Яагаад эмэгтэй хүнийг дээрэлхэж, хүссэнээрээ элэглэдэг энэ нийгмийг бид хүлээн зөвшөөрөх ёстой юм бэ?

Яагаад эмэгтэй хүнийг дээрэлхэж, хүссэнээрээ элэглэдэг энэ нийгмийг бид хүлээн зөвшөөрөх ёстой юм бэ?

13 настай охин согтуу эрчүүдэд хэрцгийгээр хүчирхийлүүлж алуулчхаад байхад хүмүүс хэсэг шуугиад л өнгөрсөн. Тэр хэрэг намжаагүй байхад, 5 настай охин хойд аавдаа хүчирхийлүүлсэн аймшигт хэрэг гарсэн. Тэр хэргийг ч бас хэсэг яриад л мартсан.

Доодохоо захирч чаддаггүй араатнаас долоон дор авирлах эр хүйстэй алуурчнуудыг нийгэм хүлцэнгүй хүлээж авсаар байх уу?

Өнөөгийн нийгэмд жилд 300 гаруй насанд хүрээгүй охид хүчирхийлэлд өртөж байна. Гэхдээ энэ нь бүртгэгдсэн тоо. Бүртгэгдээгүй хаалганы цаана хэдэн охин гэрийнхээ буланд уйлан суугааг хэн ч мэдэхгүй.

Хүүхэд хүчиндүүлж бие сэтгэлээрээ нөхөж баршгүй хохирол амсчихаад байхад шүүх эмнэлгийн эмч нар “Үзлэгийн мөнгө өг” өгөхгүй бол үзэхгүй гээд хүлээлгийн сандал дээр хэвтүүлээд байж байсан нийгмийн аймшигтай дүр төрхийг бид санаж л байгаа. Тухайн үед хууль журмаа байг гэхэд  шүүх эмнэлэгт хөөрхий охиныг өрөвдөөд үзлэгийнх нь мөнгийг өгөөд үзлэгэнд оруулчих сэтгэлтэй нэг ч эмч байгаагүй. Өөрсдийгөө тангараг өргөсөн эмч гээд байдаг шүү дээ!

Яагаад охидын хүчингийн хэрэг, хүнд алуулж яргалуулсан хэрэг хохирогчийн буруугаар дуусдаг вэ?  Хээл хахууль авилгалд идэгдсэн энэ нийгэмд эмнэлэг, хуулийн байгууллага нь хүртэл шударга бус байхад хүмүүс яаж тайван амьдрах вэ? Угтаа бол бид хохирогчдыг биш гэмт хэрэгтнүүдийг залхаан цээрлүүлэх ёстой. Амьдралын төлөө зүтгэх эх хүн, эмэгтэй хүн энэ нийгмийн бохир бүхний бурууг үүрэх ёсгүй.

Ер нь гэмт хэрэгтнийг өршөөлийн хуулиар толгой илэн суллаж нийгмийг айдас хүйдэст автуулах төр засаг юугаа харж, сонсож байдаг юм бэ?

Энэхүү нийгмийг цочроосон хэргүүдийг үйлдэж байгаа хүмүүс ихэнх нь шоронгийн хаалга татаж байсан хүмүүс байна. Дээрээс нь хэрэг үйлдсэн хүнийг насанд хүрээгүй гэсэн шалтгаар хүчин, онц ноцтой гэмт хэрэгтэн, алуурчин, хүчирхийлэгчдийг ялаас хэлтрүүлэн, өөгшүүлдэг хуультай манайх шиг улс энэ дэлхийд байхгүй. Аль эсвэл хүнд гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүдэд ялын дээд хэмжээг өгдөггүй, ар өврийн хаалгаар өршөөлийн хуульд хамруулж сулладаг Монгол улс өнөөдөр хүчингийн хэргийн үүр уурхай болж дууслаа. Дээр нь хүүхэд эмэгтэйчүүдээ хамгаалах тэдний эрхийн төлөө ажиллах ямар ч төрийн бодлого байхгүйн улмаас олон олон охид эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө бусдын гарын шүүс болсоор байна.

Нэг айлын хоёр охины нэгийг хөнөөж, нөгөөгийн хоолойг хэрчсэн алуурчид насанд хүрээгүй гэсэн шалтгаар ял хэлтэрч, амьд үлдсэн охин нь үүрдийн сэтгэцийн өвчтэй болж, амьдрал залгуулдаг эд хөрөнгөө алдан, аав нь архинд орж элэг бүтэн нэг айл бүрэн сүйрч байсан. Тэгэхээр хэрэгтнийг өмөөрч биш үнэнийг илчлэхийн төлөө энэ бохир нийгмийг цэвэрлэхийн төлөө бүх хүмүүс энэ хэргийг шийдэгдтэл дугарах хэрэгтэй байна.

