Хэл...

Хэл...

Хэлээрээ дуу дуулж ерөөл хэлж сайн мэдээ дуулгаж сайхан үгс урсгаж хүмүүст сэтгэлийн дэм өгч  тэнгэрт нистэл нь магтан шагширч болдог ч бас хэлээрээ хэрүүл маргаан хийн хараалын үгс урсган газар доогуур ортол нь муулж болдог, гагцхүү яаж хэрэглэхээс  хамаараад хүний өгсөх уруудах үхэх сэхэхийг ч шийдэж чадах агуу хүчийг хэл агуулж байдгаараа онцлогтой. Хөлөн дээр махан бие тогтдог бол хэлэн дээр үхэл амьдрал ч тогтдог.

1912-04-15-нд далайд сүйрсэн алдарт Титаник хөлгийн экипажийн нэгэн Энэхүү хөлгийг Бурхан ч живүүлж чадахгүй гэж хэлээд л  хэдхэн цагийн дараа мөсөн уул мөргөөд сүйрч байсан нь Ам алдвал барьж болдоггүй гэсэн ардын зүйр цэцэн үгийн цаад санаа. Оросууд ч гэсэн Язык мой враг мой буюу миний хэл миний дайсан гэдэг нь үг хэлэндээ бид цаг ямагт онцгой анхаарахыг харуулж байна.  Хэлээрээ бид шүлэг уншиж дуу дуулж Болор цом Морин хуурт ач тач үзэлцэлгүй л яахав,  гэхдээ хамгийн гол эрхэм зорилго нь  буруу зөрүү хов жив атаа жөтөөнөөс ангид байлгаж, шударга зөв Yнэнийг шивнэх бус  бүүр хашгирч гууглаж тунхагла гэж хэлд оруулж хүн болгожээ биднийг.

Олон үндэстэн Хэло Хало Хола хэмээн мэндлэхээс эхлээд Хэл гэдгийг манай баруун монголчууд төдийгүй эстон финландууд хүртэл  кэл гэдэг бөгөөд түрэг гаралтай хориод хэлэнд кэлийг  тэл болгоод  тэлийг голландууд тал болгоод  талыг англичууд аваад tell болгосноор төөрсөөр төрөлдөө гэгчээр буцаад монголдоо хэл гээд үйл үг  болоод ирж байгаа нь анхны хэл монголоос  үүссэн гэдгийг үгүйсгэх аргагүй юм.

Монгол хэлний Аав Эм Хүн гэсэн тулгуур гурван үг дэлхийн ихэнх хэлэнд ордог бөгөөд аав ээж нь арабаар аб ом, еврейгээр абба эма, хятадаар ба баба ма мама, латинаар пап поп баб мам мом гээд, Хүн гэдэг нь гүн гон гун хун хум хуман /human/ гэх зэргээр  эгшиг нь л ар өвөрт орсноос бусдаар гийгүүлэгч Б, М, Х үсэг нь  уг гурван үгсийн үндэс ноён нурууг хэвээр авч үлдсэнийг харж болно.

Цагийн аясаар Б үсэг латин голдуу хэлэнд төстэй аялгуутай В, Ф, П болон вадер фадер өөрчлөгдсөн нь П үсэг гэж байдаггүй арабууд америкт очоод паркинг хийж болохуу гэхийг баркинг /хуцах/ болох уу гэж байнга хэлээд  доог тохуу болдгоос харж болно.  Арабууд аав ах айл харах ёдрох анзаарах жирийх дүрслэх гээд араб хэлний таван хувийг монгол хэлнээс авсан бол тэндээс цааш нь түрэгүүд соёлын голдуу гаралтай  калим дэвтэр мугалим дүкен зэрэг араб үгсийн арван хувийг авсны зэрэгцээ мөн хэмжээний шинжлэх ухааны голдуу үгсийг нь европынхан арабаас зээлджээ.

Бид тэдний харь хэлийг нь судлаад зогсохгүй хэлний хурд соёлд тохируулан харилцан ярилцаж сурах нь чухал. Япон хятад зэрэг азийн орнуудад боулинг тоглох аргаар буюу нэг хүн ярьж дуусаад боулингийн шаарик байндаа хүрэх хугацаа буюу яриа зогсоод 10 секунд орчим хүлээгээд дараагийн  хүн нь ярьж эхэлдэг жамтай. Харин орос монгол арабууд сагс тоглох маягаар нэгнээс бөмбөг шидээд нөгөө нь авах хугацаа буюу 1-2 секундын завсартай  хоёр хүн харилцан ярилцдаг  бол испани хэлтэй Өмнөд Америк Карибын тэнгис хавиар гурван хүн рагби тоглон уралцах мэт зэрэгцэж  ярьдаг нь  угаасаа чалчаа ард түмнүүдийн онцлогоос гадна өгүүлбэрийн бүтцэд орох эхний 2-3 үгээр ерөнхий утга нь ойлгомжтой болдог тул сүүл нь чухал биш учраас хүлээлгүй дөрвөн ч хүн нэгэн зэрэг  ярих тал бий.

