Жаранд зутраагүй нийслэл минь

Жаранд зутраагүй нийслэл минь

Энэ жил Манай Улсын түүхэнд магадгүй маш онцгой гэж хэлж болох нэгэн салбарын тэмдэглэлт ЖАРАН-ны ой тохиож буйг тэр бүрий анзаарах хүмүүн цөөн мэт санагдахын улмаас үзэг, цаас нийлүүлюү гэж зоригловой. Учир юу гэвээс энэ салбарыг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг гэдгээ хаана ч бардам хэлж чадах билээ. Тэгэхээр би бичиж, тэмдэглэж, сануулж, бас дурсахгүй юм бол өөр хэн гэж?

Өгүүлэх нь: 1959 оны есдүгээр сарын 9-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл нэгэн чухал тогтоол гаргасан байдаг юм. “Нийслэлийг дулаацуулах байгуулалтыг хүлээн авахтай холбоотой зарим арга хэмжээний тухай” хэмээх энэ тогтоол бол Монгол хүний, тэр тусмаа нийслэлчүүдийн тав, тухтай амьдрах нөхцөлийг шийдсэн түүхэн цаг бөлгөө. Өөрөөр хэлбэл Монгол Улсад хүн ам шигүү төвлөрсөн хот суурин амьдралыг цогцлоох үндсэн суурь болсон Төвлөрсөн дулаан хангамж хэмээх цоо шинэ салбар энэ мөчөөс үүсч, бий болсон юм.

Монголчууд асар тав, тухыг эрхэмлэдэг үндэстэн. Тийм болохоор миний тэрлэж буй энэ бичиглэл Монгол Улсын гол зүрх Улаанбаатар хотын минь тав тухтай, сэтгэл тэнүүн ЖАРАН жилийн амьдралын тухай сэдэвтэй холбогдох юм. “Дулаан явбал, мянган лан “ гэдэг үгийг амьдралд нотлож, ард түмнээ, нийслэлчүүдээ дулаан байлгахын төлөө хил манасан цэрэг, хүний амь нас, эрүүл мэнд, амар амгаланг батлан сахисан эмч, цагдаа лугаа адил өндөр хариуцлага хүлээж, амсхийх завгүй зүтгэсэн Улаанбаатар дулааны шугам сүлжээний хамт олны ажил хөдөлмөрийн онцгой, чухлыг энгийн иргэд, басхүү холбогдох эрх мэдэл бүхий хүмүүст бага ч болов ойлгуулж, хүргэх нь зөв байх гэж бодлоо.

Өнөөдөр нийслэл хот маань өдрөөс өдөрт өнгө засаж, өргөжин тэлж, өндөр өндөр байшин барилга, хороолол, үйлдвэр аж ахуйн газрууд баригдаж, хүн ам нэмэгдсээр л байна. Энэ бүхнийг харах бүрий бахархах сэтгэл эрхгүй төрдөг. Үнэхээр сайхан. Гэхдээ хүн бүхний нүдэн дээр ил энэхүү гайхамшиг газар дор бүтээн байгуулагдаж, хөгжиж сүндэрлэж байдаг гэдгийг мэддэг хүн хэр олон билээ дээ. Нүдээрээ хүн бүр харж чадахгүй ч, сэтгэл зүрх, бодол санаандаа төсөөлж чадах газрын доорх “хот” –ыг бүтээгчид нэгэн ЖАРАН-г тууллаа. Улаанбаатар хотоо хүнээр зүйрлэвэл, цахилгаан станцын үйлдвэрлэсэн дулааныг нийслэлийн бүхий л эд , эсүүдэд дамжуулан түгээж байдаг зүрх , судасны систем нь газар доорх тэр нүсэр байгууламж байж таарна. Нийслэлийг дулаангүйгээр төсөөлөх зүрхтэн гэж үгүй. Гэхдээ дулаангүй болох аюул ямагт бий. Иймээс л монгол хүнийг хэдийд ч аюулд оруулахгүйн тулд, аз жаргалтай, тав тухтай, халуун дулаан байлгахын тулд 365 км урт , яг аалзны тор шиг адармаатай сүлжээ бүхий системийг ямагт анхаарч, тордож, тэтгэж, тэлж, хөгжүүлж, шинэчилж байх шаардлагатай байдаг юм. Тэрхүү урт хоолойгоор цельсийн 135 градустай халуун уурыг нийслэлийн энхэл донхол, уруу өгсүүр, нугачаа болгоныг давж, үл саатаж, яг хүний цусны даралт шиг хэвийнээр, ихэсгэж, багасгахгүйгээр бүхий л цэгүүдэд тогтмол хүргэнэ гэдэг баргийн бэрхшээлтэй зүйрлэж боломгүй, инженерийн маш нарийн тооцоолол шаардсан, төвөгтэй үйл ажиллагаа байдаг юм. Энэ бүхнийг тооцоолж, удирдаж, тохируулж ажилладаг хүмүүсийг Улаанбаатар хэмээх том “хүн”-ий зүрх, судасны системийг хариуцсан эмч, эмнэлэгийн ажилтнууд гэж тодорхойлбол жинхэнэ оносон зүйрлэл болно. Маш ярвигтай, нарийн ажиллагаа, тохируулгатай, хүний мэдлэг мэргэжил, дадал туршлагаас үр дүн нь шууд шалтгаалдаг, өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэгдэх бидний Улаанбаатар хотоо ямар ч үед хөлдөөчихгүй, дулаан байлгах ажил эрхэлж, хариуцлага хүлээдэг хамт олон гэдгийг тодотгомоор байна.

