Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц
  1. Стив Жобс агсаны «Stay hungry, stay foolish!» хэмээх алдартай үгийг шууд орчуулахад амаргүй л дээ. Гэхдээ түүний цаадхи далд нууцыг ойлгосон байхад жинхэнэ төгс сайн орчуулга хийхэд төвөггүй байх аа. Дорнын алдарт гүн ухаантан Лаозы бээр «Их билгүүн номчийн ил дүр тэнэг мэт.» хэмээх сургаал байдгийн сацуу нангиадын өөр нэгэн «Ухаантай байх амаргүй. Тэнэг байх тэрнээс хэцүү.» хэмээх зүйр үгийн үндсэн санаатай өрнөдийн орчин цагийн алдартай бизнесмэний өгүүлсэн дээрхи эшлэл ойр дөхүү утгыг илтгэж байж мэднэ. Японд ч гэсэн «Юуг ч эс мэдэх нь Бурхан болой.» хэмээх зүйр үг байдагтай манай зарим япон хэлтэй хүмүүс дайралдаж л байсан буй за.
  2. Эрдэм мэдлэгийг дээдлэх болсон оюуны эрин зуунд юу ч мэдэхгүй, сурахгүй тэнэг мэт байх ёсонгийн талаар яагаад яриад унав? Яахаараа тэр гэгээн мэргэд ийм этгээд сонин зүйл айлдсан байдаг билээ гэж гайхширах уншигч цөөнгүй байгаа буй за! Үүний цаана өөрт болоод бусдад тустай их үйлийг, том зүйлийг барьж авсан хэн нэгэн тууштай хүн амьдралын аар саар асуудлыг огоот таягдан хаяж зөвхөн гол зорилгоо бариад ажиллаж сурч чаддаг нь зарим тал дээр нийгмийн туршлага хомс мэт сэтгэгдлийг цөөнгүй харилцагч этгээдэд төрүүлдэг байж ч мэдэшгүй. Нөгөө талаар тийм хүмүүс жирийн хүмүүсийн бодож сэтгэдгээс гатлуу холыг харж хоёрыг сэтгэснийг хэр баргийн хүн ухан ойлгож чаддаггүй гэсэн утгыг ч дээрхи эшлэл, мэргэн үгс багтаасан байж болох юм.
  3. «Хүүхэд гурван наснаас өнгөрвөл сурах чадвар эзэмшихэд оройтно.» гэсэн нэртэй нэг япон хүний бичсэн хүүхдийн хүмүүжлийн талаархи ном байдаг. Тэгвэл «Хүүхэд зургаан нас хүртлээ Да Винчигийн хэмжээний суутангууд байдаг. Зургаа хүрээд сургуулийн ширээний ард суухаараа жирийн хүн болж хувирдаг. Түүний нууцыг хэн ч мэддэггүй.» хэмээх өрнийн нэгэн алдартай сурган хүмүүжүүлэгчийн хэлсэн эшлэлийг би нүүр номондоо онцлон дурдах дуртай. Хүүхэд бага балчир үедээ сурах чадвар онцгой сайн байдгийг өрнө дорнын эрдэмтэн мэргэд аль эртнээс ажиглаж мэдсэнийг дээр өгүүлсэн хоёр жишээ батлан харуулж байнам бус уу?
  4. Өрнийн тэр алдартай эрдэмтэнгийн тайлж чадахгүй байсан нууцын тайллыг харин манай монголын ухаант өвөг дээдэс маш сайн мэддэг байсан бөгөөд өнөө хэр өрнө дорнын хөгжингүй улсуудад там тумхан ойлгож мэдрэх шатандаа байгаа бага балчир хүүхдийн оюуны тэрхүү чадварыг «Сайн оюун», «Төрмөл эрдэм» хэмээн нэрийдээд түүнийг хэрхин нээж таних, дэгжүүлэн хөгжүүлэх онцгой нарийн цогц арга ухаантай байсан байгаа юм шүү. Хэрвээ түүнийг таньж мэдэж чадсан бол учиргүй хөгжүүлж, сургах гээд байх хэрэггүй. Зөнгөөр нь байлгаж тэрхүү онцгой чадварыг алдчихалгүй хадгалж байхад л монгол гэрийн сурган хүмүүжүүлэх ухааны амин сүнс оршдог байжээ. Өөрөөр хэлбэл япон эрдэмтний ажиглаж мэдсэн гурван нас хүртэлхи, өрнөдийн эрдэмтдийн судлаж тогтоосон зургаан нас хүртэлхи тэр л онцгой чадварыг хадгална гэсэн үг юм. Тэгээд тэр чадварыг тогтоосон хойно өөрсдийн өгөхөөр зорьсон мэдлэгээ системтэй зааж эхлэдэг байсан аж.
  5. Аль ч орны дийлэнхи эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгчдийн хүүхдийг сургачих гээд байгаа нь олонхи хүмүүсийн хувьд «ухаантай сайн» үйлдэл бол Монгол мэргэдийн зааж сургахад тэгтэл яарахгүй нэг хэсэгтээ хадгалж байлгаад байдаг тэр арга нь олон хүмүүсийн хувьд «тэнэг» үйлдэл шиг санагдаж болох л доо. “3 настай хүүхдийг яаж сургах вэ? Та зөвлөлгөө өгөөч!” гэсэн цөөнгүй залуу эцэг эхчүүд над руу ханддаг.
  6. Би тэдэнд: «Хүүхдийг хүүхдээр нь байлга! Сайхан тоглуул! Хэрүүл маргаангүй орчинд аясаар зөнгөөр нь байлгавал сайн! Хүүхэдтэйгээ сайн ярьж харилцаж бай!» хэмээн зөвлөдөгийн цаана ийм нарийн учир шалтгаан оршиж байдгийг энэ бичлэгтээ цухас дурдлаа. Дийлэнх хүмүүс надаас «Цагаан толгой заалгаж уншуулж сурга. Би хятад хэл заагаад өгье!» гэсэн зүйл хэлнэ байх гэж хүлээдэг байсан ч байж мэдэх юм.
  7. Билл Гейтс, Марк Цукерберг гээд цөөнгүй алдартнууд дэлхийн топ том оюуны уурхай болсон Харвардын их сургуулийг хаяж орхисон нь дийлэнхи хүмүүсийн хувьд мунхаг тэнэгийн дээд илрэл мэт санагдаж болох. Хэрвээ би андуураагүй бол Стив Жобс асан ч тэдний нэг байсан байх шүү. Тэгсэн атлаа тэдгээр «тэнэгүүд» яахаараа тив дэлхийд алдраа дуурсгасан том бизнесмэнүүд болон хувирч чадсан юм бол? Тусгай хөтөлбөрийн дагуу сургаж боловсруулна гэдэг үнэн чанартаа хүний оюун ухааныг баригдмал хүлэгдмэл загварт оруулж тэр хэрээр оюуны хүчин чадлыг алдагдуулж байдгийг тэд бага залуу үедээ там тум ойлгосон болохоор хэр баргийн хүнээс гарахгүй тэнэг том зориг гаргасан хэрэг байж чадна.

