Тулгаа: Надаас өөр ээжийг минь асрах хүн байхгүй...

Тулгаа: Надаас өөр ээжийг минь асрах хүн байхгүй...

Миний хөрөг найруулгын гол баатар алдартай олны танил хүн биш ээ Тэр жирийн л нэг хүү. Гэхдээ та бүхэн энэхүү миний бичсэн хөрөг найруулгыг уншаад олон зүйлийг ойлгож ухаарна гэдэгт би итгэлтэй байна. 

Учрах ёстой хүмүүс л учирч
Уулзах ёстой хүмүүс л уулздаг.

Хүйтэн гэж жигтэйхэн бүүдийсэн салхитай өдөр байлаа. Гандангийн хашаагаар орон будаа зарж буй эмээгээс 2 жижиг ууттай будаа худалдан аваад тагтаа байгаа зүгт очин будаагаа цацан элдвийг бодон зогсож байв. Тэр үед миний сэтгэлийг хачин гэмээр увдистай сайхан дуу хоолой эзэмдэж, бодлыг минь сатааруулан ховстох шиг боллоо.

Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь…гэж дуулах тэр хүү урдаа цаасан хайрцаг тавьжээ. Сайтар ажиглавал хуучирсан пүүз, ноорхой жинсэн өмдтэй, малгайтай цамцан дээрээ давхарлан жинсэн яак өмссөн байх юм. Нүүр нь салхинд борлож цахлайтсан, жижигхэн бор гар нь сайртаж халтартан, бээрсэн харагдлаа. Хөөрхөн соотгор чихтэй, урт сормуус, өтгөн хөмсөгтэй, царайлагдуу, цээлхэн хоолойтой тэр хүү цементэн дээр суун хүмүүсээс мөнгө царайчлах нь үнэхээр өрөвдмөөр харагдана. Би хүүд ойртон очтол тэр надаас айж жийрхсэн байдалтай хайрцган дахь мөнгөө бушуухан эмхлэн бээрсэн гартаа атгах нь тэр. Тэр байдлыг би анзаарсан бөгөөд хүүгийн өмнөх хайрцганд мөнгө хийтэл тэрбээр “Баярлалаа” гэж инээмсэглэн хэлснээр надад тэр хүүтэй танилцаж яриа өрнүүлэх боломж гарсан билээ.

Бид 2 хүйтнийг ажралгүй халуун дулаан яриаг хэсэг хугацаанд өрнүүлсэн юм. Би хүүгийн нүд рүү удаан гэгч нь харлаа. Түүний нүд цаанаа л нэг гэрэлтсэн гал цогтой, нэг зүйлийг нуугаад байгаа юм шиг нууцлагдмал харагдана. Тэр нууцлагдмал шинжтэй, сайхан хоолойтой, нүдэнд дулаахан хөөрхөн хүүг Баяртулга гэдэг. Дууддаг нэр нь Тулгаа. Тулгаа одоо 10 настай. Тэрбээр 9 нас хүрдэг жилээ сургуулиасаа гарч олны хөл ихтэй газар сууж дуу дуулан мөнгө олох болжээ. Учир нь түүний ээж Болормаа ослын улмаас тархиндаа хүнд гэмтэл аван хэвтэрт орсон байна. Энэ явдал хүүгийн амьдралыг хэцүү дээр нь улам хэцүү болгожээ. Хүү өдөрт багадаа 2000-4000 төгрөг, ихдээ 4000-6000 төгрөг олдог гэж ярилаа.

Олсон мөнгөөрөө гэртээ идэх юм, ээждээ даралтын эм, толгойн эм авч очдог гэв. Тулгаа ам бүл 3-уулаа ажээ. Түүний аав нь Тулгааг 4 настай байхад нь хорвоог орхин одсон байна. Харин ах Баттулга нь ээжийгээ хэвтэрт орсноос хойш архи ууж, буруу замын муу хүмүүстэй нийлэн гэртээ ирэхээ болиод удсан байна.

