Төв аймгийн замд гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ
Төв аймгийн замд ноцтой осол гарч олон хүн гэмтжээ.Тодруулбал өнөөдөр /2019.09.11/ 13.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Төв аймгаас Улаанбаатар руу зорчих чиглэлд хүнд даацын хоёр автомашин болон жуулчид тээвэрлэж явсан "Фургон" маркийн автомашинууд мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас долоон хүн гэмтэл авсан бөгөөд хоёр хүний биеийн байдал хүнд байгаа аж. Гэмтсэн иргэдийг ГССҮТ-д яаралтай хүргэжээ.