Өмнөговь аймагт нэг айлын гэр, гурван автомашин шатсан хэрэг гарчээ
Өмнөговь аймгийн Цагаан хад орчимд өчигдөр буюу 14-ний өдөр нэг айлын гэр шатаж улмаар хажууд нь байсан том оврын ачааны машин мөн "приус" маркийн хоёр машин шатсан хэрэг гарчээ.
Азаар тус галд хүн өртөж гэмтэж бэртээгүй болохыг Тээврийн цагдаагийн газраас мэдээллээ.