Тиймээс хаа ч явсан бид тухайн үндэстэний хэл ярианы хурд соёлд тааруулж оролцохгүй бол Азид эсрэг талаа яриулахгүй урдуур нь орж ярьсаар байгаад өөрийнхөө хамаг нууцыг  алдахаас гадна тэдний санаа бодол зорилгыг ойлгож амжилгүй яриа өндөрлөнө гэсэн үг. Өмнөд Америкт тэдэнтэй адилхан зэрэг уралцахгүй бол өөрийгөө ойлгуулж  амжихгүй хоцрох талтай. Өөрөөр хэлбэл усыг нь уувал ёсыг нь дагана гэгчээр бусдын хэл соёлд яг тэр нутгийн индиан шиг л суралцана гэсэн үг.

Глобалчлалын өнөө үед аливаа үндэстэн оршин тогтнохын нэг үндэс бол эх хэл учраас  улс орнууд эрт дээр үеийнх шигээ шууд хуулбарлах бус, ялангуяа франц хятад зэрэг их гүрнүүд эх хэлээ дээд зэргээр хамгаалж байна. Англи Францын хэдэн зуун жилийн газар нутгийн дайн дууссан ч тэдний хэл соёлын асар том дайн нь дэлхийн сүүдэрт өдөр тутам өнөөг хүртэл үргэлжлэж байдгийг бид тэр бүр анзаардаггүй. Глобалчлал компьютер мобайл имэйл зэрэг дэлхий нийтийн хаана ч түгээмэл хэрэглэдэг  үгнүүдээс ч францууд эрс татгалзаж дэлхийжилт тооцоологч зөөврийн утас цахилгаан шуудан гэх зэргээр  орчуулж байгаа бол хятадууд  цахилгаан тархи гар утас сайхан улс/АНУ/ гэх мэтээр нэрлэж ганц ч гадаад үг эх хэлэндээ хавьтуулахгүй байна.

Хоёр зуугаад жилийн өмнө оросууд  соёлын гаралтай үгсээ тэр чигээр нь францаас авсан шиг бид ч гэсэн бас хоол унд ахуйн хэллэгээ тодорхой хэмжээгээр урд зүгээс импортлосон тал бий. Нэгэнт тогтсон  байцаа байшин бин тан гэхийг цагаан ногоо цагаан уул гамбир шөл гэхчилэн өнөөдөр өөрчлөхгүй юмаа гэхэд  өдөрт тутам шинээр үүсч эх хэл рүү маань довтолж байгаа шинэ гадаад үгнүүдийг асар их баялагтай монгол хэлний үгсийн сангаас ухан гаргаж оновчтой зөвөөр орчуулж эх хэлээ бид харийн хэлнээс хамгаалах цаг болжээ. 1921 онд өвөг дээдэс маань шинэ эмзэг тусгаар тогтнолоо олоод сэхээ ч аваагүй байхдаа  хамгиийн түрүүнд хэл соёлдоо анхааран гуравхан сарын хугацаанд  буюу хорин нэгэн оны 11 сард Судар бичгийн хүрээлэнг  анх байгуулж, улмаар социализмын үед өдөр тутам гардаг Үнэн сониноор дамжуулан төрийн хэлний бодлогоо  хүн бүрт хүргэснээр хэл зүйгээ дээр доргүй дарга цэрэггүй яг таг  мөрддөг байлаа.

Өнөөдөр юуны төлөө бид найрагч зөвлөх үндэсхэрхэг ерөнхийлөгчтэй болсон билээ дээ, судар бичгийн хүрээлэнгийн суурь нь болсон одоогийн Хэл зохиолын хүрээлэн маань манлайлаад үндэсний хөтөлбөр боловсруулж эх хэлний зөв бодлого үг хэл зүйгээ нэг ном журманд нь оруулж, төрийн албан хэрэгт 200 мянган төрийн албан хаагчаараа дамжуулан Ерөнхийлөгчийн зарлиг төрийн лантуугаар  мундагдуулахад  эх хэлээ гэх эх оронч  гурван сая  монголчууд  бид дагаад л намирна. Үүнд холбогдох эрдэмтэн мэргэдийг татан оролцуулахаас гадна гадаад үгнүүдийг өөрийн үзэл бодлоороо орчуулж Монгол Хэлээ Аваръя@Save_Mongolian нэрээр Твиттер хуудсандаа  цаг минут тутам цацдаг  эх оронч жирийн нэгэн залуугаас  авхуулаад ганц ч гадаад үг оруулалгүй Библийн  66 номыг орчин цагийн англи хэлнээс монгол хэлнээ буулгаж чадсан залуусын орчуулгын товчоотой  хамтраад ч гэсэн эрвийх дэрвийхээрээ хөдлөн эх хэлээ хамгаалж чадваас  монгол хэл монгол үндэстэн дахиад хэдэн мянган жил оршин тогтнох  нэг үндэс суурь баттай тавигдах болно.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417