МАН Үндсэн хуулийг өөрчлөх эсэхээ ард түмнээс асууна

МАН Үндсэн хуулийг өөрчлөх эсэхээ ард түмнээс асууна
МАН-ын өргөн барьсан Үндсэн хуулийн төсөл дээр Ерөнхийлөгчийн саналыг тусгаж оруулах асуудал улс төрийн хүрээнд яригдаж байсан.  Тэд анхнаасаа эвтэй байж, Үндсэн хуулийг өөрчлөх Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулан  ахлагчаар нь  Ерөнхийлөгч Х.Баттулгыг тавьсан. Гэвч зөвшилцөх асуудал Үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн  үеэс бараг боломжгүй болж байх шиг байна.  Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн төсөл дээрх зарим саналаа татаж, үлдсэнийг нь хэвээр явуулахыг хичээж буй.  Гэвч эрх баригч намынхан Ерөнхийлөгчөөс ирүүлсэн бараг бүх саналыг унагаж, зөвхөн өөрсдийнхөө төслийг зүтгүүлж эхэлсэн юм. 
 
Тухайлбал, УИХ-ын гишүүний тоог 108 болгохыг Зөвшилцөх ажлыг хэсэг 99 болгож оруулж ирсэн. Гэвч 57 гишүүний босго давалгүй унасан.   Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад 57 гишүүний санал авч байж цааш явах учиртай.   Түүнчлэн, Ерөнхий сайд нь танхимаа мэддэг байх санал, давхар дээлгүй байх тухай асуудал нь ч унасан.  Сонгуулийн системийн сайн муу талыг саармагжуулах  холимог систем нь ч  унасан.  Энэ бүх саналыг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж байсан юм.  Харин МАН-ынхан Үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээс түүний саналыг  унагаж эхлэв.
 
Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг   реформын шинжтэй болж чадахгүй байна гэж дүгнэжээ.  Тиймээс  засаглалын хэлбэрийг  ард түмнээс асуухаар шийдсэн байна.   Энэ талаар ЕТГ-ын дарга З.Энхболд “Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгээр ард нийтийн санал асуулга явуулахыг санал болгоно. Түүнийг батлах эсэх нь УИХ-ын асуудал.  
 
Ер нь бол ажилладаг Үндсэн хуультай болъё, улс орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргая гэж байгаа юм бол энэ чинь реформ биш байна.  Үндсэн хуулийн өөрчлөлт ямар байдлаар гарах вэ гэдгээс хамаараад Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулга явуулах саналынхаа томъёоллыг бэлдэж байгаа “ гэсэн юм.
 
Нөгөө талаас  МАН-ынхан бас ард нийтийн санал асуулгад бэлдээд эхэлсэн.  Тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих үү, үгүй юу гэсэн ганц асуудлаар санал авах нь зүйтэй гэдэг дээр тогтжээ. Ард нийтийн санал асуулга явуулах зардлын хувьд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах хэмжээний зардал гарна гэдгийг  хэлж байгаа.  Ямартай ч Үндсэн хуулийн төсөл цаашдаа ард нийтийн санал асуулгаар үргэлжлэх төлөвтэй байна.  Ерөнхийлөгч засаглалын хэлбэр асуух бол харин МАН-ынхан аль хэдийнэ өөрчлөх гээд хэлэлцээд эхэлсэн Үндсэн хуулиа өөрчлөх нь  зөв үү, үгүй юу гэдгийг асуух гэнэ.
 
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Коронавирусийн тархалт эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ?

2020-02-28

Засаг чангарч, “Рио Тинто” гэдийх үү?!

2020-02-20

"Мөнгө цаас болоход..." - Түүхэн дэх хамгийн өндөр инфляцийн өсөлтүүд

2020-02-15

“Samsung”-ийн туршлагыг үндэсний үйлдвэрлэгчид хэрэгжүүлээсэй

2020-02-14

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Солонгосоос Монгол руу 5 дахин бага шимтгэлтэй гадаад гуйвуулга хийдэг боллоо

2020-02-22

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан Үндэсний Бүтээлийн 7 Хоног

2020-02-21

“Хүндэтгэлийн аян-2020”-ийн урамшууллын эзэд тодорлоо

2020-02-21

"Бүтэн амьдрал" киног яагаад үзэх ёстой вэ?

