Алтайн бүгд найрамдах улс дахь сургууль, цэцэрлэгүүд газар хөдлөлтийн дараа хэвийн ажиллаж эхэллээ
5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон ОХУ-ын Алтай улсын Улаган дүүргийн цэцэрлэг, сургуулиуд хэвийн ажиллаж эхэлжээ. Гэхдээ барилга байгууламжид учирсан хохирлыг хараахан тогтоогоогүй байгаа гэдгийг Даваа гарагт тус мужийн Онцгой байдлын яамнаас мэдэгдсэн байна.
9-р сарын 13-нд Онцгой байдлын газраас Акташ тосгоноос хойд зүгт 30 км-т 5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар мэдээлж байсан ба үүний улмаас Улаганский мужид 12 сургууль, 8 цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, хүүхдүүдийг гэр гэрт нь хүргэж өгчээ. Дараа нь мэргэжилтнүүд барилга байгууламжуудыг шалгасан байна.
Харин өнөөдөр "Сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулж эхэлжээ. Харин Онцгой байдлын газраас нь "Мужуудын дарга нар бидэнд объект, барилга байгууламжийг шалгаж үзэх зөвшөөрлийг өгсөн. Эдгээр үйлдлүүд нь ямар нэгэн ноцтой хохирол учраагүй болохыг харуулж байна" гэж мэдээлсэн юм.
Алтайн Бүгд Найрамдах Улс бол газар хөдлөлтийн идэвхтэй бүс. Газар зүйн нэгдсэн геофизикийн албаны Алтай-Саяны салбарын захирал Александр Емановын тайлбарласнаар тус газарт хүмүүст мэдрэгдэхгүй, жижиг газар хөдлөлтүүд маш их болдог аж. Мөн тэрбээр үүнийг ердийн үзэгдэл болохыг хэлсэн байна.
Түүнчлэн бүс нутгийн онцгой байдлын газрын мэдээлснээр 9-р сарын 13-ны өдөр газар хөдлөлтийн голомтоос 500 км-ийн зайд хөрш Алтайн хязгаар нутаг, Новосибирск, Кемерово мужуудад доргилт мэдрэгдсэн гэнэ.