Хэт мухар сүсэгжсэн Монголчуудын үр хойчоо хохироож буй зан үйл хэзээ дуусах вэ?

Хэт мухар сүсэгжсэн Монголчуудын үр хойчоо хохироож буй зан үйл хэзээ дуусах вэ?

Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хот минь хөгжсөөр 1.3 сая гаран иргэнтэй болж улсынхаа нийслэлд амьдарч байгаа нийслэлчүүд бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн урагшлахын тулд хөдөлмөрлөн зүтгэсээр л байна.

Нийслэл хотод маань орчин үеийн өндөр барилга сүндэрлэхийн зэрэгцээ залуус сүүлийн үеийн загвартай хувцас өмсөж, ганган чамин утас хэрэглэх болсон нь нууц биш. Басхүү хээнцэр дэгжин хувцасласан цэвэрхэн охид, залуус хотын төвөөр хөлхөж өндөр үнэтэй машинууд хаа сайгүй давхилдан дэлхийн брэндүүд салбараа нээж, саятнууд хөл тавьж байна, манай хотод. Үүнээс үзэхэд Улаанбаатар орчин үеийн хот болсон мэт.

Гэтэл дэлхийн хөгжлөөс 100 жилээр хоцорч яваа хог шороондоо дарагдсан эмх цэгцгүй чимээгүй хотууд нийслэлтэй минь өнөө хэр нь хаяа нийлэн оршсоор… Ерөөс чимээгүй хоттой зэрэгцэн бууриа зассан эсгий гэрүүд, гудамжны нохой, гэр хорооллын хогон овоо нийслэлийн төвд байрлан байгааг хэн бүхэн мэдэж буй.

Энэ л өнөөдрийн асуудлын гол сэдэв юм. Монголчууд бид, бидний өвөг дээдэс оршуулгын ёсыг чанд баримтлахын зэрэгцээ соёлын томоохон зан үйл болгон хорвоогоос одсон нэгийгээ хүндэтгэлтэйгээр үдэж хожим үр хүүхдэдээ өвгөдийнхөө нэрийг сэвтүүлэлгүй зөв сайхан амьдрахыг чухалчлан сахиж, тэднийгээ байнга дурсан санаж идээ ундааныхаа дээжийг өргөн нутаглуулсан газар усыг нь дээдлэн ирсэн ард түмэн.
 

Харин монгол хүмүүний амьдрах хэв маяг өөрчлөгдөхийн зэрэгцээ оршуулгын хэлбэр ч өөрчлөгдөх шаардлага гарч талийгаачдаа газарт булж оршуулах болсон. Тухайн үедээ хамгийн оновчтой шийдвэр байсан энэхүү оршуулгын зан үйл харин эдүгээ XXI зуунд хэр нийцэж байгаа юм бол...

Үүнийг хөндөх болсны учир нь сүүлийн 70 гаруй жил талийгаачдаа газарт булж оршуулж ирсэн нь эдүгээ нийслэл хотыг тойрсон зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 20 орчим оршуулгын газруудыг бий болгож гэдгийг сануулах гэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл нийслэл хотын 2000 орчим га газрыг нөгөө ертөнцөд одогсдод зарж байна.

Оршуулгын газаргүй дүүрэг ч байхгүй болж шүү дээ. Харамсалтай нь тэдгээрийг даган өргөлийн чихэр боов түүж иддэг, шарил ухаж тонон хайрцагны модыг нь түлж хоног өдрөө залгуулан амьдардаг нийгмийн хэсэг бүлэг хүртэл бий болсон нь оршуулгын газрыг хогийн цэг, эвдэрч тоногдсон хуучин балгас болгоход хүргэжээ.

Өвөг дээдсийнхээ шарилыг хогийнхоо цэгтэй нийлүүлэн оршуулгын хашаагаар нь гэрээ тойруулан хашаа хийж, булш бунхныг нь ухан амьдралаа залгуулах нь бидний уламжлал, хорвоог орхисон буурлууддаа үзүүлж байгаа хүндлэл гэж үү?

Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 15000-17000, Улаанбаатар хотын хэмжээнд 6500-7500 иргэн нас бардаг гэсэн тоон мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Нийслэлийн нас барагсдын 40 хувь чандарлах зан үйлээр, 60 гаруй хувь нь талийгаачдаа газарт булж оршуулдаг гэсэн тооцоо бий.

Харин хөдөө орон нутагт чандарлаж оршуулах оршуулгын газар байхгүй учраас иргэд талийгаачдаа оршуулахдаа наран ээвэр газар буюу нутаг усныхаа хамгийн сайхан газрыг сонгон оршуулдаг. Гэвч тэрхүү тодорхой зааж өгсөн оршуулгын газарт нь тэдгээрийг хянан зохицуулах тогтолцоо бүрдээгүй нь харамсалтай.

Энэхүү тоон мэдээллийг нэг талийгаачийг оршуулахад зарцуулагдаж байгаа өнөөгийн бодит байдалд тулгуурлан /15-20 метр квадрат газар/ тооцоолж үзвэл Улаанбаатар хотод жилдээ 3900-4500 талийгаачийг оршуулахад 7090 га газар, хөдөө орон нутгуудад 130-190 га газрыг яг ийм зориулалтаар хэрэглэн Монгол улсын хэмжээнд ганцхан жилд 200-280 орчим га газрыг оршуулгад зарцуулан дахин ашиглах бололцоогүй болгож байна.

Монгол Улсын нийт хүн ам, түүнд эзлэх нас баралт жилээс жилд өсөж байгааг энэхүү тоотой харьцуулан бодохоор өдрөөс өдөрт хаяа тэлж байгаа оршуулгын газрууд түүнийг даган бий болж буй хур хогийн цэгүүдийн асуудал эх орны минь байгаль экологи, газар эдэлбэрт сөрөг нөлөө үзүүлж, халдварт өвчин үүсэх нөхцөл бүрэлдэж байна гэсэн үг.

