Спиннингээр хичээллээд 45 хоногийн хугацаанд 20 кг жинг хаях боломжтой

Спиннингээр хичээллээд 45 хоногийн хугацаанд 20 кг жинг хаях боломжтой

Сүүлийн үед олон хүмүүс спиннингийн спортоор хичээллэх болсон. Эрэлт их байгаа учраас түүнийг дагаж олон клубууд ч үүд хаалгаа нээх болсон. Тэгвэл чухам спиннинг нь ямар үр дүнтэй, хүний биед ямар байдлаар нөлөөлдөг талаар мэргэжлийн дасгалжуулагч багштай ярилцлаа. 

Сайн байна уу?  Танд энэ өдрийн мэнд хүргэе. Уншигчдадаа өөрийгөө танилцуулаач?

Баярлалаа та бүхэнд. Намайг Х.Цогбадрах гэдэг. “Super Spinning” клубийн захирал, дасгалжуулагч багшаар ажилладаг.

Та яагаад спиннинг​ээр багшлах болсон бэ?

Би спиннингээр хичээллэж эхлэхээс өмнө 15 жил сагсан бөмбөгийн спортоор хичээллэсэн. Мөн 2 жил гаруй фитнессийн багшаар ажилласан. Надад жин хаях шаардлага гарсан учраас анх спиннингээр хичээллэж эхэлсэн. Хичээллээд 45 хоногийн хугацаанд 20 кг жинг хаяж чадсан.Богино хугацаанд хүссэн жиндээ очсон болохоор надад спиннинг маш үр дүнтэй санагдсан. Тэр утгаараа спиннингээр байнга хичээллээд цаашлаад бусдад багшлах хүсэл төрж байсан.

Сүүлийн жилүүдэд спиннингээр хүмүүс их хичээллэх болсон байна. Урьд өмнө одоогийнх шиг олон клубууд ч байгаагүй хүмүүс ч нэг их сонирхдоггүй байсан юм шиг санагддаг.

Монголд ч гэлтгүй дэлхийн бүх оронд өөрийн биеийн жингээрээ ачаалал авч үр дүнд хүрдэг спортуудад их дурладаг болсон. Дээрээс нь хичээллэж байгаа спорт нь богино хугацаанд үр дүнг өөрт нь харуулж байвал амар санагддаг болчихсон. Ялангуяа өдөржин завгүй ажилтай хүмүүс хурдан хугацаанд үр дүнг мэдрэхийг чухалчилдаг. 45 минутын хугацаанд спиннингээр хичээллэхэд хүний бие маш их ачааллыг авч чаддагаараа онцлогтой учраас хүмүүс их хичээллэх болсон байх.

Нэг удаагийн дасгалаар 200 гаруй булчин зэрэг ажиллаж байдаг. Мөн биед хэрэгцээтэй дааврууд бий болж хэрэгцээгүй дааврууд биеэс гадагшилж байдгаараа онцлогтой. Тийм болохоор ганцхан Монголд ч гэлтгүй дэлхий нийтэд спиннингийн спорт хүч түрэн орж ирж байна.

Зарим хүмүүс спиннингийн спортыг дугуй жийх гэж л ойлгодог. Тэгээд дугуй унахаар хөлийн булчин томорч хөл майга болдог гэх өрөөсгөл ойлголттой хүмүүс спиннингээс татгалзаад байдаг юм шиг санагддаг. Энэ талаар тайлбарлаж өгөөч.

Спиннингийн спорт стандарт спиннинг, сонирхогчийн спиннинг гэсэн 2 төрөлтэй байдаг. Стандарт спиннинг удаан хугацаанд дугуй жийж нэг булчинг хүчтэй ачаалж, булчинг томруулах зорилготой байдаг. 

Харин сонирхогчийн спиннинг эсрэгээрээ байдаг. Богино хугацаанд биеийн бүх хэсэгт үр дүн гаргахаас гадна булчингийн хэмжээг жижигрүүлж байдаг. Гэхдээ спиннингээр шууд хичээллээд хөлийн булчин жижигрэх юм байна гэж ойлгож болохгүй. Удаан хугацааны ажиглалт, шинжлэх ухааны үндсэн дээр бий болсон дасгалын үр дүнд булчинг нарийсгах үйл явц явагддаг.

Хүний булчингийн хөгжих явц тийм ч хурдан биш. Удаан хугацаанд олон давтамжтай ачаалал авч хөгждөг. 

