2020 оны сонгуулийн хоёр том ялгаа

2020 оны сонгуулийн хоёр том ялгаа
Ирэх оны хавар манай гаригийн хамгийн хүчирхэг гүрэн төрийн тэргүүнээ сонгоно. Харин энэ зуур монголчууд төрийн жолоог атгах 76 гишүүнээ шинээр сонгоно. Сонгуулийн хөшиг бага багаар нээгдэж буй энэ цаг үед эдийн засагт ямар нөлөө авчрах бол гэсэн хүлээлт улам гүнзгийрсээр байна.
Америкийн агуу эдийн засгийг дахин бий болгоно гэж тавин одтой төрийн далбаагаа намируулсан Д.Трамп болон түүний өрсөлдөгчдийн сунгаа чангарч байна. Эрүүл мэндийн нэг удаагийн даатгалтай байх уу, эсвэл хувийн даатгалын компаниудад эрх мэдлийг нь өгөх үү гэдэгт нэр дэвшигчид хүчтэй мэтгэлцэж байна. Үүнээс гадна хууль бус цагаачдыг албадан гаргах хугацааг сунгах эсэх, Мексикийн хил дээр хязгаарлалт тавих эсэх гээд олон асуудал нэр дэвшигчдийн толгойн өвчин болжээ. Энэ бол сонгуулийн амлалт улс орны “зүрх” болсон асуудлыг шийдэх ёстойн жишээ билээ.
 
Бүтээмжийг нэмэгдүүлэх АНУ-ын сонгууль
 
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Д.Трамп улсынхаа эдийн засгийн өсөлтийг өөрийн засаг захиргааны хугацаанд гурван хувиас буулгахгүй гэж амлаж байсныг ОУВС-гийн ахлах эдийн засагч асан Саймон Жонсон улс төр, эдийн засгийн судалгааны нийтлэлийн “Project Syndicate” онцолсон байв. Тэгвэл энэ улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд ердөө л 2.5 хувьд хүрсэн бөгөөд энэ оны хоёрдугаар улиралд 2.1 хувиар хэмжигдэж байв. Түүний засаглалын үеийн өсөлт өмнөх Ерөнхийлөгч Б.Обамагийн үеийн эдийн засгийн өсөлтөөс нэг их ялгарсангүй.
 
Америкийн жижиг хөдөө тосгон, хотуудаас ажил эрхлэх насны хүмүүс төвийг зорих нь улам ч ихэсчээ. Коллеж төгсөгчид илүү боломжийн эрэлд гарч, харин ахлах сургууль төгссөн хүмүүс л жижиг хотуудад үлдэх ойрын ирээдүй тэнд бас зурайж байна.
 
Улмаар Сан Франциско, Лос Анжелос, Бостон, Нью-Йорк, Вашингтон зэрэг супер оддын хотууд энэ улсын технологийн авьяастнуудын тэнцвэргүй бүс болон хувирч байгаа юм. Энэ хэрээр эрсдэл ч нэмэгдсэн хэвээр байна. Учир нь эдгээр хотод үл хөдлөх хөрөнгийн үнэ гэрлийн хурдаар өсч, дийлэхийн аргагүйд хүрч, эцэс төгсгөлгүй асуудлын гогцоо болон хувирчээ.
Геополитикийн бүсүүд болоод орлогын гол эх үүсвэр болсон хил хязгаарынхаа тэнцвэрийг олж, АНУ хэрхэн бүтээмжтэй өсөлтийг хангах вэ гэдэг том асуулт урган гарч ирж байна. 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг авч үзэхэд нэг чухал зүйл байгаа юм. Шинэ санаачлагуудыг хөрөнгө оруулалтад зөв “орчуулж” өгснөөр шинжлэх ухаанч байдлаар үндэсний аж үйлдвэрийн багтаамжийг нэмэгдүүлэх боломжтой. Ингэснээр шинэ ажлын байр бий болж, ажиллах хүчний үр дүнг нэмж, ажилтай хүн орлогоо алдахгүйн тулд жижиг хотууддаа үлдэх, томоохон хотуудын ачаалал тэнцвэржих, үүнийг дагаад эдийн засгийн эрсдэлүүд буурах боломжтой аж.
Тэгвэл “Уолл Стрийт Журнал”-д өнгөрсөн пүрэв гаригт гарсан мэдээлэлд “Энэ оны эдийн засгийн өсөлт 2.1 хувь байх төлөвтэй. Холбооны нөөцийн сан болон эдийн засагчдын урьдчилан төсөөлж буйгаар ирэх онд өсөлт хоёр, 2021 онд 1.8 хувьтай байхаар байна” хэмээн онцолсон байлаа. Эдийн засагчдын судалгаагаар АНУ-ын голлох үйлдвэрлэлийн тодорхойгүй байдал, Хятадтай үүсгэсэн худалдааны дайны улмаас бизнесүүд ба хэрэглэгчдийн бужигнаан үүсээд байгаа нь үүнд нөлөөлжээ. Америкийг доош чангааж буй хамгийн гол зүйл нь юу вэ гэсэн асуултад хувийн хэвшлийн салбарын эдийн засагчдын 61.5 хувь нь “Гаалийн татвар болон экспортууд” хэмээн хариулжээ. Энэ судалгааг “Уолл Стрийт Журнал” сэтгүүл энэ сарын 6-10-ны өдрүүдэд бизнес, санхүүгийн 60 байгууллагын эдийн засагчдын дунд явуулсан байна.
 