Тэр хэрээр оюуны хүчин чадлыг 100 хувь биш юмаа гэхэд үе тэнгийн залуусаас хавьгүй их нөөцлөн хадгалж түүнийгээ л бөөцийлөн тордож чадсан нь хожмын амжилтын түлхүүр байсан болов уу даа! Ер нь ч тэгсэн байж таарна. Харин тэгж чадах бөгөөс хэрэгтэй үед хэрэгцээтэй зүйлийг маш хурдан сурч мэдэх боломжтой байж таарна. Хүн бүхнийг сурах албагүй. Харин далай шиг мэдээлэл дунд өөрт хамгийн хэрэгтэй тустай мэдлэг мэдээллийг л олж авч чадах нь ухаант хүмүүний ёсон бөлгөө. Түүний урьдач нөхцөл нь олон зүйлд сатааралгүй оюуны нөөцийг хадгалах явдал байж таарна.

Мила Богдын нэгэн гүр дуулалд:

«Үйл олон болвоос гүн нарийн бясалгал алгасармой

Үнэндээ тэгэх л бөгөөс Богдсын номын хувь дутмой.» гэсэн хоёр мөрт байдгийн цаад нарийн санааг энэ бичлэгтэй холбогдуулаад дийлэнх уншигчид лавтайяа сайн ойлгосон байх гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: time.mn

Доржсүрэнгийн Болдбаатар

24
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417