Аварга тосонгоос аврал эрэх хэрэггүй

Аварга тосонгоос аврал эрэх хэрэггүй
Аврал эрж, Аварга тосон нуурыг зорьдог, амарч сувилуулж  өвчнөөсөө  салсан  өчнөөн хүн бий. Энэ цуваа бараг 100 жилийн өмнөөс эхэлсэн түүхтэй. Ноёд ихэс, дунд зэргийн түшмэл, харц ядуусын очдог эрэг тусдаа, нуурын усанд орох дэг журам ч  чанга  байсан гэлцдэг.  Өдгөө  Аварга тосон нуур амь тасарч ширгэхдээ тулж аврал эрэн мэлтэлзэх болсоор удаж байна.
Хэнтий аймгийн  Дэлгэрхаан сумын Хэрлэн тооно  багийн нутагт оршдог энэхүү Тосон нуур  Улаанбаатараас 230 км, Чингис хаан  хотоос 130 км-т оршдог. Эрэг дагуу нь том, жижиг  амралт сувиллын газрууд суурьшсанаар  урин дулааны цагт бум бужигнаж, түм түжигнэж  байдаг их хөлийн газар болжээ. Тэр хэрээр хөрсний бохирдол газар авч, хур бороо ихтэй жил нүхэн жорлонгууд нь халж нуур руу орохыг шахан  нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн бол нутгийн иргэдийн залхуу  санаачилгагүйнх гэх үү, аж ахуй нэгжүүдийн хариуцлагагүйнх юм уу  нуурын орчимд  хогийн сав, хаягдлын талбай, био жорлон  байгуулсан газар нэг ч алга.
 
Тосон нуурын анагаах ид шидийн  тухайд Арьсны өвчин судлалын төв, эрдэмтэн судлаач Г.Ядамсүрэн, Д.Цэвээндорж нар 1978-1980 онд   судалгаа хийх явцдаа олон жилээр архагшсан, олон дахилттай экзем, невродермит, хайрст үлд, хавтгай улаан үлхий, товруут маажуур зэрэг өвчинд шаналсан иргэдийг  эмчилж, үр дүнг нь танилцуулсан байдаг. Тухайлбал, шавар нь  л гэхэд хүний бие махбодид механик химийн дулааны нөлөө үзүүлэхээс гадна үрэвслийн эсрэг тууралтыг сорж шингээх, уусгах чанартай үйлчилгээтэй. Архаг явцтай арьсны элдэв өвчнийг Тосон нуурын ус, шавраар эмчлэх сувиллыг улирлын чанартай байсныг цаашид байнгын ашиглалттай. сувилал болгох нь үр дүнтэй хэмээн дүгнэлт гаргасан нь бий. Харин Аваргын рашаан, усны химийн найрлагыг гидрокорбонат, ионт рашааны ангид багтдаг. 
 
Тосон нуурын тухайд эрсдэлжилтийн хувьд давслаг амттай, шүлтлэг ихтэй,  усны эрдэсжилт нь 5-11 грамм/кг,  содын төрлийн нуур гэж үздэг. Аваргын нуур, Тосон нуур хоёр зэрэгцэн оршдог ч нэг нь цэнгэг, нөгөө нь содын найрлагатай  байгаа нь Аварга нуурын ёроол нь элс, тосон нуурынх шаварлаг байгаатай холбоотой бөгөөд  шаварт цахиур, магни, кальци, титан, ванади, хром, зэс, натри, циркони, кобальт, циркони  зэрэг хүний биед нэн чухал эрдэс бодисууд бараг бүгд агуулагддаг болохыг тогтоожээ.
Харамсалтай нь тэр цагаас өнөөг хүртэл  жилийн жилд Аварга Тосон нуурын  эрэгт  очиж тарвалздаг  “хүн сүрэг”-т нуурыг хамгаалах ухаан  сэтгэл дутсанаас өнөөдөр  ачит нуур захаасаа ширгэж, эргээсээ  илт эмтэрч хумигджээ.  Бас нэг аюул нь   арьсны харшил,  яр шарх, идээт үрэвсэл, ядаргаа сульдаа гэхчлэн төрөл бүрийн  өвчинд шаналсан хүмүүс аврал эрж Аварга тосонг зорьж очдог. Тэд   биендээ нуурын урд хонхорын хар, шар шаврыг  түрхэж хатаагаад, Тосон нуурын усанд  булхан угаадгаас  болж  ёроолд нь лаг шавар хуримтлагдан ширгэх аюул нүүрлэсэн бол Аварга тосон нуур  өвдсөн хүнийг анагаах  бус халдварт өвчин тараах эрсдэл бий болсон байна. Өнгөрсөн зун тэнд очиж амарсан иргэдийн хэлснээр бол Тосон нуурын усанд байдаг  олон зүйлийн жижигхэн хорхой, тэр дотор дэлхийд ховорт ордог хануур хорхой бараг байхгүй болсон гэнэ. Энэ нь нуурын ус ямар их бохирдож,   хорхой  шавьжууд хорогдож цөөрснийг илтгэнэ. Ер нь ганц Тосон нуур ч бус түүний ойр орчим дахь Бүрд, Цэнгэг зэрэг жижиг нууруудын ус аажмаар ширгэж эхэлсэн байна.
 
Ш.Баранчулууны судалгаанаас.
 
