“Дордуулсан долоон өөрчлөлт”-ийг өөрчилж чадлаа

“Дордуулсан долоон өөрчлөлт”-ийг өөрчилж чадлаа

Улс төрийн намуудын хариуцлагын асуудлыг анх удаа Үндсэн хуулиндаа оруулж өглөө

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Сар орчим үргэлжилсэн хэлэлцүүлгийн явцад анхны төслийг Монгол улсын ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөлтэй нэгтгэсэнээрээ онцлог. Ерөнхийлөгчийн зүгээс үндсэн хуулийн  24 зүйл 49 заалтад өөрчлөлт оруулахаар саналаа өгсөн бол УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд Үндсэн хуулийн 24 зүйл 53 заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан. Гишүүдийн өргөн барьсан төслөөс 80 гаруй хувийг нь хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад олонх дэмжсэн бол ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөс зөвшилцөх байдлаар дийлэнхийг нь дэмжлээ. Ийнхүү үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх гол хэлэлцүүлгийг өндөрлүүлснээр УИХ дахь МАН-ын гишүүдийн 100 хувийн саналаар Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Олон нийтийн хүсэж байсанчлан 2000 оны “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийн ихэнхийг буцаасан нь энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийн гол үр дүн.

Эцэг хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах боломж тэр бүр тохиогоод байдаггүй. Харин энэ боломжийг энэ удаагийн УИХ бүрэн дүүрэн ашиглаж чадсан эсэх нь эргэлзээтэй. Ямартаа ч дордуулсан долоон өөрчлөлтийн нэг болох УИХ-ын ажлын бүтээмжийг бууруулж, хагас жил тутамд 75 хоног хуралддаг байсныг багасгаж 50 болгож багасгасныг буцааж 75 болгов. Мөн аливаа шийдвэрийг чуулганд оролцсон гишүүдийн олонх буюу хориодхон хүний саналаар шийддэг болгосныг 39-өөс тооны саналаар болгож өөрчлөн тогтлоо. Энэ мэтчилэн УИХ-ын байнгын үйл ажиллагаа болон хууль тогтоох үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан заалтуудыг буцаах юмуу сайжруулах байдлаар оруулж чадсан.

УИХ-ын хэтийдсэн эрх мэдлүүдийг хязгаарласан заалтууд ч орлоо. Тухайлбал Засгийн газраас өргөн барьсан төсвийг УИХ-аас дураар нэмж тойргийн ашиг сонирхлыг хүчтэй тусгадаг байсныг зогсоож, Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно гэсэн заалтыг оруулах болов. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг ч мөн шинээр нэмж оруулсан. Түүнчлэн УИХ тарах тухай механизмыг маш тодорхой зааж өгснөөр ажлаа хийдэггүй ч хэнэггүй царайлан ширээ сандалтайгаа зууралдан суугаад байдаг гишүүдтэй хариуцлага тооцох боломж бүрдлээ. Судлаачдын зүгээс сайшааж байгаа асуудлуудын нэг бол улс төрийн намыг чадавхижуулах, хариуцлагатай болгох зорилгоор анх удаа Үндсэн хуулиндаа “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь ил тод байна” хэмээн зааж өглөө. Шүүх засаглалын хараат бус байдлыг хангах чиглэлд ч дэвшил гаргаж чадсан гэж үзэхээр байна. Гэхдээ дээр дурдсанчлан алтан боломжоо ашиглаж чадаагүй хэмээн судлаачдын сэтгэл дундуур байгаа зүйл нь Ерөнхий сайд дангаараа танхимаа бүрдүүлэх санал хэдхэн гишүүдийн хувийн эрх ашгаас болж уналаа. Ингэснээр тогтвортой, хариуцлагатай Засгийн газрыг бүрдүүлэх боломж гарц хэмээн харж байсан гол шийдэл нь дэмжигдээгүй явдал юм. Мөн ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын хууль тогтоох болон төлөөллийн  чадамжийг сайжруулахын тулд УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож нэмэх санал хүчтэй явсан ч олон нийтийн зүгээс эсэргүүцсэн тул дэмжигдсэнгүй. Энэ мэтчилэн зориглож чадахгүй үлдээсэн асуудал мэр сэр үлдсэнийг судлаачид дүгнэлээ. Харин ардчилсан намын зүгээс гэнэт мэдэгдэл хийж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар оруулсан нэмэлт өөрчлөлтийг үгүйсгэж эхэлсэн нь сөрөг хүчний дүрдээ хэт итгэж,  ард түмэнд таалагдах гэсэн нэг ажиллагаа ч гэж үзэх нэгэн байна. Ямартаа ч Үндсэн хуулийн төслөөр ард нийтийн санал асуулга явуулахаар болсон юм. Ингэснээр удаан хугацаанд дуншсан энэ чухал төсөл тодорхой чигийг олно гэдэгт иргэд итгэж байна.  