Өгүүлэх нь: Улаанбаатар хотод 200 гаруй уурын зуух олон орон сууцны хорооллыг галлаж халаадаг байсан гэдгийг одоо сонсоход итгээмээргүй санагдаж магад. Үнэхээр л тийм байсан юм. Хотын иргэд даарч, зутарч өвөлждөг байсан нь нийслэлийн удирдлагуудын толгойны өвчин болсон гол асуудал болж байлаа. Нүүрс түлдэг тэдгээр уурын зуухнуудыг халж, хотыг төвлөрсөн халаалттай болгоно гэдэг нийслэлийн төдийгүй, Монголын түүхэн дэх том бүтээн байгуулалт болсон юм. Миний ажил амьдралын гараа энэ цаг үетэй давхацжээ. 1983 онд Политехникийн их сургуулийг дулааны инженер мэргэжлээр төгсч, Улаанбаатар хотын Дулааны шугам сүлжээний газарт томилогдож ирээд, инженерээс эхлээд байгууллагаа удирдах хүртэл даруй 36 жил ажилласан байх юм. Энэ хугацаанд 1985 онд 16-р хороолол, Цэргийн дээд сургуулийн орчимд тооцоо, судалгааг хийж, тэр хавийн уурын зуухнуудыг зогсоож төвийн системтэй холболоо. 1990 онуудад Төмөр замын хорооллын бүх уурын зуухыг, 2003 онд Ханын материалын төвлөрсөн зуухыг, мөн Их Тэнгэр цогцолбор, 2009 онд “Дэнжийн-1000”, Цэргийн хотхоны уурын зуухуудыг бүрэн зогсоож, төвийн сүлжээнд холбох ажлуудыг дуусгалаа. 2011 онд Цагдаагийн академи, 2016 онд Яармагийн хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургуулиудыг, 2017 онд Цайз зах, Их засаг сургууль орчмын уурын зуухнуудыг, 2018 онд Баянхошуу орчмыг төвлөрсөн дулаанд холбох ажлуудын тооцоо судалгаа, техникийн шийдлийг инженерүүдтэйгээ хамтран боловсруулж хийж, гардан ажиллаж, удирдан зохион байгуулжээ.

Мөн хотын дулаан хангамжийн системийг 2004 онд АХБ-ны зээлээр, Дани улсын орчин үеийн тоног төхөөрөмжөөр бид шинэчилж автомат горимд оруулсан явдал бол энэ ЖАРАН-нд гарсан нэгэн том техник технологийн дэвшил өөрчлөлт юм. Яагаад гэвэл, өмнө нь дулаан түгээх автомат тохируулгагүй, бүх хэрэглэгчдэд жил бүр 5000 төмөр нүхэлж тавиад түүнийхээ хэмжээгээр дулаан түгээдэг байсан гэвэл зүүд зэрэглээ шиг сонсогдох байх. Ийм байхад байр орон сууц нэг бол хэт халдаг, эс бөгөөс хөрж хүйтэн болдог байсныг Улаанбаатарчууд санаж буй нь лавтай. Өнөөдрийн нэгэн жигд автомат түгээлтийн тав тухад нэгэнт дассан иргэд тэр үеийг төсөөлөхөд бэрх байх нь аргагүй ээ. Энэ бүх шинэчлэл, өөрчлөлтүүд миний бахархал юм . Хийсэн бүтээснээрээ бахархах нь хэнд ч зүй ёсны хэрэг буюу.

