Азийн худалдааг дэмжих олон улсын форум боллоо

Азийн худалдааг дэмжих олон улсын форум боллоо

Азийн худалдааг дэмжих байгууллагуудын дээд хэмжээний уулзалт өчигдөр Төрийн ордонд боллоо. Уг уулзалт анх 1987 онд Японы худалдааг дэмжих байгууллагын санаачилгаар эхэлж байжээ. Монгол Улс 1992 онд тус байгууллагын гишүүнээр элссэн юм байна. 1995 онд энэ уулзалт манай улсад анх удаа болж байж. Тус дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин “2014 онд хөрөнгө оруулалтыг дэмжих, ногоон эдийн засаг, Азийн худалдааны байгууллагатай яаж хамтран ажиллах талаар энэ уулзалтыг зохион байгуулж байсан бол өнөөдөр олон улсын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг олон улсын нэмүү өртгийн сүлжээнд яаж хамруулах вэ гэдэг сэдвийн хүрээнд Азийн улсуудын худалдааг дэмжих байгууллагын төлөөллүүд цуглаад байна. Өнөөдөр Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг дэмжих ёстой гэж тал талд ярьж байгаа. Ийм нөхцөлд яаж Монголын жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, бүтээгдэхүүнийг нь хэрхэн дэлхийн нэмүү өртгийн сүлжээ рүү гаргах, үүнтэй холбоотой хүндрэлүүдийг ямар арга замаар шийдвэрлэх талаар ярина. Ер нь бол үүн дээр хэд хэдэн анхаарах зүйл байна. Хамгийн эхний асуудал бол тарифын хүндрэл. Хятадын зах зээл рүү ороход тариф өндөр байгаа. Орос ч ялгаагүй. Үүнийг яаж шударгаар бууруулах вэ гэдэг асуудал бидний өмнө байна.

Шударгаар бууруулахын тулд олон улсын арга зам, гарц шийдлийг ашиглахаас аргагүй. Үүний тулд өнөөдрийн уулзалтыг хийж байна” гэж ярилаа. Түүнээс олон улсын худалдаатай холбоотой зарим зүйлийг тодруулав.

-Олон улсын зах зээл дээр тэр дундаа хоёр хөрштэйгөө аль бүтээгдэхүүнээр голчилж харьцах боломж бидэнд байна вэ. Мэдээж, уул уурхайн бүтээгдэхүүнийг оруулахгүйгээр шүү дээ?

-Онцолж хэлэхэд, нэг салбар бий. Тэр нь ноос ноолуур. Өнөөдөр бид нарт ганц л давуу тал бий нь энэ л дээ. Ноос ноолуурын салбар дээрээ тулгуурлаж үйлдвэрлэл хөгжүүлэх боломж Монгол Улсад байна.Үүнийг ажил болгохын тулд бүсийнхээ улсуудтай яаж хамтарч дэлхийн зах зээл дээр гаргах вэ гэсэн асуулт тулгарч байгаа.

-Бидэнд байгаа ганц давуу тал нь ноолуур гэж та ярилаа. Тэгэхээр ямар зүйл хийвэл өнөөдөр олон улсын нэмүү өртгийн сүлжээ рүү орох гээд байна?

-Манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д саяхан айлчилсан. Энэ үеэрээ хоёр улсын харилцааны түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Үүний хүрээнд нэг асуудал яригдаж байна. Тэр нь гуравдагч хөрш рүү ноос, ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй гаргах. Энэ хууль Конгрессоор батлагдана гэдэгт итгэлтэй яваа. Өөрөөр хэлбэл, бидэнд маш том боломж нээгдсэн гэсэн үг.

-Ер нь монголчууд дэлхийн ноолуурын зах зээлийн хичнээн хувийг хангаж байгаа вэ?