Англи, Европын хуульд онц хэрцгий хэрэг үйлдэгчид 12 нас хүрсэн л бол бүх насаар нь хоригдох, цаазлах ял ногдуулж, хүүхдийн колонид насанд хүртлээ хоригдоод, 18 хүрмэгц чанга дэглэмтэй гянданд шилжих буюу, цаазыг үйлддэг хуультай байдаг. Монголд өнөөдөр олон охидууд чимээгүй хүчирхийлэлд өртөж байна. Хэлж чадахгүй айж байгаа олон охидууд байгаа.

Тэр ч бүү хэл сургууль дээрээ, ажил дээрээ бэлгийн дарамтад өртөж байдаг маш олон эмэгтэйчүүд байдаг. Яагаад эмэгтэй хүнийг дээрэлхэх, хүссэнээрээ элэглэх энэ нийгмийг хүлээн зөвшөөрөх ёстой юм бэ? 

Энэ хүчирхийллийн хэргүүдийн цаана олон төрийн байгууллагуудын бохир үйл ажиллагаа сөхөгдөн гарна. Ахиад Монголын нэг ч охин хүчингийн хэргийн золиос болох ёсгүй. Нэмж дурдахад, балчир охидын хүчингийн хэргийн ихэнх нь хамаатан садан, аав, ээжийнх нь найз нөхөд, хойд эцэг, эхийн гараар үйлдэгдсэн байдаг. Хүчин гэдэгт би зөвхөн бэлгийн хүчирхийллийг оруулаагүй. Зодох, дарамтлах, биеийнх нь эмзэг хэсгүүдэд дураараа хүрэх цаашлаад бэлгийн дур хүслээ хангахыг оруулж байгаа. 

Ардчилсан нийгэм бол гэмт хэрэгтнүүдийн толгойг илдэг тогтолцоо биш. Ардчилсан нийгэм гэж хүн бүрийн эрхийг хамгаалах үүрэгтэй тогтолцоо. Одоо бид энэ нийгмийн илжирсэн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байна. Хүчирхийлэл үйлдэж, хэрцгийгээр хүн хороосон хүнийг нийтэд царайг нь зарлаж байя. Олон олон охид эмэгтэйчүүдийн төлөө олон олон хэрцгийгээр хүчиндүүлсэн, амиа алдсан гомдолтой охидын төлөө бид босох цаг нь иржээ.

Энгэрт эрхлэх гэж энэ дэлхийг инээдээрээ гийгүүлэх гэж охин үр хорвоод мэндэлдэг юм шүү дээ. Гэвч хүний нүднээс охин үрээ нуух хэрэгтэй цаг үе ирчихсэн бололтой. Духан дээр нь үнсэж энгэртээ наах энхрий охид хэн нэгний гарын шүүс болох ёсгүй гэдгийг бүгд санацгаая.

Сэтгүүлч: Э.Анударь

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

Охин үрээ хайрла
Омогдож загнахдаа ч хайрла! 
Охин үрээ хайрла! 
Ойворгон зэмлэхдээ ч хайрла! Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ 
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг 
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг 
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ 
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа 
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана 
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга 
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл 
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл 
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ! 
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна 
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл 
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла 
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална 
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл 
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа 
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул 
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана 
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул 
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана 
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь 
Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна 
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь 
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана 
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа 
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана 
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна 
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна 
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла 
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла 
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла 
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно 
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү? 
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл 
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй 
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй 
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй 
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт 
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла 
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно 
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа 
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм 
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл 
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла !

Шүлгийн зохиолч: Бямбажавын Энхтуяа

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

БНХАУ-ын академич Жун Нан Шань: Манай улсын иргэд Монголоос суралцах хэрэгтэй

2020-02-19

Тарваганы шагайн итгэмээргүй ач тус

2020-02-18

Хангай: Монголд арьс өнгөөр ялгаварлах үзэл их байна

2020-02-16

Р.Эмүжин: Тэнгэрлэг ээ, тэнгэрлэг...бас үүлэрхэг

2020-02-14

Агаарын чанарын үзүүлэлтээр 100 айл орчмын агаар хамгийн сайн байна

2020-02-20

Манай улсын хүн амын 98 хувь нь Д витамины дутагдалтай

2020-02-17

Гэгээн хайрын өдрөөр сонсох хамгийн сайхан үгтэй дуунууд

2020-02-14

Барууныхан үг хэлэх эрх чөлөөгөө хэрхэн алдсан бэ?