Идэр есийн хүйтэн ид тачигнаж байхад дотуур өмд, дан майктай монгол хүн халуун дулаан пүн хийх орон байрныхаа цонхоор гадаах өвлийн жавар, цанг үл мэдрэн харж зогсохдоо ЖАРГАЛТАЙ байдаг гэдэгт хүн бүр санал нийлэх байх, нийслэл Улаанбаатар хотод оршин амьдарч буй сая хол гарсан нийслэлчүүддээ ЖАРГАЛ БЭЛЭГЛЭЖ ирсэн хамт олноороо омогшиж хайрлан бахархахаас аргагүй болдог юм.

Л.Дашзэвэг, Б.Жигжид, Ш.Баасанжав, Р.Аюурсэд, Р.Хайдав гээд салбар, хамт олноо сайн мэддэг, чадварлаг, оюунлаг дарга нарын удирдлага, үе үеийн ахмадууд, ажил мэрэгжилдээ жинхэнэ эзэн болсон хамт олон, мэдлэгтэй инженер, техникийн ажилтнууд, гайхамшигтай ур чадвартай алтан гартай слесариудын нуруун дээр Улаанбаатар хэмээх том айлын дулаан, тав тухтай тохилог амьдралыг батлан сахисан байгууллага маань оршин тогтнож, ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэн нэгэн ЖАРАН-г тууллаа. 

Эх газрын эрс тэс уур амьсгалтай, хахир хүйтэн цаг агаартай манай орны тухайд тэр тусмаа нийслэл хотын маань хувьд өнгөрсөн 60 жилд юу эстэй тулгарч хот хөлдөх шахаж байсан түгшүүртэй өдрүүд, хүнд цаг үеийг давсанаа хэрхэн мартах билээ.

1980-д оны үед ТЭЦ-3, 1990-д оны сүүлчээр ТЭЦ-4-т зуух тоног төхөөрөмжүүд нь ихээхэн доголдож хэрэглэгчид ихээхэн бухимддаг байсан. Гэхдээ ДЦСтанцын ажилсаг хамт олон өвлийн их ачааллыг амжилттай давж Нийслэлээ хавартай золгуулдаг байсан. Газар доорхи 300 гаруй хос.км шугам сүлжээ байсхийгээд хагарч, хот хөлдөх аюулд орж байхад Дулааны шугам сүлжээний ажил мэргэжилдээ үнэхээр эзэн болсон алтан гартай слесариуд, ИТА-ны хүчээр хотоо зутраалгүйгээр олон өвлийн бэрхшээлийг даваад гарсан гавьяатай юм. 2000 оны эхээр орон сууцны томоохон хорооллуудын тухайлбал I,III,IV,VI,X,XI,XII,XIII,XIV,ХV хорооллуудын дотор систем ээлж дараалан бөглөрч, халаалтын системүүд дээр ихээхэн доголдол гарч айлын өрөөнүүд алаг цоог халж ихээхэн бухимддаг байсан. Тэр бөглөрсөн трубаг өвлийн хүйтэнд тайрч, дахин угсарна гэдэг мөн л жирийн хүнд төсөөлшгүй хүнд, жинхэнэ нарийн мэрэгшсэн, жинхэнэ өндөр зэрэглэлийн слесариуд л бардаг ажил байлаа. Тиймээс би тухайн үеийн Орон сууцны конторын ажилчдыг бишрэхгүй байхын аргагүйг онцлон хэлмээр байна.

Тэр үеийн Дулааны цахилгаан станц, Дулааны шугам сүлжээ, Орон сууцны конторын ажилчид гавьяа шагнал, сайшаал магтаал гэхээсээ илүү хатуу өндөр шаардлага, хариуцлагын дор өгсөн үүрэг даалгаврыг чин сэтгэлээсээ өндөр чанартай хийж гүйцэтгэж байсан ажилчид, инженерүүдийн хүчинд Нийслэлээ ЖАРАН-д зутраалгүй авч гарсан бахархалт түүх бидэнд бий. 