Монгол:Сонгуулийн эдийн засаг
 
 
Шархадны Шарав гуайн амьдрал өнгөрсөн дөрвөн жилд хэрхэн сайжирсан бэ. Хөвгүүд нь ажилд орох гэж яам, газрын дарга нарын гар хүндрүүлэх “шаардлага” хэр их гарсан бэ. Ач, зээ нар нь харьяа дүүргийнхээ хамран суралцах бүсийн цэцэрлэгт хамрагдаж чадсан болов уу. Энэ асуулт бол өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр хариултаа нэхэж буй гол зүйл.
Алт, зэс зэрэг шавхагдах нөөц баялгаа дэлхийн биржүүдэд арилжиж, хэзээ ч барагдаж мэдэх хөрөнгөөр нүүдэл хийх гэж хичээж буй нь Монголын улс төрийн ертөнцийн тоглоомын дүрэм болчихжээ. Ашигт малтмалын үнэ буурвал орлого нь багасдаг ханш дагасан мөчлөг манай эдийн засгийг өнгөрсөн хугацаанд багагүй сандаргасан. 2011 онд зэсийн үнэ бүх цаг үеийн хамгийн өндөр цэгт хүрч, нэг тонн нь 10 мянган ам.доллар болоход манай эдийн засаг анх удаа 17 хувийн өсөлт үзүүлж байлаа. Үүнээс цааш ашигт малтмалын эрэлт аажмаар суларсаар өнөөдрийн байдлаар зэсийн үнэ ердөө л 6000 ам.доллар хүрэхтэй үгүйтэй л байна.
 
2016 оны сонгуулийн үеэр манай эдийн засаг 1.5 хувийн өсөлттэй байсан. Ашигт малтмалын үнэ өөдлөөгүй болохоор энэ жил эдийн засаг 6.7 хувиар өснө гэсэн тооцоо бий. Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засаг өссөн мэт харагдаж байгаа ч хүнээсээ 20 дахин олон малтай улс оронд махны үнэ дийлддэггүй, цагаан идээ ховрын бараа болсон, хүүхдийн цэцэрлэг авлигагүй бол бүтдэггүй болчихсон ийм хэрээс хэтэрсэн бичигдээгүй хуулиуд монголчуудад нуруу тэнийх ч чөлөө өгөхгүй нь.
 
Мөн нэг литр шатахууны үнэд хүрэхгүй мөнгөөр цэцэрлэгийн хүүхдүүд нь нэг өдрийн хоолоо залгуулдаг увайгүй харамч нийгэмд бид амьдарч байгаа нь сонгуулийн сайхан үр дүн гэж хэлэх үү.
Тун удахгүй ашигт малтмалыг сэргээгдэх эрчим хүч, нөхөгдөх эх үүсвэрээр орлуулаад ирэхийн цагт сонгуулиар өөд уруугүй цацдаг мөнгөний сураг бүр ч бүдгэрэх вий. Тэр цагт олсон жаахан мөнгөөрөө цэцэрлэг, сургууль нэмж бариагүйн төлөөсийг иргэд өөрсдөө л төлж барагдуулах болно. Түүнээс биш сонгуульд ялсан эрхэм гишүүн, сайд, даргын өрөөсөн битгий хэл хоёр чихийг аваад ч асуудлыг шийдэх боломж үгүй л болов уу.
 
Ер нь парламентын болоод орон нутгийн сонгууль ихээхэн хүчтэй нөлөөлдөг. Одоо ч ч гэсэн сонгууль хаяанд ирсэн болохоор аль ч салбарын бизнесүүд харзнасан ажигласан байдалтай байна.
Өнгөрсөн сонгуулиудаар намуудын мөрийн хөтөлбөрт бөөндөж орж ирсэн хөрөнгө оруулалт бол улс төрийн намын бий болгосон бүтээмж биш харин байгалийн шавхагдах баялаг. Угтаа бол бидний одоо харж байгаа эдийн засгийн өсөлт бол уул уурхайн ашигт малтмалаа ямар ч боловсруулалтгүйгээр гадаад зах зээлд нийлүүлсний үр дүн. Харин эсрэгээр нь бид гадаадаас машин, техникээ өөрсдийн нийлүүлсэн баялгаас хэд дахин өндөр үнээр авч байгаа.
2020 оны сонгууль хаяанд ирчихлээ. Америкчууд эдийн засгийн өсөлт, түүний үр шим, бүтээмжийг улстөрчдөөс шаардаж, тэдний “усыг шахаж” байна. Харин бид сонгууль дагасан мөнгөний амлалтуудаар “цангасан” хэвээрээ улстөрчдийн цувааг хүлээж байна.
 
Энэ л бидний асар том ялгаа юм.
 
 
Ж.Цогзолмаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417