Нарийндаа бол иргэдийн эрүүл мэндэд бодит аюул заналхийлж байгаа хэрэг. Үе үеийн төр засгийн тэргүүнүүд энэхүү оршуулгаас үүдэн гарах хор уршгаас сэргийлэх зорилгоор тухайн нийгмийн шаардлагатайгаа уялдуулан тогтоол шийдвэрүүдийг гарган олон нийтэд таниулах, хэрэгжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж тэдгээрийг ягштал дагж мөрддөг байсны тод жишээ нь /2004 онд орчин үеийн чандарлах газрууд байгуулагдахаас өмнө/ бүх талийгаачдаа газар шороо, чулуунд харшлах байсан ч бурхны номд заасан заслын хүчинд даатган бүгдийг булж бунхлан оршуулж ирсэн.

Гэвч ардчилсан нийгэмд шилжсэнээр шашин сэргэж, оршуулгын ажилд хандах олон нийтийн хандлага задгайрч, зөвшөөрөлгүй оршуулгын газрууд олноор бий болоод зогсохгүй талийгаачдаа ил тавьж оршуулах гаж гэмээр заншил эргэн сөхөгдөх боллоо

“Улаанбаатар хотыг ингэтлээ тэлж, иргэдийнх нь тоо дэлхийн том хотуудын хэмжээнд хүрнэ гэж тухайн үеийн хотын удирдлагууд бодоогүй байх л даа. 1970, 80-д оны үед Далан давхар гэдэг оршуулгын газрыг хүмүүс хэзээ ч очиж чадахгүй, болох ч үгүй их л хол, аймар газар байдаг хэмээн бодож явсан. Гэвч тэр газар маань одоо нийслэл хотын яг төвд бас хичнээн том талбайг эзлэн байгаа билээ.

Оршуулгын ажлыг өөр аргаар гүйцэтгэх ямар ч сонголтгүй байсан тухайн үедээ л гаргасан хамгийн оновчтой шийдвэр бол тодорхой цэгт заавал булж оршуулахыг хэвшүүлсэн явдал. Эдгээр түүхийн бодит жишээнүүдээс харахад оршуулгын асуудлыг хэн хэзээ ч орхигдуулж боломгүй нь тодорхой байгаа юм.

Түүнчлэн өнгөрсний алдааг засаж 2018 онд Далан давхрын булшуудыг ухан нүүлгэж Засгийн газрын 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 88 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, 21392 айл өрхийг 4КВт-ын цахилгаан халаагуур хэрэглэх, техникийн боломж бүрдүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй 110/10 кВ-ын 2х40 мВА чадал бүхий "Хүчит шонхор" дэд станцын барилга угсралтын ажил эхлүүлсэн.

Гэхдээ хаашаа, хэрхэн нүүлгэж, дахин яаж оршуулсан нь тодорхойгүй л байна. Зарим ар гэр нь тодорхойгүй эртний шарилуудыг арай хогийн цэг дээр аваачаад хаячихаагүй л байлтай.

Тэгэхээр угтаа бид үсээ засуулахдаа хүртэл өдөр хардаг шашинлаг хүмүүс хэрнээ анхаарах ёстой зүйлсээ огт тоохгүй хаячихдаг болж таарч байна. Мөн өвөг дээдсээ оршуулж ирсэн газартаа цахилгаан станц барьдаг манайх шиг орон дэлхийд үгүй биз ээ. Уг нь 2013 онд тус газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудал сөхөгдөж байсан ч эрх мэдэлтнүүдийн шийдвэр бурхны одогсдын ясыг эрхгүй өндөлзүүлэх болсон юм.

Тиймээс хүмүүний энэ зан үйлтэй холбогдон гарах үр дагаврыг хэдэн арван жилээр биш зуу зуун жилээр харж төлөвлөн зохион байгуулах шаардлагатай гэдгийг төр засгийн удирдлага төдийгүй иргэд ч ухаарах хэрэгтэй болжээ.

Харамсалтай нь бидний мухар сүсэгт автан гаргасан ухамсаргүй, алсын хараагүй үйлдэл ирээдүйд засаж засварлаж дийлэхгүй ачаа болох нь одоогийн Даландавхар, Цагаандаваа, Нарангийн-Энгэр гээд олон оршуулгын газруудаас харагдаж байна.

Иймийн учир эх орны минь газар, талбай хэмжээтэй, хязгаартай гэдгийг санаж ирээдүйд түм бум болон өсөх хойч үеийнхэндээ хүндэтгэлтэй хандаж басхүү тэдний өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан нөгөө ертөнцөд одогсдынхоо асуудалд анхаарал хандуулах цаг хэдийнээ болсон санагдана. 

Хэрэв бид үүнд анхаарахгүй бол ирээдүйд Далан давхар шиг бүх өвөг дээдсийнхээ булшийг кранаар ухуулж сэндийчүүлэх болно. Тиймээс одоо байгаа тогтолцоогоо өөрчилж талийгаачдадаа хүндэтгэлтэй хандаж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь зөв юм. Адаглаад тэгсэн үед хүн бүр өөд болсон хайртай хүмүүс дээрээ очиж цэцэг, мод тарьж болох юм. Нөгөө талаасаа байгаль экологийн асуудлууд ч нэг тийшээ цэгцэрч, оршуулгын газруудын өнгө төрх ч өөрчлөгдөх билээ.

Сэтгүүлч: Э.Анударь

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

34
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417