Эцэст нь өгүүлэхэд өнгөрч буй жаранд төвлөрсөн дулаан хангамжийн системийг байгуулж чадсанаар өнөөгийн Улаанбаатар бий болсон юм шүү гэдгийг бахархалтайгаар хэлэх байна. 

Хот хөгжих үндэсийн үндэс болсон газар доорхи “хот” маань хэцүүдэх аваас хотын амьдрал зутарч бүхэлдээ хэцүүдэнэ гэсэн үг. Хэрвээ бид хөгжлийг зорьж байгаа юм бол нэн даруй дулааныхаа шугам сүлжээг хамгийн түрүүнд эрс шинэчлэх хэрэгтэй, тухайлбал 1978 онд баригдсан III цахилгаан станцын хүчин чадалд тохируулж, хуучин ЗХУ-н зураг төслөөр хийсэн дулааны гол шугамуудыг маш сайн тооцоолсон зураг төслөөр яаралтай шинэчилж тухайлбал, 5А магистралийн 800 мм-ийн голчтой шугамыг 1000 мм болгох, IV цахилгаан станцын дулааны гол шугамыг 1400 мм болгох шаардлага тулаад ирлээ. Мөн Нийслэлээ утааны хөнөөлөөс салгаж, тав тухтай, эрүүл амьдрахын тулд гэр хорооллыг барилгажуулах нь хамгийн зөв шийдэл юм. Иймд хотын хамгийн их гэр хороолол бүхий хойд хэсгүүдэд нүүрс түлдэггүй, байгалийн хий, шахмал түлш, био түлш ашигладаг, орчин үеийн бага оврын дулааны эх үүсвэрүүдийг байгуулах хэрэгтэй. 

Амгалангийн дулааны станцаас 1000 мм-ийн голчтой дулааны шугам татаж, Сэлбэ, Цагаан даваа орчмыг төвлөрсөн дулаанд холбож орчин үеийн хот болгох хэрэгтэй. 1980, 1990-ээд оны угсармал барилгуудын ханыг дулаалж, тоолууржуулах гээд нэн даруй хийх ажил мөн ч их байна даа. Шинэчлэлийг хийх хөрөнгө мөнгийг гадаадын хандивлагч, хөрөнгө оруулагч улс орнууд, Дэлхийн банк, ЕСБХ банкнаас гээд санхүүжилт хийх боломж бүрээс хайх хэрэгтэй. Энэ бүхнийг хийж чадвал жаранд зутраагүй ирсэн нийслэл маань цаашид ч зутрахгүй байх билээ.

Монголын дулаан хангамжийн холбооны тэргүүн, Монгол Улсын Төрийн соёрхолт,
Техникийн ухааны доктор Д.БЯМБА-ОЧИР

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бүх картаа гар утсандаа - ухаалаг түрийвчтэй болмоор байна уу?

2020-07-06

Б.Наранжаргал: Ковидын нөлөөгөөр орон сууцны үнэ он дуустал буурах төлөвтэй байна

2020-07-06

ШУТИС, Нийслэлийн ерөнхий боловсролын Эрин Эверест Интернэшнл сургуультай хамтран ажиллахаар боллоо

2020-07-01

Та 52 долоо хоног хадгаламжийн чалленжэд нэгдэх үү?

2020-07-01

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

МАНдуулсандаа баярлахаасаа өмнө маш сайн бод!

2020-06-25

Яг үнэндээ бид пээдэлзсэн том цээжнээс өөр юу ч байхгүй хоосон толгойтнууд...

2020-06-23

Сэтгэл хангалуун ээлжийн амралтыг хэрхэн бий болгох вэ?

2020-07-03

Ямар гаригт зүүдэлсэн зүүд зөнтэй вэ?

2020-06-30

Хэвлэл мэдээлэл хэрхэн бидний зан байдал, бодол санаанд нөлөөлдөг вэ?

2020-06-29

Таныг огтхон ч хайрлаж чадахгүй хүний шинж тэмдэг

2020-06-19

Хиймэл оюунт бүтээл бие даасан ухамсартай болох уу?

