“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг зарсан хэрэгт холбогдсон Ч.Сайханбилэг хил даван харийг зорьжээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг зарсан хэрэгт холбогдсон Ч.Сайханбилэг хил даван харийг зорьжээ

Д.Эрдэнэбатыг шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй гэв үү-

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг ОХУ-ын талаас “Монголын зэс корпорац” (Монголиан коппер корперэйшн) ХХК 2016 онд худалдаж авсан нь төрийн өмчийг луйвардсан байж болзошгүй үйлдэл гэж үзэн АТГ болон ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгасан. Улмаар уг хэрэгт Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар тооцсоноос гадна тухайн үед Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайдын алба хашиж байсан Д.Эрдэнэбат, Сангийн сайд байсан Б.Болор, Зам, тээврийн сайдаар ажиллаж асан Д.Ганбат, Монгол банкны ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Н.Золжаргал зэрэг хүнийг буруутгасан байдаг.

Хэрэгт холбогдсон 10 гаруй хүний гэм буруутай, эсэхийг тогтоолгохоор яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр шийдвэрлүүлэх санал гарган, НПГ-т шилжүүлсэн тухай бид өнгөрсөн долдугаар сард мэдээлсэн. Гэвч Үндэсний их баяр наадмын дараахан прокурор нэмэлт ажиллагаа хийх даалгавар бичин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст буцаасан юм. Нийтдээ 160 гаруй хавтас болсон уг хэргийг прокурор тэр богино хугацаанд гүйцэд уншиж, танилцсан, эсэх нь эргэлзээтэй. Тийм байтал нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон нь магадгүй яллагдагч нарт ашигтайгаар, цаг хугацаа хожих, эрх баригчидтай тохиролцоо хийх гэсэн оролдлого байх гэсэн хардлага олон нийтийн дунд байна.

Энэ хэргийн гол зохион байгуулагч хэмээн яллагдагчаар тооцогдсон, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг хэд хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргаж, хилийн хоригийг нь цуцлан, хувийн баталгаа гэх бичиг бичүүлж аваад гадаадад эмчилгээнд явах зөвшөөрөл олгосон билээ. Тэрбээр эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаад эх орондоо ирээд буй гэнэ. Түүнийг хилийн чанадаас ирэх үед нь дахиад хориг тавиулахаар хэргийг шалгаж, хянаж буй мөрдөгч, прокурор нь уржигдар шүүхэд хүсэлтээ хүргүүлсэн боловч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагдан хорих асуудал хариуцаж буй шүүгч Д.Ренченхорол хянаад хууль сахиулагчдын гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ. ҮАБЗ-ийн гурван гишүүн хуулиас дээгүүр “жаалдаг” шүүгчдэд хариуцлага тооцох тухай хууль, зөвлөмж гаргаад ч байдал дээрдсэнгүй.

Ийнхүү нэг нь хууль сахиулагч, шүүхийнхнээр “тоглож” байх хооронд энэ хэрэгт яллагдагчаар тооцогдсон Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хилээр гарч явсан тухай мэдээлэл бидэнд ирлээ. Тэрбээр БНСУ-ыг зорьсон юм байна. Түүний хувьд УИХ-аас илүү эрх эдэлж, Оросын талын 49 хувийг улсын өмчид худалдаж авах саналаас татгалзсан нь эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гэж үзэн яллагдагчаар тооцсон. Тодруулбал, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд зааснаар, ОХУ-ын Засгийн газар гэрээний нэг “Тал”-ын хувиар манай Засгийн газарт албан ёсоор хандаагүй байхад “Ростех” корпорацын захирал С.В.Чемезовын албан бичгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ 2016 оны зургадугаар сарын 13-нд татгалзсан нь холбогдох бичиг баримтуудаар тодорхой болсон. Ийнхүү татгалзсанаар “Монголын зэс” ХХК-д 49 хувийг худалдахыг зөвшөөрсөн билээ. УИХ болон Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг шийдвэрлэхдээ ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж чадахгүй, Монгол Улсын Засгийн газартай харилцах эрхгүй этгээдийн саналыг үндэслэн ийн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзсэн юм.

