Нью-Йорк дахь Трампын цамхаг руу үл таних этгээд машинтай дайран оржээ
Мягмар гарагийн орой Нью-Йорк хотын Нью-Рошель дахь Трамп Плазагийн урд хаалгыг машин мөргөжээ.
Тухайн үед Мерседес-Бенз С300 машины эрэгтэй жолооч машинаасаа гарч, гол танхимд буйдан дээр сууж байсныг "CBS News" мэдээлсэн байна. Мөн хэргийн газарт хэд хэдэн хүн шархадсан боловч хүний амь нас эрдээгүй аж. Харин Ерөнхийлөгч Дональд Трамп тэр үед Калифорни мужид хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулж байсан аж.
Осол болсон талаарх мэдээлэл өглөөний 9 цагаас гарч эхэлсэн ба "CBS News"-ийн сэтгүүлч Тони Айелло хэргийн бичлэгүүдийг твиттер хуудсаараа дамжуулан цацсан юм.
Трамп Плаза нь Нью Йорк хотын хойд хэсэгт байрлах Нью Рошелийн төвд байрладаг 40 давхар, 187 кондоминиумтай тансаг барилга юм.
Хэргийн талаар Нью Рошель хотын цагдаагийн газар болон Трампын төлөөлөгч өөр ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.