АНУ-тай хийсэн худалдааны дайн Хятад дахь 2 сая ажлын байрыг үгүй хийжээ
Өнгөрсөн жил Хятад улсын аж үйлдвэрлэлийн салбарт 5 сая ажлын байр хорогдсон бөгөөд үүнээс АНУ-тай хийсэн худалдааны дайны нөлөөгөөр хорогдсон нь 1.8-1.9 сая болохыг Хятадын тэргүүлэх хөрөнгө оруулалтын банк лхагва гарагт тооцоолон гаргажээ.
Нийт ажлын байрны хорогдол нь уул уурхай, үйлдвэрлэл, нийтийн аж ахуйг багтаасан аж үйлдвэрийн салбарт 3.4 хувийг, үндэсний нийт ажил эрхлэлтийн 0.7 хувийг эзэлж байна гэж "China International Capital Corp" (CICC) -ийн эдийн засагчид болох Лян Хонг, И Хуан нар онцолжээ.
Түүнчлэн 2018 оны 7-р сараас 2019 оны 5-р сар хүртэл ажил эрхлэлт буурсан нь худалдааны дайны нөлөөнөөс гадна дотоодын бүтцийн өөрчлөлт, мөчлөгийн хүчин зүйлээс шалтгаалсан болохыг дүн шинжилгээнд харуулсан байна.
БНХАУ-ын дарга Си Зиньпин тэргүүтэй 25 гишүүнээс бүрдэх Улс төрийн Товчоо энэ сарын сүүлчээс өмнө эдийн засгийн талаар хуралдах бөгөөд өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ бодлогыг санал болгож магадгүй юм.
Худалдааны дайн хоёр дахь жилдээ үргэлжлэх нь тодорхой болсон тул ажлын байрны өсөлтийг хангах нь засгийн газрын тэргүүлэх зорилт болоод байгаа юм.