Хүүгийн: “Надаас өөр ээжийг минь асрах хүн байхгүй. Би л ээжийгээ харж хандахгүй бол болохгүй ш дээ” гэж хэлэх нь бахархмаар бас өрөвдмөөр. Тэрбээр хүнд хэцүүг туулан,амьдралын сайн сайхны төлөө тэмцэж яваа зоригтой хүү юм. Бусдаас идэх хоол, өмсөх хувцсаар дутаж, хүнд хэцүү амьдарч байна гэж ээж аавдаа гомдож байсан нь түүнд нэг ч үгүй билээ. Хүү ээждээ маш их хайртай. Түүний “Би ээждээ маш их хайртай. Аавдаа ч гэсэн хайртай. Гэхдээ аав минь олон жилийн өмнө өөд болсон болохоор зарим багын дурсамжуудаа санадаггүй юм. Миний ээж хүнд хэцүү амьдралтай гээд намайг хаяж өнчрүүлээгүй өдий зэрэгтээ өсгөж хүмүүжүүлсэн. Миний л төлөө, гэр бүлийнхнийхээ төлөө яваад л өвчтэй болсон. Тийм болохоор би ээжийгээ халамжлах ёстой. Миний ээж л миний амьдралын шалтгаан. Хурдан том болж ээжийгээ эмчлүүлж, юугаар ч дутахгүй сайхан амьдармаар байна” гэж хэлсэн юм.

Тулгаа багш болохыг мөрөөддөг. Өөр шигээ сургуульд сурч чадахгүй байгаа хүүхдүүдэд хичээл заан тэдний багш, бахархал болсон хүн нь болохыг хүсдэг. Түүний хувьд шавь нараа тойруулан суугаа багш хүн хамгийн сайхан нь гэнэ. Надад энэ хүүгийн гэгээлэг бодлуудын өмнө чөтгөр ч сөрж зогсож чадахгүй мэт санагдаж байлаа. Тулгаа “Надад аав байхгүй ч ээж минь байна, хаа нэгтээ ах минь байгаа, удахгүй ээж бид 2 дээр ирнэ гэж би итгэдэг. Гоё биш ч амьдрах орон гэр надад байна. Ингээд бодохоор би их азтай байгаа биз дээ? Ээж аавгүй, гэр оронгүй хүүхдүүдийг бодоход надад их юм байна. Хэчнээн хүүхдүүд ээж аав, ах эгч, гэр оронтой болохыг хүсдэг бол оо? Тэгж бодохоор л би их азтай байгаа биз дээ? “ гэж асуух түүний нүднээс би “аз жаргал”-ыг олж харсан юм.

Тулгаагийн нүд гал шиг асаж, од шиг гэрэлтэж байгаа мэт харагдлаа. Түүний нүдэнд нуугдах тэр нууцлагдмал оньсогыг би тайлж чадсан юм. Тэр оньсогын хариу бол “ ухаарал”. Аравхан настай хүүхдийн амнаас би тийм ухаалаг үгс гарна гэж төсөөлөө ч үгүй. Тэр өдөр миний Тулгаатай танилцсан нь хувь тохиол мэт санагдана. Тэрбээр “аз жаргал”-ыг аль хэдийн олжээ.

Зовлон дааж жаргахын төлөө яваа тэр хүү надад ухаарлыг бэлэглэсэн юм. Тулгаа бид 2-ын яриа ч өндөрлөж би явахаар боллоо. Хүү “Эгчээ би тантай дараа таарахад мундаг хүн болчихсон байх болно оо” гэж хэлээд дуугаа дуулж эхэллээ.

Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь…гэж дуулах түүний хоолой Гандангаас гаран гартал чихэнд минь сонсогдохын хамт элдэв бодлууд толгойд минь эргэлдэж байлаа. Баяртулга хүүг би ухаарал бэлэглэгч аз жаргалын дууч гэж тодорхойлмоор байна. Түүний цээлхэн дуу одоог хүртэл чихэнд минь сонстож, сэтгэлд минь түүний гал цогтой нүд төсөөлөгдөж байна. Ухаарал бэлэглэгч учралын эзэн тэр хөөрхөн хүү миний хөрөг нийтлэлийн гол дүрийн баатар билээ…

Э.Анударь

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

71
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417