13 мянга гаруй Британичууд "цус ойртсон" эцэг эхчүүдээс төрсөн болох нь тогтоогджээ
Эрдэмтэд Их Британид одоогийн байдлаар ДНХ нь “цус ойртсон”- ыг илтгэх үзүүлэлттэй 13 000 хүн байна гэж үзэж байна. Куинслэндын Их Сургуулийн судлаачдаас Их Британийн Биобанк-ны өгөгдлийн санд хийсэн судалгаагаар 1-р болон 2-р түвшний хамаатан гэж тооцогдох эцэг эхээс төрсөн хүмүүс байгааг нотлох баримт илэрсэн аж. Эдгээр баримтад бүр эцэг, эх нь өөрийн хүүхдүүдтэй буюу 1-р түвшний хамаатантайгаа тогтоосон харилцааны улмаас төрсөн хүүхэд ч байгаа аж.
Мөн түүнчлэн судалгаагаар ах дүү, эгч дүүсийн хүүхдүүд буюу 2-р түвшний хамаатнуудын хоорон дахь бэлгийн харилцаанаас төрсөн хүүхдүүдийг ч авч үзжээ.
Судалгааны өгөгдлийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалаад өргөн хүрээнд хяналт хийхэд хүндрэлтэй байгаа ч ийнхүү цус ойртсон хүний бодит тоо судалгаагаар тооцоолж гаргасан 13,200 –аас хавьгүй өндөр байх боломжтой гэж эрдэмтэд хэлж байна.
Ийм цус ойртсон харилцаанаас төрсөн хүмүүс ихэнхдээ эрүүл мэндийн хувьд маш олон төрлийн өвчин эмгэгт нэрвэгддэгийг судлаачид баталдаг.
Тухайлбал үүнд уушигны болоод нөхөн үржихүйн үйл ажиллагааны дутагдал, оюуны хомсдол орох бөгөөд бусад бүх өвчинд нэрвэглэх эрсдэл 44 хувиар нэмэгддэг ажээ.
Цус ойртсон харилцаа болон түүний хүний эрүүл мэндэд үзүүлж болох сөрөг нөлөөг "Nature Communications" сэтгүүлд нийтэлсэн байна.
Доктор Лойк Еэнго нь Их Британийн Биобанк дах 456,414 хүний нэргүй өгөгдлийг ашиглан цус ойртолтын тархалтыг тодорхойлох судалгааг удирдан явуулж түвшинг тодорхойлжээ.
Эрдэмтэд судалгаагаар гомозиготлог төлөв буюу генетикийн кодууд нь хоорондоо ижил байх өөрөөр хэлбэл хүүхдэд эцэг эх хоёроос хоёулангаас ижил код нь өвлөгдсөн ирсэн байх ёстой гажгийн ер бусын өндөр тохиолдлуудыг эрж хайжээ.
Хэрэв энэ үзүүлэлт хэвийн хэмжээнээс мэдэгдэхүйц өндөр бол тухайн хүний эцэг эх нь хоорондоо маш ойрын цусан төрлийн хамааралтай болохыг харуулж байгаа юм.
“Гомозиготлог төлөв гэдэг нь ДНХ-ийн доторх ижил хэсгүүдийн хэмжээ. Генетикчид үүнийг тухайн хүний гомозиготлогдсон геномын хувь хэмжээ болон уг бие хүний үзүүлэлтүүдийн хоорон дах холбоог судлахад ашигладаг. Бараг хагас сая шахам хүний шинжилгээний дээжийг судлахад геном дах гомозиготлог төлөв нь 10 ба түүнээс их хувь гарч байгаа нь анхны тохиолдол” гэж доктор Еэнго хэллээ.
“10 хувь” хэмээх үзүүлэлтийг сонгосон шалтгаан нь Америкийн Анагаахын Генетикийн Коллежээс гаргасан заавраар хүний биед орших ДНХ-ийн дарааллын 10-аас дээш хувь нь гомозиготлог төлөвтэй болбол өндөр түвшний цус ойртолт болсонд тооцох заалт ажээ.