2020-07-06

QUALCOMM 5G болон хиймэл оюуны технологийг дараагийн шатанд гаргалаа

2020-07-06

Хятадын барилгын компаниуд болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд хиймэл оюун ухааныг ашиглаж байна

2020-07-06

Хиймэл оюун ухааны хувьсал: Хүний яриа ойлгодог төхөөрөмжүүд

2020-07-03

Х.Баттулга: 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна

2020-06-30

Шинэ парламентын гишүүд ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа

2020-06-29

Э.Бат-Үүл: Сонгуулийн хууль зөрчиж явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй!

2020-06-26

Б.Жаргалсайхан: Монголчууд офшортойгоо, ЖДҮ-тэйгээ эвлэрээд дуугай амьдар

2020-06-26

#04 Хасах 18 - Жинхэнэ найз, жирийн найз

2020-07-03

#29 Б.Батням - Манлайллын боловсролын үндэсний төвийн захирал

2020-07-01

#03 Хасах 18 - Халуун сэдэв

2020-06-19

#28 Б.Батнаран - Кофечин залуу өөрийн гэсэн "Нарны брэнд"-ээ нээжээ

2020-06-17

Зуны улиралд тослог бүлээн, шингэхэд хялбар хүнсийг сонгон хэрэглэх нь тохиромжтой

2020-07-05

Энгийн тооны алдаа таныг дампууралд хүргэх аюултай!

2020-07-03

Артерын даралт ихсэхэд нөлөөлөх хүчин зүйлс

2020-07-03

Хар тахал хэрхэн баячуудыг улам баяжихад тусалсан бэ?

2020-07-02

"Тесла" компани "Тоёота"-г гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болов

2020-07-04

Дэлхийн II дайнаас хойших гүн хямралтай нүүр тулна гэв

2020-06-23

Шинзо Абэ иргэдийг тоглолт, үзвэр үйлчилгээ үзэж эдийн засгаа аврахыг уриалжээ

2020-06-19

Эдийн засгийн хямрал дөнгөж эхэлж байгааг анхааруулжээ

2020-06-15

Аюулын дохио: Тархи идэгч амёб

2020-07-06

Хоол хийх үед үүсдэг далд эрсдэлүүд

2020-07-03

Японы фирм ухаалаг утастай холбогддог амны хаалт зохион бүтээжээ

2020-07-03

Сансраас үлэмж хэмжээтэй од ор мөргүй алга болжээ

2020-07-01

“The Hu” хамтлагийн "Гэрэг" тоглолтоос 55 сая төгрөг УОК-ын хандивын дансанд цугларчээ

2020-07-06

Италийн алдарт хөгжмийн зохиолч Эннио Морриконе таалал төгсчээ

2020-07-06

Угтах хаалганаас унаж нарийн гэдэс нь тасарсан 6 настай охиныг нисдэг тэргээр ГССҮТ-д авчирчээ

2020-07-06

ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна

2020-07-06

Доржпаламын Эрдэнэцогт: ДАЛААД ОНД

2020-07-02

Далд ухамсар: Яагаад зарим баян хүмүүс ханиа орхиж залуу мисстэй суудаг вэ?

2020-07-02

Залуу үеэ хэт хөөргөж байж буруу замруу оруулчих вий дээ...

2020-06-29

Хөдөө явахдаа машиндаа хэдэн чихэр аваад тавьчихаарай

2020-06-23

Япон улс газар хөдлөлтийн үед ажиллах чадвартай хурдан галт тэрэг бүтээжээ

2020-07-03

5G сүлжээг нэвтрүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байна

2020-07-02

Инстаграм-г үүсгэн байгуулагч Кевин Систром Ковид-19 ын эсрэг веб хөтөч бүтээжээ

2020-07-02

Хөлөөрөө удирдах “ХУЛГАНА”

2020-06-29

Афганистан дахь АНУ-н цэргүүдрүү халдсан халдлагыг Орос улс санхүүжүүлжээ

2020-07-02

Хятад улс Хонконгтой холбоотой Америкчуудад визны хориг тавина

2020-07-02

Лавров: Европын хил оросуудад хаалттай байна

2020-07-01

ОХУ Монгол Улсыг байранд нь байлгах хүсэлтэй байна

2020-06-30

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

630 санал өгсөн

51-60
24.13%
41-50
20.0%
31-35
13.17%
36-40
9.52%
25-30
9.21%
21-24
7.14%
13-16
6.19%
65+
5.4%
17-20
5.24%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,292

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,499

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,708

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,119