-Ноолууран бүтээгдэхүүн татваргүйгээр борлуулах хууль гарчихвал бидэнд маш том боломж нээгдэнэ гэж сая хэллээ шүү дээ. Ингэж хэлсэн нь учиртай. Бид дэлхийн зах зээлийн түүхий ноолуурын 40 хувийг хангаж байгаа. Гэвч найман хувь нь л эцсийн бүтээгдэхүүн болж зах зээл дээр гардаг. Тэгэхээр 100 хувь үйлдвэрлэл явуулахын тулд бид юу хийх ёстой вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэр нь ерөөсөө олон улсын худалдааны сүлжээ рүү орох. Энэ зорилгыг биелүүлж чадвал, Монгол Улсын экспорт дор хаяж 10 хувиар өснө. Бүр тодруулж хэлбэл, экспортоос олох доллар энэ хэмжээгээр өснө гэсэн үг. Ингэхийн тулд бүс нутгийн хамтын ажиллагаа маш чухал. Бүс нутгийн хамтын ажиллагаа амжилттай өрнөвөл дор хаяж ажлын байр мэдрэгдэхүйцээр өснө. Энгийн жишээ хэлэхэд, малчдын орлого хүртэл нэмэгдээд ирнэ шүү дээ.

-Нэмүү өртгийн сүлжээг та энгийнээр тайлбарлаад өгөөч?

-Нэмүү өртгийн сүлжээ гэдгийг энгийнээр тайлбарлавал бага зэрэг оршил хэлэх хэрэгтэй болно. Жишээлбэл, ноолуурын салбар байлаа гэхэд малчны хотноос АНУ-ын аль нэг лангуу хүртэлх бүх шатыг хэлээд байгаа юм. Тухайлбал, ямаагаа самнана. Самнасан ноолуураа тээвэрлэнэ, боловсруулна, үйлдвэрт ирсэн хойно нь дизайн загварыг гаргана гэх мэт маш олон шат дамждаг. Энэ болгоныг хэрхэн төгс уялдаатай болгох вэ гэдэг нь л нэмүү өртгийн сүлжээ юм л даа.Аль болох олон сүлжээ байгаад тэр хэрээр олон хүн оролцох тусам л сайн. Нэмүү өртгийн сүлжээний гол давуу тал нь ерөөсөө л энэ. Нэг кг ямааны ноолуур зуун гучин мянга байлаа гэж бодъё. Эцсийн бүтээгдэхүүн гарах үед сая хэлсэн үнийн дүн арав дахин өснө. Товчхондоо үүнийг л нэмүү өртгийг сүлжээ гэдэг.

Тус дээд хэмжээний уулзалтад 16 улсын 34 төлөөлөгч оролцлоо. Монгол Улсын экспортын 90 гаруй хувийг Хятад улс эзэлдэг гэж Гадаад харилцааны яамны мэргэжилтэн онцолсон. Сүүлийн 2-3 жилд гадаад худалдааны баланс эерэг гарсан гэх мэдээллийг тус яамнаас өгч байв. Орос, Хятад улс манай экспортын бүтээгдэхүүнд 30-60 хувийн татвар тавьдаг нь гол хүндрэл гэж албаныхан ярьж байсныг энд онцолъё. Харилцан ашигтай бус энэ хандлагыг өөрчлөх талаар яриа хэлэлцээний түвшинд онцолж эхэлснийг ч тус дээд хэмжээний уулзалтын үеэр салбарын яамны төлөөлөл дурдаж байв.

Сүүлийн үед цахим худалдаа идэвхжих болсон талаар уулзалтыг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан Японы ЖЕТРО байгууллагын төлөөлөл хэлж байлаа. Энэ чиглэлээр манайх шиг хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэхээ ч тодотгосон юм. Хөгжиж буй орнуудыг энэ чиглэлээр тусгайчилж дэмжих талаар Австрали улс санаачилгатай ажиллаж эхэлжээ. Японы хувьд ч гэсэн нааштай байгаа гэнэ. Нарийн судалгааны эцэст ямар төслийг хэр өртөг зардалтайгаар санхүүжүүлэхээ мэдэгдэх аж.

Ц.БААСАНСҮРЭН

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417