Судлаачид мөн эдгээр үр дүн нь эмчилгээний дараах эдгэрэлтийн тоотой холбоотой эсэхийг авч үзсэн байна.
Тус судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн дотор 125 хүний генетик өгөгдөл нь тэдгээр хүмүүс 1 болон 2-р түвшний хамааралтай эцэг эхээс төрсөн болохыг харуулж байгааг судлаачид олж тогтоожээ.
Хэдий дээрх тоо ердөө ойролцоогоор 0.02 хувийг илэрхийлж байгаа ч энэ үзүүлэлтийг нийт хүн амын хувьд хэрэглэх боломжгүй бөгөөд бодит үзүүлэлт үүнээс хамаагүй өндөр тоо гарна гэж судлаачид анхааруулж байна.
Судлаачид ярилцлага өгөөгүй боловч хийсэн мэдэгдэлдээ:
“Нэмж хэлэхэд манай судалгааны үр дүн нь Их Британийн нийт хүн ам дах өндөр түвшний цус ойртолтын тархалтын байдлыг илэрхийлэн харуулж чадаж буй эсэх нь хариулахад хэцүү асуулт”;
“Их Британийнын Биобанк дах өгөгдөл нь илүү эрүүл мөн илүү боловсролтой иргэдээс цугласан, тэднийг төлөөлж байгаа гэж ойлгогдож байгаа тул байдал нь манай судалгааны үр дүн сөргөөр нөлөөлж байх боломжтой. Өндөр түвшний цус ойртолтын улмаас эрүүл мэндийн хувьд хүнд хэцүү өвчтэй хүмүүс энэхүү Их Британийн Биобанк зэрэг судалгаанд хамрагдах нь бага байж магад. Дээрх шалтгаануудын улмаас манай гаргасан тархалтын үнэлгээч гэсэн бага байх боломжтой” гэж хэлсэн байна.
Судалгаагаар дээрх хүмүүс эрүүл мэндийн байдал нэлээд хүндхэн байгааг илрүүлсэн бөгөөд цус ойртолтын хор уршгийн талаарх өмнөх судалгааны үр дүнгүүд ч батлагдсан.
Энэ талаар судлаачид: “Цус ойртолт нь хүний бие бялдрын хөгжлийг доройтуулж, оюун ухааны хомсдол, уушигны болон нөхөн үржихүйн үйл ажиллагааны дутагдалд хүргэдэг тухай өмнө хийгдсэн судалгааны үр дүнгүүдийг бид баталсан. Цаашилбал тэдгээр 125 хүний хувьд судалгаанд хамрагдсан бусад хүмүүстэй харьцуулахад ямар нэг бөөрний өвчинд нэрвэгдэх эрсдэл ойролцоогоор 44 хувиар өндөр байсан юм. Мөн түүнчлэн бид илүү нам түвшин, жишээ нь үеэл, хаяалуудын хоорондах харилцааны цус ойртолтын хэлбэрийг ажиглах замаар дээрх нөхцөл байдалд өндөр түвшний цус ойртолтын үзүүлэх нөлөөг урьдчилан мэдэх боломжтой болохыг тогтоосон болно” гэж бичсэн байна.
Нэмэлт мэдээлэл
Олон улс оронд ойрын хамаатнуудыг бэлгийн харилцаанд орохыг хуулиар хориглодог. Жишээлбэл 2003 оны Их Британийн “Бэлгийн гэмт хэргийн хууль”-иар 1-р болон 2-р түвшний хамаатан этгээдүүдийг бэлгийн харилцаанд орохыг хатуу хориглодог ажээ.
Хэдий тийм боловч Их Британийн болон бусад улс орнуудын хууль сахиулахын баримт материалууд өндөр түвшний цус ойртолт үүсгэсэн харилцаа тохиолдсоор байгааг харуулдаг.
Ийм төрлийн хэрэг, зөрчлүүд нийгмийн жигшил, сөрөг хандлагын улмаас мэдээлэгдэх нь бага байдаг байх гэж мэргэжилтнүүд хэлсэн байна.