"Аргалах" сэтгэлгээ

"Аргалах" сэтгэлгээ
Ѳнѳѳгийн Монголын хѳгжлийн хоцрогдлын талаар бид янз бүрээр шүүмжилж, хэн нэгнийг буруутгадаг.  Улс орныг удирдан чиглүүлдэг “улстѳрийн” нэртэй системийн тогтолцоо гажуудсан нь үнэн боловч, хүн бүрийн үүрэг хариуцлага дутагдаад байгаа нь тодорхой үнэн. Монголоос гадаадад ирж буй олон хүмүүстэй уулзан ярилцаж байхдаа, санаачилж буй тѳслүүддээ Монголоос залуусыг урьж ирүүлэн баг болон хамтран ажиллаж байхдаа, бас цахим орон зайн мэдээллүүдийг уншиж байхдаа дараах дѳрвѳн хоцрогдлыг анзаарсан юм.
 
Нэг. ЦАГ БАРЬДАГГҮЙ
 
Хэн нэгэнтэй уулзахаар болзсон бол, хэн нэгэнтэй хамтран ажиллахаар болсон бол, ямар нэгэн арга хэмжээ эсвэл тоглолт зохион байгуулахаар товлосон бол цагаасаа заавал хоцорно. Монголчууд бидний “үндэстэний онцлог” шахуу болтлоо дэлгэрсэн “бүдүүлэг” энэ харилцаа биднийг муухай харагдуулдаг.
 
1.     “За сүртэй ш дээ” хэмээн хайхрамжгүй  бодож байгаа бодол тань бусдыг хүндлэхгүйгээр үл барам, хамтран ажиллах хүний итгэлийг алдаж, урмыг хугалах шалтгаан болдог
2.     “Монголчууд зохион байгуулж байгаа арга хэмжээ цагтаа эхлэхгүй дээ” хэмээн бодож алгуурлаж байгаа бодол тань бидний бие биенээ  хүндлэхгүй байгаагийн, бие биедээ итгэх итгэлийг аль хэдийн алдаж орхисоны нотолгоо.
3.     Асар хурдацтай хѳгжиж буй мэдээллийн энэ зуунд монголчууд бид “үдээс ѳмнѳ”, “үдээс хойш” хэмээх цагийн баримжаатай хэвээрээ байгаа нь хоцрогдлын үндсэн шалтгаан мѳн.
 
Тэгээд яах ёстой юм бэ, гэж үү?
 
-Болзсон л бол заавал цагтаа очиж бай. Хичнээн амаргүй хэцүү байсан ч, тѳвѳгтэй мэт санагдсан ч цагтаа очно гэдэг нь бусдыг хүндлэх хүндлэл, бас ѳѳрийн тань үнэ цэнийн хэмжүүр болдог юм даа.  Хүн болгон ингэж ухамсартайгаар хичээх аваас бид сайн тал руугаа ѳѳрчлѳгдѳж эхэлнэ
 
-Монголд ажил эхлэх, тарах цагаа
 
а.Бүтээн байгуулалтын \Ѳглѳѳ 6 цагаас эхэлнэ\
б.Албан ажлын               \Ѳглѳѳ 8 цагаас эхэлнэ\
в.Хичээл сургуулийн      \Ѳглѳѳ 9 цагаас эхэлнэ \ гэсэн ангилалтайгаар тогтоож хатуу мѳрдүүлэх боломжтой.  Хэнд ч гомдоллох, шалтаг тоочих шалтгаангүйгээр цагийг мѳрдүүлж сургах нь хариуцлагатай байх, түгжрэлгүй болох, үр бүтээлтэй ажиллахын эхлэл болно. Энэ бол Тѳрийн үүрэг юм шүү дээ.
 
Хоёр. ХИЙХ АЖЛАА ТѲЛѲВЛѲДѲГГҮЙ
 
Нэгэнт цагийн менежмэнт үгүй болохоор, хийх ажлуудаа тѳлѳвлѳхгүй байгаа нь маш их боломжуудыг алдахад хүргэдэг. Ямар ч ажил “их, “бага”-aасаа биш, ойлгомжгүй эмх замбараагүй байдлаасаа шалтгаалан хүмүүсийг бухимдуулан ядраадаг. Монголын Тѳрийн ѳнѳѳгийн дүр зураг ч яг адилхан.
 
