таны хандлагыг хуулбарлагч, танаас үлгэрлэгч л бий. Тиймээс, аав ээж та хүүхдийнхээ дэргэд уураа барьж чаддаг уу? Тэдэндээ бухимдсан байдлаа хэрхэн илэрхийлж, уур уцаараа хэрхэн удирдаж байсан бэ? Бухимдал гомдлоо тайвшруулах аргыг та өөрөө мэдэх үү? Хүүхдэдээ зааж өгсөн үү? Эдгээр асуултын хариуг өөртөө олохыг хичээгээрэй.

Г.Төмөрзаяа (БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр, БНСУ-ын насан туршийн боловсролын төвийн эцэг эхийн дасгалжуулагч)

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Засаг чангарч, “Рио Тинто” гэдийх үү?!

2020-02-20

"Мөнгө цаас болоход..." - Түүхэн дэх хамгийн өндөр инфляцийн өсөлтүүд

2020-02-15

“Samsung”-ийн туршлагыг үндэсний үйлдвэрлэгчид хэрэгжүүлээсэй

2020-02-14

Нүүрсний компаниуд экспортоо зогсоосон ч Оюутолгойн зэсийн баяжмал хилээр гарсаар байна

2020-02-13

Агаарын чанарын үзүүлэлтээр 100 айл орчмын агаар хамгийн сайн байна

2020-02-20

Манай улсын хүн амын 98 хувь нь Д витамины дутагдалтай

2020-02-17

Гэгээн хайрын өдрөөр сонсох хамгийн сайхан үгтэй дуунууд

2020-02-14

Барууныхан үг хэлэх эрх чөлөөгөө хэрхэн алдсан бэ?

2020-02-13

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Д.Жаргалсайхан: Дундаж давхарга гоожиж байна

2020-02-20

"Covid-19" вирусыг хоол хүнсээр эдгээх боломжтой

2020-02-19

“Дэлхийн нууц товчоо” номын 216 зөгнөлөөс “Монгол улсын 2016 оны” зөгнөлийн тайлал

2020-02-18

Германчуудын 14 жилийн турш барьж буй нисэх буудал

2020-02-18

"Төрийн банк" тэтгэврийн зээлийг 6 сар хүртэлх хугацаагаар олгож эхэллээ

2020-02-20

Тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд ХААН Банк түүчээлэн ажиллаж байна

2020-02-20

Монгол залуусыг АНУ-д өндөр цалинтай ажилд урьж байна

2020-02-19

ХХБанк төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын олон улсын “PCI DSS”-ийн шинэчлэгдсэн стандартыг дахин хангалаа

2020-02-18
11:15

"Хувьсгалын эцэг" Эрнесто Че Гевара гэж хэн байв?

2020-02-20
1:01:07

"Улаан бал" нэвтрүүлэгт хууль зүйн доктор Ч.Өнөрбаяр оролцов

2020-02-19

Х.Бат-Ялалт: Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэнтэй алалцана. Би хорссондоо уйлж байна

2020-02-18
1:02:35

"Цензургүй сурвалжлага" - Улсын Их Хулгайчид

2020-02-18

БНХАУ-ын академич Жун Нан Шань: Манай улсын иргэд Монголоос суралцах хэрэгтэй

2020-02-19

Тарваганы шагайн итгэмээргүй ач тус

2020-02-18

Хангай: Монголд арьс өнгөөр ялгаварлах үзэл их байна

2020-02-16

Р.Эмүжин: Тэнгэрлэг ээ, тэнгэрлэг...бас үүлэрхэг

2020-02-14

Усыг олон дахин буцалгах нь эрүүл мэндэд муу эсэх талаар Германы эрдэмтэд хариулт өгчээ

2020-02-20

Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

2020-02-16

Орчин үеийн компанийн соёл бясалгалын өрөөтэй эсэхээр хэмжигдэнэ

2020-02-16

Оросуудын бүтээсэн шинэ үеийн хүчирхэг зэвсэг, техникүүд

2020-02-12

Э.Халиун: Mонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа!

2020-02-20

Битүүний өдрийн 08.00 цагаас шинийн 4-ний 08.00 цаг хүртэл зам хаах шийдвэр гаргалаа

2020-02-20

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ

2020-02-20

Хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулагджээ

2020-02-20

Ziko's podcast #16 - Битгий төлөвлө, шууд хий!

2020-02-20

Ziko's podcast #15 - Entertainment News!

2020-02-19

Ziko's podcast #14 - Өөрийгөө шүтэх ба бие хүний эмгэг гэж юу вэ?

2020-02-18

Ferdi&Ziko - Танин мэдэхүйн подкаст (2020.02.14)

2020-02-14

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Хятад улс шинэ сансрын станц барьж эхэлжээ

2020-02-20

Их Британи улс англи хэлгүй, боловсролгүй цагаачдыг хүлээж авахгүй

2020-02-20

АНУ-ын Татварын алба "Facebook" компанийг оффшор дансанд хөрөнгөө байрлуулсныг буруутгаж 9 тэрбум ам.доллар нэхэмжилжээ

2020-02-20

"Хар арьстнууд IQ муутай" гэж хэлсэн Их Британийн ерөнхий сайдын зөвлөхийг ажлаас нь халжээ

2020-02-20

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.83%
АНУ
32.07%
Арабын орнууд
6.55%
ОХУ
4.48%
Хойд Солонгос
2.59%
Израиль
2.24%
Иран
1.72%
Бусад
1.55%
Африкийн орнууд
1.03%
Афганистан
0.86%
Энэтхэг
0.69%
Турк
0.69%
Пакистан
0.34%
Европын Холбооны орнууд
0.34%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,359

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,594

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,769

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,479