Трамп Хойд Солонгосын удирдагчтай дахин уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пүрэв гарагт сэтгүүлчдэд "Энэ оны сүүлээр цөмийн зэвсгээс ангижрах талаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзахад бэлэн байна" гэж хэлсэн болохыг Ройтерс агентлаг мэдээлжээ.
Бодлогын шинжээчдийн үзэж байгаагаар Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг огцруулсан нь АНУ-ын хэлэлцээрийг сэргээхэд тус болох боловч Пхеньяныг цөмийн зэвсгээс нь бүр мөсөн татгалзуулахад нэг их нөлөө үзүүлж чадахгүй аж.
Трамп, Ким нар 2018 оны зургадугаар сараас хойш гурван удаа уулзсан юм.