Харин Ч.Сайханбилэг нэг нэвтрүүлэгт оролцон ярилцлага өгөхдөө “Цаг хугацааны хайчинд орсон. Сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн, УИХ-д танилцуулах боломж байгаагүй” гэсэн байдаг. Харин шалгалтын явцад “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдах тухай санал нэлээд эрт буюу 2016 оны гуравдугаар сарын 29-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг давуу эрхээсээ татгалзаж, “Ти Ди Би капитал” компанид худалдахыг Монголын тал эсэргүүцэхгүй тухай бичиг төлөвлүүлж, 2016 оны гуравдугаар сарын 30-ны 13 дугаартай албан бичиг орос хэлээр үйлдэн мэдэгджээ.

Үүнээс гадна ОХУ-ын болон манай Засгийн газрын төвшинд уг асуудлаар ямар нэг эцсийн шийдвэр гараагүй байхад буюу “Монголын зэс” ХХК-ийнхан дүрмийн сангаа 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд 12 тэрбум төгрөгөөр нэмж, Улаанбаатар хотын банк дахь данснаас 5.02 сая ам.долларыг ОХУ-ын “Альфа” банканд шилжүүлж, худалдан авах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Уг 5.02 сая ам.долларыг манай талаас төлөх төлбөрт тооцсон баримт бий аж. “Кью-Эс-Си”, “Рийверстон”, “Юнайтед энержи систем”, “Канетик” компани 2016 оны зургадугаар сард Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкнаас их хэмжээний ам.долларын зээл авангуутаа “Монголын зэс” ХХК-д дамжуулан зээлдсэний зэрэгцээ зээлийн гэрээ нь үг, үсгийн зөрүүгүй нэг ижил загвараар үйлдсэн, ямар ч баталгаагүйгээр их хэмжээний ам.долларын зээл олгожээ. Ингэхдээ Банкны хууль тогтоомжийн үндсэн зарчим, хуулийн тодорхой заалтыг зөрчсөн нь мөрдөн байцаалтаар тодорхой болсон. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг худалдан авах төлбөрт тухайн үеийн ханшаар 400.27 сая ам.доллар буюу 781.3 тэрбум төгрөгийг гурван удаагийн гүйлгээгээр ОХУ-ын талд шилжүүлсэн нь ч баримтаар батлагдсан. Монгол Улсын Засгийн газар тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлж, 400.27 сая ам.доллароос илүү үнээр бусад хуулийн этгээдэд худалдан борлуулах боломж байсан нь ойлгомжтой.

Монгол Улсын Засгийн газар 2016 оны зургадугаар сарын 13-нд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авахгүй гэснээр нийт 1.9 тэрбум буюу 3.9 их наяд төгрөгийн цэвэр ашгаас татгалзсан гэсэн үг. 2019 оны тавдугаар сарын 1-ний байдлаар үлдэж буй зэс, молибдены нөөцийг ашиглахад Монгол Улсад нийтдээ 41.2 тэрбум ам.долларын орлого олж, 27.3 тэрбумын зарлага гарган, 13.9 тэрбум “ногоон”-ы ашиг олох байсан юм билээ.

Уг хэрэгт Аж үйлдвэрийн сайд асан, өнөөгийн УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг яллагдагчаар тооцох саналаа мөрдөгчид прокурорт хүргүүлсэн ч амжилт олоогүй. Уг нь Д.Эрдэнэбат энэ асуудлыг Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлсэн бөгөөд түүнгүйгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс” хууль бусаар худалдан авсан гэх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тухай эх сурвалжууд хэлж байна. Хэргийг шалгасан ажлын хэсгийнхэн Д.Эрдэнэбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт Ч.Сайханбилэг болон “Монголын зэс”-ийн удирдлагын хамжигчаар оролцсон гэж буруутгах саналаа НПГ-т хүргүүлж байсан юм.

DMNN

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417