1.     Хэн нэгэн дээр зорьж очоод л уулгамч юм шиг “Энэ ажлыг яг одоо хийгээд ѳгѳѳч!” хэмээн шахаж шаардаж байгаа тань, эсвэл “Яг одоо гараад ирээч, уулзья” гэж уруу татаж байгаа тань, таны эмх замбараагүй байдлын илрэл.
2.     Ажлаа яг таг тѳлѳвлѳсѳн байгаа хүн, таны сэтгэл хѳдлѳлѳѳс үүдэлтэй гэнэтийн саналаас татгалзах нь таны түүнд гомдох, түүний талаар таагүй үнэлэмжтэй болох шалтгаан болж байгааг та анзаардаг уу?
3.     Танай байгууллага болон хамтрагчид тань урт хугацааны зорилго үгүй, ажлуудаа нарийн тѳлѳвлѳдѳггүй бол та ажил дээрээ зүгээр л суух, цагаа дэмий нѳхцѳѳх, холхин гэгэлзэх зэргээр залхуурал руу хѳтлѳгдѳнѳ. Энэ нь аажим аажимдаа бухимдал руу чиглэдэг.
 
Тэгээд яах ёстой юм бэ, гэж үү?
 
-Та ѳѳрийн амьдралын зорилготойгоо нийцүүлэн хийх ажлуудаа урт бас богино хугацаагаар заавал тѳлѳвлѳж бай. Энэ нь таны амьдралыг зорилготой, утга учиртай, эмх цэгцтэй болгоно. “20 жилийн дараа тийм хүн болсон байна”, эсвэл “10 жилийн дараа эдийн засгийн хувьд бусдаас хараат бус болно доо”, “5 жилийн дараа би тийм сургууль тѳгсѳж, ийм хэмжээний боловсрол эзэмшинэ” гэх мѳрѳѳдлүүд тань таны тѳлѳвлѳлтийн эхлэл.
 
-УИХ ын гишүүн, ЗГХЭГ ын дарга Л.Оюун Эрдэнэ Монгол Улсын хѳгжлийн 25 жилийн бодлогыг тѳлѳвлѳж, хийх ажлуудаа тодорхой болгох “Алсын хараа “-тай санаачлага гаргаж байгааг би дэмжиж байгаа. Магадгүй энэ нь “цээжний баримжаа”- гаар бодлого ярьж, “амны баримжаа”-гаар тайлбарлан, “сэтгэлийн хѳдлѳл”- ѳѳр шийдвэр гаргадаг буруу тогтолцоог халж, судалгаанд тулгуурласан шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргадаг эрүүл тогтолцооны суурийг тавих байх. Монголын хѳгжлийн үндсэн бодлогоо тодохойлж, хэрэгжүүлэхдээ:
 
а. 25 жилээр
б. 10 жилээр
в. 5 жилээр
г. 1 жилээр хэмээн уусган тѳлѳвлѳж байж бид эрүүл ухаанаар, бодитой хѳгжиж чадна.
 
Гурав. АРГАЛАХ СЭТГЭЛГЭЭ
 
 Чин сэтгэлээ шингээж чадахгүй мѳнгѳн дүнтэй ашиг, магтаалтай нэр алдар олохыг хүсч хийж байгаа ажлууд хэзээ ч амжилтад хүрдэггүй. Хичнээн их уулзалт цуглаан зохион байгуулаад ч, хичнээн сайхан уриа лоозон дэвшүүлээд ч, энд тэнд очиж хичнээн сайхан санаагаар бадрангүй илтгэл тавиад ч хѳгжиж, ѳѳрчлѳгдѳж чадахгүй байгаагийн шалтгаан нь бидний хэлбэрдэх, аргалах сэтгэлгээний илрэл мѳн.
 
