Дуулиант хэргүүдийг хөдөлгөж эхлэв

Дуулиант хэргүүдийг хөдөлгөж эхлэв
Олон сар, жилээр гацсан авлига, албан тушаалын дуулиант хэргүүдийг хөдөлгөж эхэлснийг хууль хяналтын байгууллагууд ээлж дараалан мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллагаас ЖДҮ, 60 тэрбум, Салхитын мөнгөний орд, Автотээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтантай холбоотой авлига ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллийг өгсөн бол өчигдөр АТГ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр АТГ экс Ерөнхий сайд нартай холбоотой Оюутолгойн гэрээ, УБТЗ-ын даргатай холбоотой олны анхаарал татсан хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагаа эцэслэх шатандаа орсныг мэдэгдлээ. Томоохон хэргүүдийн талаар АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү , НПГ-ын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд  нарын өгсөн мэдээллийг тоймлон хүргэж байна.
 
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
 
С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг шалгаж дуусчээ
 
АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээг хийхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргийг мөрдөн шалгаж дууссаныг АТГ-аас мэдээллээ.
 
АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү  “Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Хэргийн цар хүрээ өргөн учраас холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулж байна. Дуусахаар нь шүүхэд шилжүүлнэ” гэв.
 
Д.Жигжиднямаатай холбоотой хэрэг дээр 20 орчим үйлдэл тогтоогджээ
 
АТГ-аас УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн хэргийг өргөн цар хүрээтэйгээр шалгаж байгааг удаа дараа мэдээлж байсан бол түүнд холбогдох хэрэгт 20 орчим хууль бус үйлдэл тогтоогдсоныг мэдээллээ. АТГ-аас  “Д.Жигжиднямаатай холбоотой хэрэг дээр 20 орчим үйлдэл тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Эхнээс нь тогтоогдсон үйлдлээр шүүхэд шилжүүлнэ” гэлээ.
 
Гаалийн байцаагчдын хахууль авсан бичлэгийг ил болголоо
 
АТГ-аас Замын-Үүдийн гаалийн байцаагчдын авлига авсан үйлдлийг баримтжуулсан бичлэгийг дэлгэлээ. Гаалийн 34 байцаагч улсад 28 сая төгрөгийн татвар төлөх ёстой байсан БНХАУ-аас импортоор оруулсан 90 тонн ачааг хилээр шалгалтгүй нэвтрүүлэхдээ 4.5 сая төгрөгийн хахууль авчээ.
 
АТГ-ын мөрдөгчдийг очиход гаалийн байцаагчид хахуулиа ор, агааржуулагчийн хоолой, паарны ард нуусныг бичлэгээр баримтжуулсан байв.Гаалийн байцаагчидтай холбоотой хахуулийн бичлэг 2015-2016 онд үйлдэгдэж  2018 оны нэгдүгээр сард шүүхээр эцэслэн шийдвэрлэж  2-6 жилийн ял оноосон байдаг. Энэ талаар  АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү  “Жишээ болгож нэг удаагийн үйлдлийг харууллаа.
 
Иргэд, олон нийтийн хувьд энэ мэт хууль бус үйлдлийг нэг удаагийн хоёр удаагийн зүйл гэх мэтээр аргацааж болохгүй. Үүнийг таслан зогсооход олон нийтийн оролцоо хэрэгтэй. 28 сая төгрөгийн татвар төлөгдөөгүй, 4,5 сая төгрөг хахуульд авсан гэдэг бол ил нүдэнд харагдаж байгаа хор уршиг. Үүний цаана хэдэн хүний амь нас, эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа гээд үзвэл жижиг мэт боловч энэ хэргийн нийгэмд учруулж буй шууд бус хор уршгийг тооцох аргагүй юм. Мөн энэ хэрээрээ шударга ёс алдагддаг” гэдгийг онцоллоо.
 
Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болов
 
АТГ-ын мэдээллийн үеэр албан тушаалтнууд холбогдсон авлигын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлсэн ч АТГ-т буцаж ирүүлэхгүй 8-9 сар болж байгаа хэргүүд бий. Тухайлбал, Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийг 2018 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлсэн боловч удааширсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэрэгсэхгүй болсон. Үүнтэй адил “Жаст”-ын  Ш.Батхүү, Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох хэрэг ч мөн адил удааширч ял завшиж мэдэхээр байгааг хэллээ.
 
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
 
60 тэрбумын хэрэгт яллах дүгнэлт үйлдэв
 
МАН-ын удирдах албан тушаалтнууд төрийн албыг арилжиж 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэрэг хэдэн он дамжин яригдаж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллагынхан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл эрх баригч намын удирдлагуудын төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын хэргийг Тагнуулын ерөнхий газраас шүүхэд шилжүүлэх саналтайгаар өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлсэн байна. Тэгвэл 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг прокурорын байгууллагаас мэдээлэв.
 
Б.Батзориг нарын 13 хүнд холбогдох ЖДҮ-ийн хэргийг шүүхэд шилжүүлэв
 
ХХААХҮЯ  болон тус яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн албан тушаалтнуудтай холбоотой ЖДҮ-гийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Энэ талаар прокурорын байгууллагаас мэдээлэхдээ “ХХААХҮЯ-ны болон тус яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн албан тушаалтнуудтай холбоотой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22,1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 22,4 дүүгээр зүйлийг 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн” гэв. ЖДҮ-тэй холбоотойгоор ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн албан тушаалтнуудад холбогдох 13 хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд зээл олгосон асуудал хууль бус гэдэг нь тогтоогдож байж бусад хүмүүсийн хэрэг шийдвэрлэгдэх юм байна.
 
Автотээврийн төвийн удирдах албан тушаалтны хэргийг мөрдөж дуусчээ
 
 
Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Б “С” зөвшөөрөл олгохдоо хахууль авсан үйлдлийг шүүхээс шийдвэрлэсэн. Тэгвэл Авто тээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтан гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компанийн олон тооны, хүнд даацын тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгохдоо хахууль авсан хэргийг  хууль бусаар олгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22,1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг прокуророос мэдээлэв. Мөн Монголбанкны удирдах албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж “мөнгө угаасан” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
 
 
С.Төмөрбатыг АНУ-аас буцаан авчрахаар ажиллаж байна гэв
 
Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг өнгөрсөн зургадугаар сард түдгэлзүүлсэн. Салхитын мөнгөний ордын хэргээр найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлснийг холбогдох албаныхан мэдэгдэж байв.
Тэгвэл “Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгах явцдаа бусдаас хахууль авсан гэх хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэгтэй холбоотой бусад албан тушаалтнуудыг шалгах ажиллагаа одоогоор дуусгавар болоогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэжилж байна. Ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна” гэдгийг прокурорын байгууллага мэдэгдсэн. Харин Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат  ОХУ-аар дамжиж АНУ-руу явсан гэсэн мэдээлэл бий. Журмын дагуу буцаан авчрахаар хууль хяналтын байгууллагууд ажиллаж байгаа аж.
 
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

Ерөнхий англи хэл академик англи хэл 2-ийн ялгааг мэдэх үү?

2020-01-23

Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ

2020-01-22

Харцага цолны хүндэтгэл үзүүлэх барилдааны тухай

2020-01-22

"United Nude" брэндийн гутлын үзэсгэлэн УИД, Шангри-Ла төвд зохион байгуулагдана

2020-01-22

Ажлын байр хомс байна уу, эсвэл ажилд тэнцэх хүн ховор байна уу?