Хүмүүсийн хөлийн булчин ихэвчлэн гадагшаа хөгжилтэй байдаг. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр буруу суултаас үүдэлтэй булчин нь буруу хөгжсөн байдаг. Тийм булчин дасгал хийгээд эхлэхээр чангарч эхэлдэг.Чангарахдаа үндсэн булчингийн хөгжлөө дагаж чангардаг гэсэн үг. Тэгж чангарч эхлээд зөв дасгалын үр дүнд буруу хөгжилтэй булчин маань засарч жижгэрч эхэлдэг. Гэхдээ хүн бүр өөрт таарсан дасгалыг хийх хэрэгтэй. Буруу дасгал хийвэл буруу хөгжсөн чигтээ томрох аюултай. Тэгэхээр дасгалжуулагч чухал байр суурьтай.

Эхэлж хичээллээд булчин чангараад эхлэхээр хүмүүс спиннингээр хичээллээд булчин томроод байна гэж ойлгодог. Спиннинг нь өөрөө татах түлхэх системтэйгээр тууш булчинг ажиллуулдаг учраас булчинг гадагшаа хөгжүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Таг далий дугуйгаа жийвэл тэгж буруу хөгжих байх. X хэлбэрийн хөлтэй эсвэл хэтэрхий майга хөл бол үений гажигтаа ордог. Тэр гажгийг спиннингийн дасгалаар болон хөлийн тавилтаар  засах боломжтой байдаг.

Спиннингийн спортоор хичээллэхэд хүний бие маш их ачаалал авдаг. Тэр утгаараа эрүүл мэндийн хориглох заалт байдаг уу?

Спиннингээр нэг удаа хичээллэхэд хүний бие маш их ачааллыг авч 70 гр өөхийг шатаадаг. Зарим хүмүүс хэт ачаалал авдгаас нь эмээгээд спиннингээр хичээллэхээс татгалзаад байдаг. Угтаа бол спиннингээр хичээллэх гэж ирж байгаа хүмүүсийн ихэнх нь эрүүл мэндийн хувьд асуудалтай байдаг. Зүрх судасны өвчтэй, нурууны суулттай, хуян хөөрөх асуудалтай,  дотор өөхжилт ихтэй, үе мөчний өвчтэй, даралт ихсэх өвчтэй, цусны даралт тогтворгүй байдаг гэх мэт эрүүл мэндийн асуудалтай хүмүүс орж ирдэг. Ер нь бол цоо эрүүл хүн спиннингийн хаалгаар орж ирдэггүй. Тийм болохоор эрүүл мэндийн заалт байхгүй гэж хэлж болно. Дасгалжуулагч л маш хариуцлагатай байх ёстой. Спиннингээр хичээллэж эхэлж байгаа хүнд шууд нэг дасгал тулгаад хий гэх нь эрсдэлтэй байдаг. Энгийн хүний нүдээр харахад спиннингийн багш урд нь суугаад дасгал дагуулж хийлгээд байгаа юм шиг л харагддаг байх.

Би өөрөө 15-20 жил спортоор хичээллэснээс гадна хүний эрүүл мэнд, биологийн талаар судалж байсан учраас хүн бүрийн эрүүл мэндийн онцлогт тааруулж дасгал хийлгэдэг. Хүн бүр ямар ч дасгал заахад хийгээд сурчихдаг. Гэхдээ хүн болгонд нэг дасгалыг тулгаад хийлгэнэ гэдэг буруу. Миний хувьд хүн бүрийн сэтгэл санаа болоод биеийн байдлыг ажиглаж ачаалал авах боломжтой байна уу, үгүй юу гэдэг дээр анхаарч хэр ядарч цуцаж байна гэдгийг ажиглаж ачааллыг нь тааруулдаг.

Шинэ хүн орж ирэхэд 3 өдөр чигээрээ дугуй жийлгээд биеийг нь дасгадаг. Анх хичээллэж эхлэхэд 200 гаруй булчин ачаалал авснаар эхний 3 хоногт булчингууд суларч эхэлдэг.  Түүний дараагаас ачаалал авах чадвартай болоод ирэх үед дасгалыг бага багаар нэмээд тухайн хүний биеийг дасан зохицуулдаг.

Тэгэхээр спиннингээр хичээллэх гээд орж ирж байгаа хүн бүрийн эрүүл мэндийн байдалтай танилцаад дасгалынхаа системийг гаргадаг гэсэн үг үү?

Спиннингээр ихэвчлэн таргалалттай хүмүүс хичээллэдэг. Тэр утгаараа таргалалт нь хүний биед сөрөг өөрчлөлтүүдийн үзүүлж эхэлдэг. Жишээлбэл, зүрх болон зүрхний гадуурх өнхөлцөг хоёрын хооронд шар мах үүсээд зүрхний ажиллагааг муутгаж эхэлдэг. Мөн судасны нарийсал явагддаг. Элэгний өөхжилт, элэгний хатуурал явагдах, цөс өтгөрөх, цөсний чулуу үүсэх цаашлаад сахарын хэмжээ ихсэх гэх мэт олон сөрөг өөрчлөлтүүд биед явагддаг. Дээр нь дотор өөхжилт ихсэх, хоол боловсруулах систем удаашрах, үе хоорондын холбоос муудаж зөөлөн эд нь элэгдэх, нурууны суулт үүсэх гэх олон өвчлөлүүд зөвхөн таргалалтаас болж үүсдэг. Тэгэхээр энэ бүх асуудалтай хүмүүст ачааллыг нь тааруулж дасгал хийлгэдэг гэж ойлгож болно.