1.     “Ѳѳ сүртэй ш дээ, энэ ажлыг ингээд аргалчихаж болно доо” гэж бодох дор бид мѳн чанарыг огоорч, хэлбэр дүрсийг үзүүлж эхэлдэг. Заримдаа ийм арга хэмжээнүүдэд оролцоход яг л “жүжиг” үзэж буй мэт хуурамч таагүй мэдрэмж тѳрѳѳд байдаг юм,
2.     “Иймхэн юмыг аргалчихаж чадахгүй, арчаагүй юм” гэх халагласан зэмлэл, сэтгэлээ зориулсан зүтгэлээс, хѳнгѳхѳн аргалаад хийчихсэн зүйл илүү үнэлэгдэх үеэс бидний урам хугарч, ѳѳрийн дотоод мѳн чанараасаа “урваж” эхлэхэд хүргэдэг.
3.     Хэлбэр хѳѳсѳн олон үйлдэл, ажлуудын гайгаар Монголын минь хѳгжил “хѳѳсѳрсѳн” хэврэг тѳлѳв дээр байгаа мэт санагдаад байх. Удахгүй хагарч хавь орчноо бохирдуулаад, бүгдийг шинээр эхлүүлэх мэт харамсалтай тѳсѳѳлѳл нь алив зүйлийг “аргалж болдог “сэтгэлгээний муу нѳлѳѳ. “Бүх л зүйлийг аргалж болно” гэдэг сэтгэлгээ биднийг “хуураад” байна.
 
Тэгээд яах ёстой юм бэ, гэж үү?
 
-Олон нийтийн дунд түгээмэл болсон “Бүх зүйлийг, түүн дотор хуулийг ч аргалж болно” гэдэг бидний бохирдсон сэтгэлгээнээс, нийгмийн хѳгжлийн СТАНДАРТ  л салгаж чадна. Иргэддээ зориулсан нийгмийн халамж үйлчилгээний стандартууд нь хүмүүсийн сэтгэлгээний хямрал бухимдалгүй амар тайван ажиллаж амьдрахын баталгаа юм билээ. Бид энэ талаар “Хѳгжлийн замаар” нэртэй 55 дугаар цуврал нэвтрүүлгүүддээ үзүүлсэн байгаа. Бухимдал үүсгэдэг ойлгомжгүй байдлаас, бүх зүйл нь маш ойлгомжтой хэрэгжүүлэхэд тѳвѳггүй стандартуудыг бий болгон хэрэгжүүлэх хэрэгтэй болж байна.
-“Хуулийн ѳмнѳ бүх хүн эрх тэгш байна” гэсэн “Үндсэн хууль”-ийн заалтын бодит хэрэгжилт нь, буруу үйлдэл хийчихээд гаалийн байцаагчийг, мэргэжлийн хяналтын ажилтанг, мѳрдѳн байцаагчийг, прокурорыг, шүүгчийг таньдаг хүнээр нь дамжуулан авилга ѳгч аргалж болно гэдэг сэтгэлгээнээс холдуулж чадна. Хууль зѳрчсѳнийх нь тѳлѳѳ “асар ѳндѳр хэмжээгээр торгох”-ыг эсэрэгүүцэн жагсаж байгаа үйлдлээс л “Хуулийг зѳрчиж, зѳрчлийг аргалж болно” гэдэг солиорол мэдрэгдээд байдаг юм даа. “Хэн нэгний хувийн ашиг сонирхол нийт олны эрх ашгаар хязгаарлагдана” гэдэг эрүүл ойлголт та бидний ѳнѳѳдрийн, үр хүүхдүүдийн минь маргаашийн сайн сайхан амьдралын баталгаа юм шүү дээ. Хэзээ ч юуг ч “аргалах” шаардлагагүй дээ.
 
Дѳрѳв. ХАРИУЦЛАГА
 
Санаатай болон санамсаргүй байдлаасаа шалтгаалан алдаа гаргадаг нь хүний нийтлэг тѳлѳв. Гаргасан алдааныхаа тѳлѳѳ бусдаас уучлал гуйх нь хариуцлагатай байдлын илрэл хийгээд харилцааны том соёл мѳн. Харин бидэнд буруугаа ѳѳрѳѳсѳѳ бус бусдаас хайж, буруутанг нотлохын тулд элдэв хийрхэл ѳгдѳѳдѳг базаахгүй зуршил байгаа. Уучлал гуйх нь “бусдаас дор” байдалд орж ичгэвтэр шившигтэй байдлаар бусдад үнэлэгдэх болно гэсэн тэнэглэл ч үүнд нѳлѳѳлдѳг.
 