2020-02-21

НАСА-ийнхан "Боинг" онгоцыг дэлбэлсэн нь...

2020-02-23

Усыг олон дахин буцалгах нь эрүүл мэндэд муу эсэх талаар Германы эрдэмтэд хариулт өгчээ

2020-02-20

Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

2020-02-16

Орчин үеийн компанийн соёл бясалгалын өрөөтэй эсэхээр хэмжигдэнэ

2020-02-16

Хөл хорионы үеийг хөгжилтэй болгож буй монголчууд

2020-02-28

АНУ-д болсон явдал...

2020-02-28

100 жилийн өмнө монголчууд өвчин тахлаас хамгаалах шилдэг аргатай байжээ

2020-02-28

Б.Жаргалсайхан: Хятадын зуун дууслаа...

2020-02-27

АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн 10 жилд байгаагүйгээр уналтад оров

2020-02-28

Манай галактикийн гадна орчноос анх удаа хүчилтөрөгч илэрчээ

2020-02-28

Ираны дэд Ерөнхийлөгч коронавирусийн халдвар авчээ

2020-02-28

Манай дэлхий дахин нэг "бяцхан" сартай болсныг астрономичид баталжээ

2020-02-27

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

Нийгмийн даатгалын зарим үйлчилгээ цахим боллоо

2020-02-28

ЦУОШГ: Нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна

2020-02-28

Ирэх сарын 1-нээс 2006 онд хэвлэсэн 20000 дэвсгэртээр төлбөр, тооцоо хийхгүй

2020-02-28

БНСУ-д нас барсан Монгол иргэний албан ёсны оношийг зарлажээ

2020-02-28

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын тухай бошго тайлал

2020-02-28

Аз Жаргал: Фундаментал философи

2020-02-28

Э.Бат-Үүл: Элбэгдорж ирж тэмцэх хэрэгтэй!

2020-02-28

“Дэлхийн нууц товчоо” ном “Монгол улсын 2018 оны” бошго тайлал

2020-02-26

ЭМЯ: Хүмүүс аяллын маршрутаа худал мэдээлж байгаагаас болоод хүндрэл учирч байна

2020-02-27
28:12

"Коронавирус биологийн зэвсэг болох нь батлагдлаа!"

2020-02-27
59:57

"Цензургүй сурвалжилга" - Улсын Их Хулгайчид цуврал 2

2020-02-27
5:26

Үгээр хэлэмгүй гоо үзэсгэлэнтэй хэмээн түүхэнд үлдсэн 6 бүсгүй

2020-02-26

Монгол эмч нарт ур чадвар биш, ёс зүй дутагдаж байна

2020-02-26

Монголын нууц товчооноос анзаарах ёстой зүйлс

2020-02-25

Сэтгэлдээ шашинтай бай, оюун ухаандаа шашингүй бай

2020-02-22

Агаарын чанарын үзүүлэлтээр 100 айл орчмын агаар хамгийн сайн байна

2020-02-20

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Монголын шилдэг залуусын тархи цэнэглэх 20 подкастыг нэг доороос!

2020-02-21

Ziko's podcast #16 - Битгий төлөвлө, шууд хий!

2020-02-20

Ziko's podcast #15 - Entertainment News!

2020-02-19

Ziko's podcast #14 - Өөрийгөө шүтэх ба бие хүний эмгэг гэж юу вэ?

2020-02-18

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.62%
АНУ
31.52%
Арабын орнууд
6.63%
ОХУ
4.42%
Хойд Солонгос
2.95%
Израиль
1.91%
Иран
1.77%
Бусад
1.47%
Турк
1.33%
Африкийн орнууд
1.03%
Афганистан
0.74%
Энэтхэг
0.59%
Европын Холбооны орнууд
0.59%
Пакистан
0.44%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,369

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,596

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,788

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,486