2020-01-23

Д.Энхзул: Харааны шилийг тогтмол зүүх эсэх нь нүдний үндсэн харах чадал хэд байхаас шалтгаална

2020-01-20

Популистууд ба "алгаа тоссон" олон нийт

2020-01-17

Уучлах гэдэг ямар сайхан гээч…

2020-01-16

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Монголын анхны Анна Каренинаг жүжигчин Н.Баярмаа бүтээнэ

2020-01-11

Т.Аюурсайхан: Н.Номтойбаяр гишүүний асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой атал, хууль зөрчигдөж байна

2020-01-23
0:46

Болгар Улсад суугаа элчин сайд Ц.Цэнгэл олон улсын хурал дээр булайгаа чирэв

2020-01-23
2:28

Энхтайвны өргөн чөлөөгөөр зорчих "Соронзон галт тэрэг"-тэй ТАНИЛЦ

2020-01-23

УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн гэр бүлийнхэн мэдэгдэл хийлээ

2020-01-22

#04 Ziko Podcast - Уур бухимдлаа хаяцгаая!

2020-01-23

#03 Ziko Podcast - Entertainment News

2020-01-22

Ziko's podcast #02 - "Нойрны тухай ярилцая"

2020-01-21

Ziko Подкаст - Танин мэдэхүй (2020.01.20)

2020-01-20

Утасны USB цэнэглэгч ямар үед хүний аминд хүрч чадах вэ?

2020-01-23

“National Geographic”-ийн “Шилдэг 100 зураг”-т Монголын 3 зураг багтжээ

2020-01-19

Метрополитан дахь "Монголын амар амгалан"

2020-01-14

3 жилийн турш өдөр бүр нэг л хувцас өмссөн бүсгүй

2020-01-12

"Gucci” брэнд Монголын арьс ширэн бүтээгдэхүүнийг судлахаар болов

2020-01-23

Валютын ханшийн зохиомол өсөлтийг тогтоох бодлого алга

2020-01-23

Алдарт эхийн одонгийн мөнгийг сар шинийн баярын өмнө олгоно

2020-01-22

Долларын ханш 2750 гарлаа

2020-01-21

Хятадад дэгдээд буй Коронавирусээс сэргийлэх зөвлөмж

2020-01-23

ЭМЯ: Гадил жимс идсэн 23 хүн H7N9 вирусийн халдвараар өвчилж, нас барлаа гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

2020-01-23

Н.Номтойбаярыг эгүүлэн татахаар яригдаж буй гурван үндэслэл

2020-01-23

Ц.Буянзаяа: Залилангийн гэмт хэрэгт хохирлын хэмжээ хамаардаггүй

2020-01-23

"Эр хүний хямрал" - Өнөө цагт эршүүд чанар гэж юуг хэлэх вэ?

2020-01-22

Бодит үнэн VS Үнэний тухай төсөөлөл

2020-01-22

Судлаач Ганаа: Ялалтын зовлонг дараа нь эдэлдэг...

2020-01-20

Улаанбаатарын утааны учир шалтгаан...

2020-01-20

Коронавирусийн халдвар Монголд орж ирэхээс өмнө хилээ хаацгаая! Дэмжиж байвал шэйр!

2020-01-23

Өвөр Монгол хүнээс Ар Монголчуудад өгөх анхааруулга!

2020-01-23

Ном уншсанаар танд гарах 10 өөрчлөлт

2020-01-23

Номинжингуудад зориулав...

2020-01-23

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

Австралийн түймрийг унтрааж байсан онгоц сүйрч Америкийн 3 гал сөнөөгч нас баржээ

2020-01-23

Дэлхийн хүн амын ихэнх нь капитализмд сэтгэл дундуур байгааг судалгаагаар тогтоожээ

2020-01-23

Хэзээ ч судлагдаж байгаагүй эртний вирус Төвдийн өндөрлөгөөс илэрчээ

2020-01-23

АНУ бие давхар эмэгтэйчүүдэд виз олгох журмаа чангатгана

2020-01-23

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
46.43%
АНУ
28.97%
ОХУ
5.95%
Арабын орнууд
4.76%
Хойд Солонгос
3.17%
Израиль
2.38%
Иран
1.98%
Африкийн орнууд
1.19%
Энэтхэг
1.19%
Бусад
1.19%
Турк
0.79%
Европын Холбооны орнууд
0.79%
Афганистан
0.79%
Пакистан
0.4%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,324

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,569

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,685

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,461