2020-02-13

Д.Жаргалсайхан: Дундаж давхарга гоожиж байна

2020-02-20

"Covid-19" вирусыг хоол хүнсээр эдгээх боломжтой

2020-02-19

“Дэлхийн нууц товчоо” номын 216 зөгнөлөөс “Монгол улсын 2016 оны” зөгнөлийн тайлал

2020-02-18

Германчуудын 14 жилийн турш барьж буй нисэх буудал

2020-02-18

Усыг олон дахин буцалгах нь эрүүл мэндэд муу эсэх талаар Германы эрдэмтэд хариулт өгчээ

2020-02-20

Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

2020-02-16

Орчин үеийн компанийн соёл бясалгалын өрөөтэй эсэхээр хэмжигдэнэ

2020-02-16

Оросуудын бүтээсэн шинэ үеийн хүчирхэг зэвсэг, техникүүд

2020-02-12

"Төрийн банк" тэтгэврийн зээлийг 6 сар хүртэлх хугацаагаар олгож эхэллээ

2020-02-20

Тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд ХААН Банк түүчээлэн ажиллаж байна

2020-02-20

Монгол залуусыг АНУ-д өндөр цалинтай ажилд урьж байна

2020-02-19

ХХБанк төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын олон улсын “PCI DSS”-ийн шинэчлэгдсэн стандартыг дахин хангалаа

2020-02-18

Хятад улс шинэ сансрын станц барьж эхэлжээ

2020-02-20

Их Британи улс англи хэлгүй, боловсролгүй цагаачдыг хүлээж авахгүй

2020-02-20

АНУ-ын Татварын алба "Facebook" компанийг оффшор дансанд хөрөнгөө байрлуулсныг буруутгаж 9 тэрбум ам.доллар нэхэмжилжээ

2020-02-20

"Хар арьстнууд IQ муутай" гэж хэлсэн Их Британийн ерөнхий сайдын зөвлөхийг ажлаас нь халжээ

2020-02-20
11:15

"Хувьсгалын эцэг" Эрнесто Че Гевара гэж хэн байв?

2020-02-20
1:01:07

"Улаан бал" нэвтрүүлэгт хууль зүйн доктор Ч.Өнөрбаяр оролцов

2020-02-19

Х.Бат-Ялалт: Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэнтэй алалцана. Би хорссондоо уйлж байна

2020-02-18
1:02:35

"Цензургүй сурвалжлага" - Улсын Их Хулгайчид

2020-02-18

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Ziko's podcast #16 - Битгий төлөвлө, шууд хий!

2020-02-20

Ziko's podcast #15 - Entertainment News!

2020-02-19

Ziko's podcast #14 - Өөрийгөө шүтэх ба бие хүний эмгэг гэж юу вэ?

2020-02-18

Ferdi&Ziko - Танин мэдэхүйн подкаст (2020.02.14)

2020-02-14

С.Халиун: Mонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа!

2020-02-20

Битүүний өдрийн 08.00 цагаас шинийн 4-ний 08.00 цаг хүртэл зам хаах шийдвэр гаргалаа

2020-02-20

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ

2020-02-20

Хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулагджээ

2020-02-20

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Засаг чангарч, “Рио Тинто” гэдийх үү?!

2020-02-20

"Мөнгө цаас болоход..." - Түүхэн дэх хамгийн өндөр инфляцийн өсөлтүүд

2020-02-15

“Samsung”-ийн туршлагыг үндэсний үйлдвэрлэгчид хэрэгжүүлээсэй

2020-02-14

Нүүрсний компаниуд экспортоо зогсоосон ч Оюутолгойн зэсийн баяжмал хилээр гарсаар байна

2020-02-13

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.71%
АНУ
32.06%
Арабын орнууд
6.59%
ОХУ
4.51%
Хойд Солонгос
2.6%
Израиль
2.25%
Иран
1.73%
Бусад
1.56%
Африкийн орнууд
1.04%
Афганистан
0.87%
Энэтхэг
0.69%
Турк
0.69%
Пакистан
0.35%
Европын Холбооны орнууд
0.35%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,359

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,594

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,768

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,479