1.     “За сүртэй юм, хүн болгон л ингэдэг шүү дээ” хэмээн бусадтай барьцсан сэтгэлгээ, ѳѳрийгѳѳ ѳмѳѳрѳх үйлдэл тань таны үнэ цэнийг бусдын ѳмнѳ бууруулж байдаг. Магадгүй дэргэд тань ѳсч буй хүүхэд тань ѳѳрийгѳѳ ѳмѳѳрч бусдыг буруутгаад эхэлбэл энэ нь “таны буруу” гэдгийг бүх насаараа л мэдрэх болно
2.     Бусдын эрх ашигт харшилсан буруу муу үйлдлийнхээ тѳлѳѳ хариуцлага хүлээхгүй “аргалаад” байх нь, ѳнѳѳдѳртѳѳ “болоод байгаа” юм шиг бардамнал тѳрүүлэх хэдий ч цаг хугацаа ѳнгѳрѳх хэрээр ямар ч утгагүй үнэ цэнэгүй мэт мэдрэмж болон хувирахыг тѳсѳѳлж чадах уу?
3.      Монголын улстѳрд байгаа эдийн шунал, мунхаг тачаалтай нѳхдүүд элдэв залилан луйвар хийж бусдын боломжийг хулгайлсаныхаа тѳлѳѳ уучлал гуйж, хариуцлага хүлээхгүй байгаа нь Монголын нийгмийн “эмгэнэл” болон хувирч байгаа нь үнэн. Энэ нь улам улмаар олон хүмүүсийн “барьцах” сэтгэлгээг ѳгдѳѳж, бид нийгмээрээ бохироор амьсгалж байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт бүгдээрээ хариуцлага хүлээх л болно, ѳѳр гарц үгүй
 
Тэгээд яах юм бэ, гэж үү?
 
-Хүн болгон ѳѳрийн гаргасан шийдвэрийнхээ тѳлѳѳ бусдад гомдоллохгүйгээр, бусдыг буруутгахгүйгээр ѳѳрѳѳ л хариуцлага хүлээж сурах хэрэгтэй болж байна даа. Алдааныхаа тѳлѳѳ бусдаас уучлал гуйх нь, бусдад худлаа ярьж, сэтгэл дотроо ичингүйрэн шаналж явахаас хавьгүй амархан зүйл. Хариуцлага хүлээнэ гэдэг нь гаргасан алдаагаа дахин давтахгүйн баталгаа болохоос бус аймшигтай ичгүүртэй зүйл огтхон ч биш. Ѳѳртѳѳ болон бусдад ингэж хандаж байх нь таны сэтгэлийн амар амгалан байхын шалтгаан болдог.
-Живж буй усан онгоцон дээр гүйлдэх хархууд шиг буруу муу улстѳрчидтэй бүү барьц аа. Тэд хэзээ нэгэн цагт хүртэх ёстой шийтгэлээ хүртэх л болно. Хууль эс гэхэд хувь заяа нь шийтгэдэг юм, амьдрал хатуудаа хатуу. Харин бид дор бүрнээ шударга байхыг хичээж, алдааныхаа тѳлѳѳ бусдаас уучлал гуйж, алдаагаа дахин давтахгүй байж сурах нь чухал. “Намайг уучлаарай” гэдэг үгний шидээр үзэн ядах сэтгэл үргэж холддог юм. “Зүгээр ээ” гэдэг хариултыг инээмсэглэл дагалдаж явдагийг анзаарсан уу? Тэгээд л бүх зүйл сайхан болно.
 
ТѲГСГѲЛ
 
Энэ бичлэгийг уншаад ѳѳрийгѳѳ ѳмѳѳрѳх гэж байгааг тань ойлгож байнаа. Бүх хүнийг хамруулж шүүмжлээгүй, нийгэмд байгаа нийтлэг үзэгдэлүүдийг учирласан юм. Таны эргэн тойронд байгаа хүмүүс ямар байна, та ѳѳрѳѳ яг л тийм тѳлѳвт хувирдаг. Тэгэхээр та ѳѳрѳѳ ѳѳрчлѳгдѳж чадаад ѳѳрийнхѳѳ эргэн тойронд байгаа хүмүүстээ учирлан түгээж эхэлбэл, аажим аажимдаа олон хүмүүс ѳѳрчлѳгдѳж эхэлнэ. Эргэн тойронд тань сайн хүмүүс олширч, бие биенээ ойлгон хүндэлж, хайрлан санаа тавьж эхлэх дор та сэтгэлийн амар амгаланг мэдэрч бас аз жаргалтай болж эхэлнэ. Улс орон ч адил.
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417