Иймд өнгөрсөн  хавраас  “Хөдөө арлын хүүхдүүд” ТББ-ын залуус   нутгаа, нуураа хамгаалах санаачилга өрнүүлжээ.“Аварга тосон нуур аврал хүлээж байна” хэмээн хол, ойрынхныг  сэрээсэн тэднийг Дэлгэрхаан сумын удирдлага, нутгийн зөвлөл, “Аварга Тосон” рашаан ус хамгаалах нийгэмлэг, “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлийнхэн дэмжин уухайлж бодит үр дүнд хүргэх зорилго тавьжээ. Энэ үүднээс Хэрлэнгийн Хөдөө аралд 21 аймгийн яруу найрагчдын чуулган, эрдэмтэн судлаачдыг урьж  эрдэм шинжилгээний хурал хийсэн юм. Хуралд доктор Ш.Баранчулуун “гадаргын болон гүний ус ашиглан Бүрд, Тосон нуурын түвшинг дээшлүүлж тогтвортой байлгах боломж”, судлаач Ю.Пүрэв “Хөдөө арал Их Чингис хааны өвгөд дээдсийн нутаг болох нь”, Д.Төмөрбаатар “Аваргын балгасын археологийн судалгаа”, доктор Ж.Оюунбилэг “Генетик хуулийн орон нутагт үзүүлэх ач холбогдол”, доктор Д.Энхжаргал “Орон нутагт ЖДҮ хөгжүүлж, байгаль экологийг зөв ашиглах нь” гэсэн сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн нь  Хөдөө арал, Аварга тосон нуурын түүхэн үнэ цэнэ, өнөөгийн байдал, цаашид хэрхэх талаар гарц гаргалгааг эрж хайж, төсөл хөтөлбөр  хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах  судалгаа мэдээллийн    бааз суурь болсон гэж найдна. Судлаачдын үзэж буйгаар Аварга тосон нуур, Бүрд нуурыг хамгаалах төслийг хэрэгжүүлэхэд 100 гаруй сая төгрөг хэрэгтэй. Үүнийг ажил хэрэг болгож чадах аваас зураг төслийг нь хийсэн  мэргэжлийн  инженерүүд ч бас байдаг аж. Гэтэл өнөөдөр Хөдөө арал, Аварга тосон нуурын орчим 250 гаруй аж ахуй нэгж  амралт, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж ирсэн атлаа  өөрсдийг нь тэжээж байгаа нуураа аврах хөрөнгийг  босгоход санаачилга гаргаж нэгдэж,  хамтарч чадахгүйд хүрсэн нь харамсалтай. Судлаад үзэхэд хэн нэгэн танихгүй эрхэм тэнд зөвшөөрөл авч дэлгүүр, ТҮЦ, амралтын газар ажиллуулдаггүй. Уугуул иргэд, ус нутгийнхан нь залхуу, сэтгэлгүй учраас  Аварга тосон нуур, Бүрд нуур захаасаа ширгэж эхэлсэн гэж зарим эрхэм хэлснийг энд  тэмдэглэхэд бас буруудахгүй байх. Эцэст нь тэмдэглэхэд саяхан л өвчин эмгэгтэй нэгний “авралын рашаан”  болж байсан Аварга тосон нуураас өдгөө аврал эрэх хэрэггүй болжээ. Ирж буцсан түмний хөлөөр бохирдон өвдөж  шаналан ширгэж байгаа нуураа харин аврах хэрэгтэй болжээ.
 
Ш.Баранчулуун /Хөдөө аж ахуйн ухааны доктор, Монгол Улсын усны зөвлөх инженер/: ТОСОН,БҮРД НУУРЫГ ХАМГААЛАХГҮЙ БОЛ  УДАХГҮЙ  ШИРГЭНЭ
 
-Та  Бүрд, Тосон нуурын түвшинг дээшлүүлж тогтвортой байлгах судалгаа хийжээ. Ямар боломж бас эрсдэл байна вэ?   
 
-2015 он болон  2019 оны  мэдээллийг харьцуулж  үзэхэд нуурын усан гадаргын талбай  жил  тутамд  1.0 мянган  хавтгай дөрвөлжин метр  хэмжээгээр багасч,  эргийн шугамын урт нь 40 гаруй метрээр богиносчээ.  Нуурын баруун хойд талын  эргийн хөрс  малын хөлийн гишгэгдлээр  сулран доош гулсалтад орох,  салхиар хийсч ирсэн сул шороо  усанд  сууж  хуримтлагдах зэргээр  нуурын ёроолыг хагшаастуулж байх магадлалтай.
 
Нуурын усны нөөцийг  одоогийн хэмжээнд  тогтвортой  хадгалахын тулд жилд ойролцоогоор 14400ч15000 м.куб,  тодруулбал  5-9 дүгээр сарын хооронд  хоногт  96ч100 м.куб  усаар тасралтгүй  сэлбэх шаардлагатай.
Усны  бохирдлыг  багасгаж,   цөөцийг нь 40-50 жилийн өмнөх  хэмжээнд буцаан  хүргэхийн тулд  сэлбэлтээр өгөх усны хэмжээг  дээр  тооцоолсноос  3-4 дахин нэмэгдүүлэхийн   тулд   Аваргын голын  усыг  ашиглаж болно.
2021 оноос ус,  цаг уур судлаачдын  сэрэмжлүүлж  байгаа  20 жилийн  турш үргэлжлэх   их хуурайшлын  давтамж  эхлэхээс өмнө  Тосон болон Бүрд нуурыг  хамгаалах,  тэдгээрийн  усны нөөцийг нь нөхөн сэргээх   бодитой  ажлуудыг хийхгүй алгуурлаж, хугацаа алдах аваас   рашаан нуур ширгэж  алга болох эрсдэлтэй байна.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417