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

Азийн хамгийн том цогцолбор сургуульд "Хязгааргүй мөрөөдөл" төсөл амжилттай хэрэгжлээ

2020-01-17

ХААН галерейд “Далны симфони” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

2020-01-16

Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан энэ сарын 26-нд болно

2020-01-16

“King Tower”: Хуучин орон сууцаа оролцуулах шинэ боломж

2020-01-14

Автобусаар үйлчлүүлээд азтан болох боломжтой

2020-01-17

Ноцтой ослын улмаас нэг хүний амь хохирчээ

2020-01-16

Ирэх амралтын өдөр 60 мянган угаар мэдрэгчийг нийлүүлнэ

2020-01-16

Баянхошууны уулзвараас Ханын материал 3,4-р хорооллын эцэс хүртэлх чиглэлд дүүжин зам барихаар төлөвлөжээ

2020-01-16

2020 онд дэлхийн орнуудын 40 хувь нь улс төрийн хувьд тогтворгүй байна гэсэн тооцоо гарчээ

2020-01-17

Мексик улс Төв Америкаас АНУ-г зорьж байгаа цагаачдын цувааг зогсоох болно гэж мэдэгдэв

2020-01-17

Австраличууд удтал хүлээсэн борооноос болоод шинэ хүндрэлүүдтэй тулгарч эхлэв

2020-01-17

Америк улс "Аль-Каида"-гийн томоохон удирдагчийг устгасан болохоо нууцалж байсан нь ил болжээ

2020-01-17

"Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь тэгш хуваарилалтын зарчим болсон"

2020-01-16

Далд эдийн засгийн хэмжээ 2,9 их наяд төгрөг

2020-01-14

Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

2020-01-13

Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо

2020-01-13

Метрополитан дахь "Монголын амар амгалан"

2020-01-14

3 жилийн турш өдөр бүр нэг л хувцас өмссөн бүсгүй

2020-01-12

Хятадууд "дуураймал" хотуудаа хэрхэн босгодог вэ?

2020-01-12

Устаж үгүй болсон Арктикийн "цайвар үст одой" хүмүүсийн нууц

2020-01-12
1:43

Н.Номтойбаярын зодоон хийсэн бичлэг ил болжээ

2020-01-17

М.Ариунтулга: 1072-н Л.Наранбаатар миний Хэнтий аймаг дахь лицензийг Америк компанид зарсан

2020-01-16
1:41:29

"Улаан бал" нэвтрүүлэгт Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин оролцов

2020-01-16

"Ам нээвэл" нэвтрүүлэгт УИХ-ын Байнгын хорооны дарга Х.Нямбаатар оролцов

2020-01-15

Популистууд ба "алгаа тоссон" олон нийт

2020-01-17

Уучлах гэдэг ямар сайхан гээч…

2020-01-16

Насандаа тохируулж амьдралаас суралцахын үнэ цэнэ

2020-01-10

Монголын эмгэнэл

2020-01-06

Ferdi & Ziko-ын сонирхолтой podcast - (2020.01.17)

2020-01-17

Ziko Episode#1 - "Өөртөө Итгэх Итгэл"

2020-01-16

2020 онд таны заавал сонсох ёстой подкаст!

2020-01-15

Podcast news - Танин мэдэхүй (2020.01.14)

2020-01-14

Мэдрэлийн ядаргаа, депресс, сэтгэл гутрал, ЭМО

2020-01-17

Би үхэр Монгол...

2020-01-17

Эмэгтэй хүнд хэдэн насанд нь эр хүн хэрэггүй болдог вэ?

2020-01-15

Тэтгэвэрийн зээлийн эргэн тойронд

2020-01-15

Газар газрын сэтгэхүй...

2020-01-17

Монголчууд бидний асуудлууд

2020-01-13

Хөлс дуссан мөнгө…

2020-01-13

Бага сургуулийн байрны амьдрал - 80 жил…

2020-01-13

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Монголын анхны Анна Каренинаг жүжигчин Н.Баярмаа бүтээнэ

2020-01-11

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
46.15%
АНУ
28.21%
ОХУ
6.67%
Арабын орнууд
4.62%
Хойд Солонгос
3.08%
Израиль
3.08%
Иран
2.05%
Африкийн орнууд
1.54%
Энэтхэг
1.03%
Турк
1.03%
Европын Холбооны орнууд
1.03%
Пакистан
0.51%
Афганистан
0.51%
Бусад
0.51%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,320

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,566

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,661

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,457