Ер нь “Би өвчтэй учраас ачаалал авч чадахгүй” гээд спиннингийн спортоос татгалзах шаардлага байхгүй юм байна шүү дээ.

Тийм ээ, тэр тал дээр санаа зовох зүйлгүй. Гол нь дасгалжуулагч багштайгаа сайн ярилцаж өөрийн бие махбодийн болоод сэтгэл санааны байдлаа сайн ойлгуулах хэрэгтэй. Өөртөө өөрчлөлт хийх гэж л байгаа юм чинь санаа зовох зүйлгүй ярилцаад 

Хүмүүс спиннингээр зөвхөн тарган хүмүүс турах гэж хичээллэдэг гэж ойлгодог. Тэгвэл туранхай хүмүүс гоё галбиртай болж  жин нэмэх гэж спиннингээр хичээллэж болдог уу?

Бололгүй яахав. Биеийн жинг нэмж галбиржуулах зорилготой дасгалуудыг хийж болно. Гэхдээ биеийн жин нэмэх тал дээр дасгалын ачааллыг зөв тааруулах хэрэгтэй байдгаас гадна хоолны дэглэм баримтлах хэрэгтэй байдаг. Тэгвэл үр дүн сайн гарахаас гадна биеийн галбир гоё хөгждөг. Тэгэхээр дан ганц турах зорилготой хүмүүс спиннингээр хичээллэдэг гэж ойлгох нь буруу. Спиннинг нь хүний биеийн 200 гаруй булчинг зэрэг ажиллуулдаг учраас биеийг маш сайн галбиржуулж чаддаг.

Жин хасах асуудал хүүхэд гаргасан ээж нарт ихээхэн тулгардаг. Гэхдээ ээж нарын хувьд өөрөөрөө төрсөн болон хагалгаагаар төрсөн гэж 2 хуваагддаг. Энэ байдлаасаа болоод дасгал хийх биедээ ачаалал авах зэрэг нь өөр өөр байдаг. Энэ тал дээр та мэргэжлийн хүний хувьд зөвлөгөө өгөөч.

Өөрөөрөө төрсөн ээжүүдийн хувьд харьцангуй эрт дасгал хийж жингээ хасах тал дээр анхаарч болдгоороо давуу талтай. Кесар хагалгаагаар төрсөн ээж нарын хувьд 6 сар дасгал хийж булчингийн ачаалал авч болдоггүй. Тэгэхээр хагалгаагаар төрсөн ээж нар төрөөд 6 сар болсны дараа биедээ бага багаар ачаалал өгч дасгаж жингээ хасах хэрэгтэй. Хагалгаагаар төрсөн ээж нар хэвтээ зүсэлтээр болон босоо зүсэлтээр хагалгаа хийлгэсэн гэж 2 хуваагддаг. Хэвтээ зүсэлттэй хагалгаа нь босоогоо бодвол арай дээр байдаг. Босоо зүсэлтээр кесар хийлгэсэн ээжүүдийн булчин буцаж чангарч хэвийн болоход хүндрэлтэй байдаг. Гэхдээ ор тас булчин нь чангарахгүй төрөхийн өмнөх шигээ гоё болохгүй гэсэн үг биш шүү.

Хөхүүл ээжүүд хөхний сүү татрахаас эмээгээд дасгал хийхээс татгалзаад байдаг. Хөхүүл хирнээ сүүгээ татраахгүй дасгал хийж жингээ хасах боломжтой юу?

Хөхний сүүгээ татраахгүй дасгал хөдөлгөөн хийх боломжтой. Гол нь хоолны зөв зохицуулалт хийж өөртөө таарсан ачааллыг авах нь чухал. Дасгал хийж байна, турж байна гээд хоолоо ч хасаад хэт их ачаалал аваад байвал хүний бие ядарч сүү татарч эхэлнэ. Тийм учраас бага багаар биедээ дасгаж ачааллаа ихэсгэх нь чухал. Дасгалжуулагч багш нь ямар дасгал хийвэл энэ хүн ядрахгүй хэрнээ жингээ хасаж болохоор байна гэдэг дээр маш сайн ажиллах хэрэгтэй байдаг. Нялх биетэй дээрээ ачаалал их авч буруу системээр хичээллэж болохгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Баярлалаа танд ажлын амжилт хүсье. 

Э.Анударь

Зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417