1600 жилийн настай, гар гараасаа барьсан 2 шарил хоёулаа эрэгтэй байсныг тогтоожээ
2009 онд Италийн Модена хотын эртний "Ciro Menotti" оршуулгын газарт 1600 жилийн настай гар гараасаа барилцсан хоёр араг ясыг олж байжээ.
Тухайн үед уг булш олны анхаарлыг ихэд татаж байсан бөгөөд ихэнх хүмүүс тэднийг хосууд гэх таамаглалыг дэвшүүлж байсан юм. Харин шинэ шинжилгээгээр тэднийг хоёулаа эрэгтэй байсныг тогтоожээ.
Болоньяагийн Их Сургуулийн судлаачид араг ясны биологийн төрлийг шинжилж, шүдний паалангаас нь уураг гаргаж авч үр дүнг нь "Scientific Reports" сэтгүүлд нийтлүүлсэн байна.
Өмнө нь янз бүрийн хос араг ясыг Грек, Турк, Сибирь зэрэг нутгаас олж байсан ч өнөөг хүртэл тэдгээр дунд ижил хүйстэн байсан эсэхийг тогтоож байгаагүй юм.
Судлаачдын үзэж буйгаар энэхүү булш нь "найзууд" байж болох аж. Гэхдээ насыг нь харгалзан үзвэл ах дүүс, хамаатан садан ч байж болох гэнэ.