Саудын Араб Ираныг газрын тосны байгууламж руу нь халдсан болохыг баримттайгаар нотолно гэв
Саудын Араб улс лхагва гарагт бүс нутгийн өрсөлдөгч Тегераныг газрын тосны салбарт нь урьд өмнө тохиолдож байгаагүй халдлагыг үйлдсэн болохыг нотлох баримттайгаар харуулна гэдгээ Ройтерс-т мэдээлжээ.
Харин Ираны талаас Саудын Арабын үйлдвэрлэлийн тал хувийг эзэлдэг газрын тосны үйлдвэрүүд, тэр дундаа дэлхийн хамгийн том түүхий эд боловсруулах үйлдвэрт нь халдлага үйлдсэн гэдгийг үгүйсгэв.
Гэвч өмнө нь Ираны холбоотон Йемений Хусайн бүлэглэл хариуцлага хүлээхээ мэдэгдэж, Саудын арабын төрийн өмчит Арамко компанийн газрын тосны байгууламжийг дрон ашиглаж дэлбэлсэн болохоо хүлээн зөвшөөрөөд байв.
Улмаар Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон бусад албаны хүмүүс Саудын Араб руу явсан ба НҮБ-ын шинжээчид Иран, Йемен улсуудад хориг арга хэмжээ авч байгаа талаар Саудын Арабын элчин сайд Ройтерс агентлагт ярьжээ.
Уг нотолгоо олон нийтэд ил болсон тохиолдолд Иранд дарамт учирч болзошгүй ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дайн хийхийг хүсэхгүй байгаагаа хэлсэн юм.
Саудын Арабын Батлан хамгаалах яам лхагва гарагт 14:30 цагт хэвлэлийн бага хурал хийж Иран террорист халдлагад буруутай болохыг нотолсон материалыг танилцуулна гэдгээ зарлажээ.